Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийн жил’’ болгон зарласан билээ. Иймд Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн албан хаагчид хандив цуглуулж, сайн үйлсийн аян өрнүүлсэн байна. Тухайлбал дүүргийн алслагдсан 20 дугаар хороонд буюу Гачууртад үйл ажиллагаа явуулдаг 63 дугаар цэцэрлэгт ‘’Даралтат хөгжим’’, ‘’Өсгөгч’’-ийг бэлэглэсэн юм.
Тус цэцэрлэгт 300 орчим хүүхэд хүмүүждэг бөгөөд энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгч Н.Энхцэцэг ‘’Манай цэцэрлэгт нэн шаардлагатай байсан ‘’Өсгөгч’’, ‘’Даралтат хөгжим’’-ийг бэлэглэж хүүхдийн боловсрол, хүмүүжлийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож байгаа тус хэлтсийн хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн’’ юм.