Categories
мэдээ нийгэм цаг-үе

Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давжээ DNN.mn

 Гаалийн байгууллагаас мэдээлснээр 2024 оны эхний 7 сарын дүнгээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 15677.0 сая ам.доллар болж гарав.

2023 оны мөн үеэс 1954.7 сая ам.доллар буюу 14.2 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Мөн хугацаанд экспортод 9265.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсжээ. Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд:

  • эрдэс бүтээгдэхүүн 8178.9 сая ам.доллар буюу 88.3 хувь,
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 481.8 сая ам.доллар буюу 5.2 хувь,
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 271.6 сая ам. доллар буюу 2.9  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.

Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

2024 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д, үхэр, адууны боловсруулсан ширний 93.7 хувийг мөн БНХАУ-д, самнасан ноолуурын 77.9 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 98.8 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.4 хувийг эзэлж байна. Монгол Улс дэлхийн 66 оронд бараа экспортлосноос:

  • БНХАУ-д  92.1 хувь,
  • Швейцар улсад 4.1 хувь,
  • АНУ-д 1.0 хувь тус тус ногдож нийт экспортын  97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Гадаад худалдааны 2024 оны эхний 7 сарын гүйцэтгэлийг экспортын 435983, импортын 226696 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГХЭГ-ын дэд даргаар Батаагийн Батцэцэгийг томиллоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.08.07/ боллоо. Хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны ТНБД Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон байна.

Боловсрол:

2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг

2014-2015 онд “University of Melbourne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Мэргэшил:

2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт

2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн.

Ажлын туршлага:

2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт

2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга

2018-2020 онд” Капкорп Монголиа” ХХК хуулийн зөвлөх

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт

2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх

2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 18-наас толилуулна DNN.mn

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн зохиол, найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 18-наас эхлэн УДЭТ-ын тайзнаа толилуулахаар болжээ.

 

Categories
мэдээ нийгэм

0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна DNN.mn

Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүнээс 71.6 хувь нь эрт үедээ эндэж байна.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар үндэсний хэмжээнд Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах баг бүрдлээ.

Тус баг нь дараах таван үндэсний багийг ахалж ажиллана. Үүнд:

1. Нярайн тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах үндэсний баг
2. Нярайн уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах үндэсний баг
3. Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах үндэсний баг
4. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний баг
5. Дутуу төрөлтөөс сэргийлэх үндэсний баг

Дээрх цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нярайн нийт эндэгдлийг 75 хүртэл хувиар бууруулах боломжтой төдийгүй эх, нярайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг утгаар нь нутагшуулах боломж бүрдэх юм.

Үндэсний багууд хүний нөөцөө чадавхжуулах, эмчилгээ, оношилгооны удирдамж батлуулах, шаардлагатай шинэ технологи, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцүүдийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн хүний нөөцийг энэ наймдугаар сараас суралцуулахаар болсон төдийгүй зарим баг тусламж үйлчилгээгээ энэ оны арваннэгдүгээр сараас эхлэхээр төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Монгол Улс 58 дугаар байрт бичигдэж байна DNN.mn

“Парис 2024” зуны XXXIII олимпийн наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Одоогийн байдлаар АНУ 24 алт, 31 мөнгө, 31 xүрэл нийтдээ 86 медальтайгаар тэргүүлж байна. Xарин аман xүзүүд БНXАУ 22 алт, 21 мөнгө, 16 xүрэлтэйгээр удаалж байна. Австрали, Франц, Иx Британи улсууд медалийн тоогоороо айргийн тавд бичигдэж байна.

Монгол Улс нэг мөнгөн медальтайгаар 58 дугаар байрт бичигдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө DNN.mn

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало-гийн 2024 оны наймдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хаймэ Флоркруз болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордууллаа.

Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нартай тус тус уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв.

Түүнчлэн Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсын аюулгүй байдал, стратеги судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийв.

Энрике А.Манало сайд Монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Энэхүү айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Ривер гарден орчмын автозамыг дөрвөн эгнээ болгоно DNN.mn

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ автозам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.

