Categories
мэдээ нийгэм

40, 50 мянгатын орон сууцнуудад үндсэн хийц бүтээцийг өөрчилж, хана буулгасан зэрэг зөрчлүүд илэрчээ DNN.mn

БХБЯ-ны Салбарын хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрх одоо ашиглагдаж байгаа 40, 50 мянгатын нийт 64 барилгын судалгааг гаргаад байгаа аж. 

Тус барилгуудын ашиглалтын төлөв байдалд Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулиудад заасан норм, стандартын дагуу үнэлэлт дүгнэлт гаргах, мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү хяналт шалгалтыг явуулж байгаа юм байна.

Шалгалтыг 2023.08.29-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд өдрийн байдлаар 18 барилгын 76 өргөтгөлийн барилгад 94 иргэн, хуулийн этгээдэд хяналт шалгалт хийж, холбогдох баримт бичиг шалгуулах тухай мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

1 хүн нарын зураг байж магад

Шалгалтаар үндсэн хийц бүтээцийг өөрчилсөн, 2 өрөө болон 3 өрөө байрыг нийлүүлж, өрөө тусгаарласан ханыг буулгаж, заал хэлбэртэй болгосон, газрын болон барилгын зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрчээ. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.

гудамж нарын зураг байж магад

5 хүн, гэрэлтүүлэг, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *