Categories
мэдээ нийгэм

58 настай иргэн гэртэйгээ шатаж амь насаа алджээ

Баянхонгор аймгийн Дуурсах багийн нутагт энэ сарын 21-нд 58 настай иргэн гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Цогцсыг Онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед ахуйн гал түймэр ихсэх хандлагатайг холбогдох албанаас анхааруулав. Иргэдийн пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гал түймэр гарч байна. Үүнээс үүдэн эд хөрөнгөөрөө хохирох цаашлаад амь насаа алдах шалтгаан болж байгааг сэрэмжлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *