Нийтийн орон сууцанд амьдардаг оршин суугчдын хувьд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 100 мянга, аж ахуй нэгжийг нэг сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай. Өөрөөр хэлбэл шөнийн 22:00-06:00 цагийн хооронд шашны зан үйл хийх, бөөлөх, барилгын хана нурааж чимээ гаргах, хүүхэд үймүүлэх, архидан согтуурах бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал дээрх торгуулийг Цагдаагийн байгууллагаас ногдуулах аж.
Түүнчлэн хүүхэд үймүүлж бусдын амгалан тайван байдалд халдаж байгаа дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллага олноор ирдэг байна. Тэгэхдээ хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээлэл дээр цагдаагийн байгууллага торгууль ногдуулдаггүй харин сануулга өгөөд явдаг талаар цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагаас 2021 он гарсаар өнөөдрийн хугацаанд дээрх зөрчлөөр 334 хүнийг нийт 33 сая төгрөгөөр торгосон байна.