Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

650 сая төгрөгийн шагналын сантай цуврал барилдаан болно DNN.mn

Ялгуусны харшийн орой: Үндэсний бөх

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулна.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг 2022 оны есдүгээр сарын 10-ны дотор МҮБХ хүлээн авч байна.

Тус барилдаанд аймгуудын дэвжээ тус бүрээс таван бөх оролцох бөгөөд бусад оролцох бөхчүүдийг Улаанбаатар хот ба есөн дүүргийн нэр дээр хуваарилна. Барилдааны сугалаа есдүгээр сарын 24-ний Бямба гарагт явагдана.

“АЛТАН ЦОМ” БАГИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ

1. МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаан нь 2022 оны 10 дугаар сарын нэгний өдрийн 19:00 цагт эхэлнэ.

2. “Алтан цом” –ийн барилдаанд 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдах бөгөөд шалгарсан 8 багууд тойргоор барилдаж аваргаа тодруулна.

3. Цуврал барилдааныг тэгш тоотой 10, 12, 02, 04, 06-р сарын эхний хагасын Даваагаас Пүрэв гарагуудад зохион байгуулна.

4. Бөхийн барилдаанд баг тус бүр 5 гишүүнтэй байна.

5. Багийн барилдаан нь заасан өдрүүдэд нэг өдөрт, хоёр баг 2 цагийн дотор буюу 19:00-21:00 цагт барилдаж ялагчаа тодруулна.

БҮРТГЭЛ

Барилдах бөхчүүдийг дараах журмын дагуу бүртгэнэ.

– Аймгийн нэрээр оролцох нэг багийн 5 бөхөөс 2 бөх барилдаан эхлэхээс 10 хоногийн өмнө зайлшгүй шаардлагаар /бэртэл гэмтэл, тэмцээн уралдаан, ёс зүйн зөрчилд орох гэх,мэт/ өөрчлөгдөж болно.

– Багийн өөрчлөлт нь 2 бөхөөс илүүгээр өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай эсэхийг зохион байгуулах комисст нотлох материалын хамт ирүүлж өөрчлөх ба бусад тохиолдолд бөхийг өөрчлөхгүй.

– Хот дүүргийн багт орох бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд 2021 оны 11-р сарын 05-ны өдрөөс оролцож барилдсан барилдааны амжилтыг харгалзан сугалаагаар хуваарилахаас гадна нэг аймгийн бөхчүүд 1 багт 3-аас илүү орохгүйгээр зохион байгуулна.

– “Алтан цом” багийн барилдаанд оролцох баг тус бүр 5 гишүүнтэй байх бөгөөд нөгөө багийн 5 бөхтэй барилдаж, багийн ялагчаа тодруулна.

– Барилдаан нь МҮБХ-ны “Бөхийн барилдааны дүрэм”-д заасан багийн барилдааны төрөлд багтах бөгөөд барилдааны хугацаа 10 минут байна.

БАЙ ШАГНАЛ

Нийт шагналын сан 650.000.000 төгрөг байна.

– Түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”

– Хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөг

– Түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана.

– Багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг авна.

– Барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *