Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн их цэвэрлэгээ зохион байгуулах тушаалын дагуу энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Тус цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2,3,4 ОНӨААТҮГ-ын зам талбайн ажилтан, албан хаагчид хамрагдсанбөгөөд дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн үүсмэл хогийн цэг болон 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлахЭмнэлгийн 13-ын жалга, Холбоо толгойн даланд үүссэн хогийг цэвэрлэсэн байна. Түүнчлэн дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт үүссэн хур хогийг цэвэрлэж, айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.
Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 312 аж ахуйн нэгж байгууллагын 821 албан хаагчид оролцсон бөгөөд нийт 34,900 м.кв талбайн 323.66 тонн хаягдлыг цэвэрлэжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.