Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт “Гэр шатаж байна гэх” мэдээлэл арванэгдүгээр сарын 17-нд холбогдох байгууллагад иржээ. Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд суух эрэгтэй 37 настай Э-ийн таван ханатай монгол гэр бүрэн шатаж, гэрт байсан 5-10 насны гурван хүүхэд шатаж нас барсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.