Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан. Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая 4 мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс өнөөг хүртэл тус сайт руу 5000 орчим сонгогч өөрийн мэдээллийг нягталж, бүртгэлээ баталгаажуулсан байна.
Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-ныг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах ба хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандах юм.