Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргаашаас буюу 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Нэгдүгээр сарын 2-нд Алтай, Хангай уулархаг нутгаар, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч,
- Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус,
- Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус,
- Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.