Categories
мэдээ спорт

3×3-ын ААШТ-д Улаанбаатарт болно

Дэлхийн 3×3-ын сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3×3-ын сагсан бөмбөгийн холбоод хамтарч Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод энэ сарын 27-29-ий өдрүүдэд “Crocus Event Hall”-д зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн тэмцээнд Ази тив болон далайн орнуудын 15 улсын шигшээ баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. Монголын шигшээ багийн хувьд тэмцээний “А” хэсэгт Бахрайн болон Японы багуудтай хамт орсон бол эмэгтэй баг БНХАУ, Шри ланкийн багуудтай “В” хэсэгт оржээ.

Монгол улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням “Манай баг өнгөрсөн тавдугаар сард байгуулагдаж эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн. Улмаар “Нанжины Челленж “-тэмцээнээс хүрэл медаль хүртэж анхны амжилтаа гаргасан. Үүний дараа чансаа өндөр “WORLD TOUR” тэмцээнд Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж дөрөвдүгээр байр эзлэсэн. Мөн хамгийн сүүлд “Ашбагат 2017” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцож хүрэл медаль зүүсэн. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ анх удаа оролцож байгаа ч амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа. Бид амжилттай оролцвол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, цаашлаад олимпийн наадамд оролцох боломжтой” гэж ярьсан юм.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдрийн байдлаар FIBA 3×3-ын Дэлхийн чансаанд 34 –р байранд, Ази тивдээ дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд Дэлхийн чансаанд 60-р байранд жагссан байна.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 27-ы Баасан гарагт 18:30-аас Бахрайны багтай хийх бол 20:05 цагаас Японы багтай тоглох хуваарьтай байна . Тэмцээнийг Дэлхийн 144 оронд шууд дамжуулж үзүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *