Өнгөрсөн бямба гаригт Могадишо хотод болсон дэлбэрэлтэнд 276 хүн амь үрэгдэж 300 гаруй хүн гэмтэж бэртээд байна хэмээн Сомалийн Хэвлэл, мэдээллийн албаны сайд Абдирахман Омар Осман мэдэгдлээ. Сомалийн Могадишо хотын ихэвчлэн гадаадын иргэдэд үйлчилдэг “Safari” зочид буудлын өмнө террористууд тэсрэх бөмбөг бүхий ачааны машин дэлбэлсэн билээ. Одоогоор энэ дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг зэвсэгт бүлэглэл албан ёсоор хүлээгээгүй байгаа юм байна.
Г.АМАР