Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

58 хууль баталсан хаврын чуулган хаагдлаа

УИХ-ын чуулганы хаврын чуулган хаалтаа хийлээ. Хаврын чуулган ажлын 55 өдөр үргэлжилж бие даасан хууль 58, хуульд өөрчлөлт оруулах 118, тогтоол 30-ыг хэлэлцэн баталжээ. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд:

Улсын эдийн засгийн эрхзүйн үзүүлэлт 4.2 хувиар өслөө. 29 мянган иргэн ажилтай, орлоготой болж ажилгүйдлийн түвшин буурсан байна. Төгрөгийн ам.доллартай харилцах ханш 2350 хүргэж бууруулж чадлаа. Нааштай үзүүлэлт манай түншүүдийн итгэл сэргэсэнтэй холбоотой.

Эдийн засагт ногоон гэрэл аслаа, уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүй төсвийн сахилгыг бат сахих хэрэгтэй. Цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, уул уурхайн салбарыг хөгжүүлэх шаардлагатай.

УИХ-ын ээлжит чуулганы хугацаанд бурууд хатуу, зөвд зөөлөн байхыг барьж ажиллалаа. Бодлого шийдвэрийг гацааж, эх орныхоо хөгжлийг гацааж ажилладаг байж болохгүй.

Бидэн хямралыг давж, хөгжилд хүрэхээс өөр зорилго байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгуулсан. Шийдвэрийн үр дүн олон нийтийн оролцооноос хамаарна.

Та бүхэнд Тулгар төр байгуулагдсан 2226, Үндсэний их баяр наадмын халуун мэнд дэвшүүлье. Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *