Categories
мэдээ цаг-үе

60 оюутанд тэтгэлэг олголоо

Өнөөдөр Зориг сангийн арван тав дахь тэтгэлэгт шалгарсан 60 оюутанд тэтгэлэг олголоо. Швейцарын Хөгжлийн Агентлаг, Зориг сан хамтран нийгэм рүү чиглэсэн олон ажил зохион байгуулдгийн нэг нь энэ тэтгэлэгт хөтөлбөр юм. Сурах эрмэлзэлтэй боловч сургалтын төлбөр төлөх боломжгүй оюутнуудад зориулагдсан энэхүү тэтгэлэгт одоогоор нийтдээ 1200 орчим оюутныг хамруулж, нийгмийн хөгжлийн 140 шахам бичил төслийг хэрэгжүүлсэн байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 60 оюутныг 2 үе шаттайгаар шалгаруулан сонгодог юм байна. Нэг оролцсон оюутан дахин Зориг сангийн тэтгэлгийг авах боломжтой байдгаараа онцлог бөгөөд 1.8 сая төгрөг олгодог юмбайна. Мөн энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн явцад дөрвөн удаагийн сургалтад хамруулжур чадвар дээшлүүлэх, нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх гэх зэргээр оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэх давуу талтай байдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Энэ үеэр тэтгэлэгт хамрагдсан АШУҮИС-ийн хоёрдугаар курсийн оюутан Б.Ирмүүнтэй уулзлаа.

Тэрээр “Анх удаа оролцож байгаа ч тэнцсэндээ баяртай байна. Төлбөр төлөх боломжгүй байсан. Тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын төлбөрийн дарамтгүй боллоо. Нийгмийн амьдралын хувьд илүү үр өгөөжтэй болгож өгөхийн сацуубусдад туслах боломж олгож байна. Энэхүү тэтгэлэгт өсвөр насны залуучуудын сэтгэлзүйн төв байгуулах бичил төслөөр оролцсон юм. Өсвөр насанд сэтгэлзүйн гутралд орох үе их байдаг учраас ийм төв хэрэгтэй. Сүүлийн үед амиа хорлох тохиолдол ихсэж байгааг бид харж байна. Яг сэтгэлзүйн асуудалд чиглэсэн зүйл болон байгууллагын ажиллагаа маш муу. Гутралд орсон залуусыг эмо юм, сүртэй гэж гэх зэргээр үгийг нь сонсдоггүй. Би өөрөө ийм зүйлийг даван гарсан учраас олон олон залууст хэрэгтэй зүйл шиг санагдаж энэ төслөө бичсэн” хэмээлээ.

У. Уранбилэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *