Categories
мэдээ улс-төр

603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.Энэ үеэр байнгын хороодоос ирүүлсэн саналын томъёоллоор санал хураалгасан юм. УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэрээ Зэвсэгт хүчний 603 офицерын цалинд шаардлагатай 2.4 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар санал гарган, дэмжсэнийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хассан аж.

Энэ асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Гутамшигтай үйл явдал болж байна. Төр бодлогоор бэлдсэн, асар өндөр зардлаар бэлтгэгдсэн 603 офицероо мартсан, хаясан, нөхцөл байдалтай учраад байна. Тэр тусмаа Ардын армитайгаа нас чацуу Ардын нам ингэж хандаж байгааг ойлгохгүй байна. У.Хүрэлсүх офицер хүний хувьд анхаарал хандуулах ёстой. Томилогдсон, ажлаа өгсөн Батлан хамгаалахын сайд нар үгээ хэлэх ёстой.Төсвийн байнгын хороон дээр хассан байна. 25 тэрбум төгрөгийн хэрэггүй хогийн шахааг нь хасаж, хэмнэлт гаргаад 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг тусга гээд өгч байхад хаслаа. 25 тэрбумын шахаа хийх гэсэн хүмүүсийн оролдлого 603 офицерын цалинг хаслаа” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хураахад нийт гишүүдийн 70 гаруй хувь нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих боломжгүй хэмээн үзсэнээр 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *