Засгийн газраас баталсан “Сайн малчин хөтөлбөр”-ийн хүрээнд малчдын зээлийн хүү буурсан бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 341 малчин 958.2 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.
Өчигдрийн байдлаар Төрийн банк 55 малчинд 159.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгоод байгаа юм байна.