“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний зам сүүлийн арван жилийн хугацаанд стандартын шаардлага хангаагүйн улмаас иргэдийн зорчих хэсэг өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсан юм. Нийтийн эзэмшлийн талбайд буюу зорчих хэсгийг хааж зөвшөөрөлгүй барилга барин нэг эгнээ хоёр урсгалтай авто зам болгон, явган хүний замыг нарийсгасан үйлчилгээний төвүүдийн урд авто зогсоол хийсэн нөхцөл байдал үүссэн. Иймд тус байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулган иргэдийн ая тухтай зорчих стандартын автозам, явган хүний зам хийхийг санал болгосон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр уг байршилд зорчих хэсэг төлөвлөгдсөн. Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тийм учраас зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нурааж төр өөрийн өмчдөө эргүүлэн авч хоёр талдаа явган хүний стандартын замтай, хоёр эгнээ хоёр урсгалтай авто зам болгон тохижуулна. Энэ хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус энгийн иргэн ч зорчиход хүндрэлтэй байна. Иймээс холбогдох албаныхантай хамтран замын ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.

“NCD Group” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Хүрэлхүү: 

Дөрвөн эгнээ зам болгохыг дэмжиж байгаа. Өмнө нь дөрвөн эгнээ болгох гэж байсан ч хоёр талаасаа хавчигдаад бид өөрсдийн хөрөнгөөр хоёр эгнээ зам хийсэн. Уг автозамыг нийслэлд хүлээлгэн өгье гэсэн боловч тухайн үед төсөв мөнгө боломжгүй, хүлээж авахгүй гэсэн тул өнөөдрийг хүртэл манай СӨХ өөрсдийн хөрөнгөөр арчилгааг хийгээд явж байна. Барилга байгууламжуудаа үе шаттайгаар буулгаж зорчих хэсгийг чөлөөлнө гэдгээ илэрхийлье.

Categories
мэдээ улс-төр

Японы ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсад айлчилна DNN.mn

Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио энэ сарын 9-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсуудад айлчлах гэж байна. Энэ бүс нутагт хийж байгаа түүний айлчлал төв Азийн улсуудын хөрш Орос, Хятадаас хамаарах нөлөөллийг сулруулах гол зорилготой гэж судлаачид хэлж байна. Мөн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь өндөр технологийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Монгол Улсын хувьд Япон улстай олон жилийн найрсаг, хамтын ажиллагаатай явж ирсэн. Томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудад Япон улсын тусламж, дэмжлэг өндөр байдаг. Энэ удаад тус улстай цахилгаан станцуудаа шинэчлэх, бордоо болон түлш шатахуун үйлдвэрлэх арга технологийг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцах ажээ.

Мөн Япон улсад ажиллах хүчин илгээх асуудлаар тохиролцох гэнэ. Түүнчлэн JICA байгууллагаар дамжуулан япон хэлний боловсролын дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөх аж. Тус улсын ерөнхий сайд манай улсад хамгийн сүүлд 2016 онд айлчилж байсан. Тэгвэл найман жилийн дараа буюу Япон, Монголын соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио айлчлах гэж байгаагаараа онцлог аж. Түүний хувьд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс Либерал Ардчилсан Намын дарга болсныхоо дараа сар нь Японы 100 дахь ерөнхий сайдаар томилогдсон. Абэ ерөнхий сайдын үед Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан улстөрч аж. Түүний эцэг Кишида Фүмитакэ болон өвөг эцэг Кишида Масаки нар Парламентын доод танхимын гишүүд байсан бөгөөд Ерөнхий сайд асан Миязава Киичи (1991-1993) түүний холын хамаатан юм. Аав нь Нью-Йорк хотод томилогдон ажиллаж байсан тул тэрбээр тус хотын Куинс дүүрэгт бага сургуульд сурч байжээ. Кишида Японы алдарт Васэда их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж 1982 онд төгссөн. Тэнд ирээдүйн улстөрч Иваяа Такэшитай найзууд болж байжээ. Кишида Фүмио гэргий, гурван хүүхэдтэй аж.

 

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Ө.Батзул агсны гэр бүлд зориулсан дансанд 88 сая төгрөг цугларчээ DNN.mn

Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсөж, түүний ар гэрт зориулж хандивын данс нээгээд байсан юм.

Тэгвэл энэхүү хандивын дансанд 88 сая төгрөг цугларчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

III, IV хорооллын авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Ахуйн үйлчилгээний ордны уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээжээ.

Тус хэсгийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлүүлсэн юм. Засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ирэх долоо хоногт IIIIV хорооллын эцсийн дөрвөн замын уулзварыг засах аж. Ингэснээр тус замын баруун, зүүн урсгалыг бүрэн засварлаж дуусгах юм.