Өнгөрсөн хугацаанд автомашинууд QR кодоор зорчиж байсан бол өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дугаарын хязгаарлалттайгаар зорчиж эхэлсэн билээ.
Энэ дагуу өнөөдрөөс 34 салбарын 230 мянган автомашин хөдөлгөөнд оролцож эхэлжээ. Мөн автомашины хөдөлгөөн ихэсч, замын ачаалал эрс нэмэгдэн, осол, аваарын ч тоо өсчээ. Өнөө өглөө гэхэд л, Баруун дөрвөн замд автомашины хоёр ч ноцтой осол гарч, ихээхэн түгжрэл үүсгэсэн байна.
Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас халтиргаа гулгаатай замд жолооч нар хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, гэрлэн дохиогоор амжих гэж осол, аваар гаргаж болзошгүйг сэрэмжлүүллээ.