Categories
мэдээ нийгэм

Богдхан ууланд алхаж, аялахдаа унанги модонд даруулахаас сэрэмжилнэ үү DNN.mn

Байгалийн үзэгдэл болох аянга цахилгаан, бороо үер усаар хөрс угаагдах, салхины нөлөө, цэвдэг зэрэг байгаль цаг уурын хүчин зүйлийн хамаарал болон хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн ой модод байгалийн жамаар унах үзэгдэл ихээр ажиглагдаж байна.

Иймээс Богдхан ууланд алхаж аялагч, амрагч иргэд та бүхэн унанги модонд даруулах, бэртэж гэмтэхээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүдийн төлбөр авах цэгийг бүрэн цахимжууллаа DNN.mn

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2024.08.05/ бүрэн цахимжууллаа. Иргэд, тээвэрчид та бүхэн төлбөрөө www.ezam.mn, Emongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликейшнаар цахим төлбөрөө цагт нь төлөх боломжтой аж.

Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “MNS 4598:2020” стандартад нийцүүлэн тээвэрлэлт хийхийг зөвлөж байна. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд улсын хэмжээнд байрлах бүх төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Э.Бадамгарав

Categories
мэдээ улс-төр

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын 2024 оны 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв.

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордуулав.

Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийж, хэвлэлд мэдээлэл хийв.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр “Монгол-Швейцарын Хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болов.

Ерөнхийлөгч Виола Амхерд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Даншиг наадмыг үзэхээр жил бүр 2000-3000 жуулчин ирдэг DNN.mn

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам хоёр дахь өдрөө Хүй долоон худагт үргэлжилж байна.

Уг наадмыг үзэхээр жилд 2000-3000 жуулчин ирдэг аж.

Энэ талаар Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх  “Даншиг наадам-Хүрээ цам 2024” Хүй долоо худагт ес дахь жилдээ үргэлжилж байна. Энэхүү наадам нь Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Филиппин улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монголд айлчилж байна DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ, энэ хүрээнд Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийж, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгт 65.998 хүүхэд бүртгүүлжээ DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,998 хүүхэд бүртгүүлээд байна.

Дүүргээр нь авч үзвэл Багануур 677, Багахангай 139, Баянгол 10303, Баянзүрх 17404, Налайх 1678, Сонгинохайрхан 12843, Сүхбаатар 5579, Хан-Уул 12646, Чингэлтэй 4639 хүүхэд тус бүр цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлсэн байна.

Цахим бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худаг руу автобус үйлчилж байна DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам-2024” наадам Хүй долоон худагт болж байгаа тул нийтийн тээврээс хоёр чиглэлээс автобус үйлчилгээнд гаргаад буй.

Тодруулбал, 08:00-22:00 цагийн хооронд “МУБИС-Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн хоёр чиглэлээс Хүй долоон худаг руу автобус үйлчилж байна. Нийт 10 автобус иргэдэд үйлчилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

III, IV хорооллын авто замыг хааж засварлаж байна DNN.mn

III, IV хорооллын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тодруулбал, Баянгол дүүрэг, /Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Даншиг наадам Хүрээ цам-2024” хоёр дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

“Даншиг наадам Хүрээ цам 2024” 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж буй.

May be an image of text

May be an image of text

Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ С.Жамбалжамц 57-р байр эзэллээ DNN.mn

ОУХМ С.Жамбалжамц Засмал замын ганцаарчилсан бөөн гарааны төрөлд 57-р байр эзэллээ

Дугуйн спортын Засмал замын ганцаарчилсан бөөн гарааны төрөлд Азийн АШТ-ний хүрэл медальт, ОУХМ С.Жамбалжамц 273 км замыг 6 цаг 28 минут 31 секундэд туулснаар нийт 90 тамирчнаас 57-р байрт шалгарлаа.