Өнгөрсөн ням гаригт БНХАУ-ын Юнань мужид газар хөдөлсөн тухай мэдээлж байсан билээ. Үүний улмаас 589 хүн амь үрэгдэж, 2401 хүн гэмтэж, есөн хүн сураггүй байгаа хэмээн БНХАУ-ын Иргэдийн асуудал хариуцсан яамнаас мэдэгдлээ. Байгалийн гамшиг нүүрлэснээс газраас 230 мянган хүний яаралтай нүүлгэн, нэлээд хэмжээний хохирол учирсан байна. Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ ажилд цэргийнхнээс гадна сайн дурынхан оролцож байгаа гэнэ. Байгалийн гамшигийн улмаас Ходэхун хэмээн тосгоны хажууханд нуур үүсч ус нь нэг цагт 50-60 сантиметрээр нэмэгдэж байгаа тухай мэдээллээ. БНХАУ-ын Засгийн газар байгалийн гамшигаас учирсан хохиролтой тэмцэхэд 600 сая юань гаргажээ.