Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 12, Сумъяа гариг. Билгийн тооллын 8, Хонгорцог одтой, шар бич өдөр. Өдрийн наран 05:44 цагт мандаж, 20:11 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 градус дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +20…+25 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө сав газар, Алтайн өвөр говиор +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

 

Categories
story-news

ТОЙМ: “Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улс дахь хүний
эрх, эрх чөлөөний байдлын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Дүрэм журам нь өөрөө хүний эрхийг зөрчөөд байна” хэмээн ярьсныг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу хэмээн өгүүллээ.

  • ИЛ ЗАХИДАЛ: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танаа

Монгол Улсын гавьяат багш Д.Доржсүрэн “Агуу их Л.Мөрдоржтой “Отгонтэнгэр шүтээн минь” дуу хийснээрээ бахархдаг” хэмээн ярилаа.

ГАДААД МЭДЭЭ:  “Курскийн цүлхэн-2”

АРЫН НҮҮР: Хүүхдийн авьяасыг хэзээ, хэрхэн хөгжүүлэх ёстой вэ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож, 10 настай охиноо мөргөжээ DNN.mn

Долдугаар сарын 26-ны өдөр 42 настай Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, хашаанаасаа гарах гэж байгаад өөрийн охин 10 настай О-г мөргөж гэмтээжээ.

Тус хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд 11 сургуулийг ашиглалтад оруулна DNN.mn

 Боловсролын яамнаас улсын төсвийн хөрөнгөөр барьж буй 11 сургууль, нэг дотуур байрны барилгын ажлыг есдүгээр сарын нэгнээс өмнө болон энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулах тухай албан бичгийг гүйцэтгэгч компаниудад хүргүүлэв.

Тендерийн хугацаагаараа тэдгээр барилга 2025 онд ашиглалтад орох юм. Тус барилгууд ашиглалтад орсноор сургуулиудын хүчин чадал 6920 суудлаар нэмэгдэж, энэ тооны сурагчид гурван ээлжээр хичээллэдэггүй болох аж.

Заасан хугацаанд барилгаа бүрэн ашиглалтад оруулсан тохиолдолд ирэх оны санхүүжилтийг энэ онд багтаан бүрэн олгох зохицуулалтыг хийж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэлбэ голд нэг талдаа 750 метр, нийтдээ 1.5 км үерийн далан барина DNN.mn

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 50 хувьтай үргэлжилж байна. Нэг талдаа 750 метр, нийтдээ 1.5 км үерийн далан барих юм. НЗД-ын нэгдүгэр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Голын түшиц хана “Т” хэлбэртэй байх бөгөөд хөрс болон усны ачааллыг хамгийн сайн авдаг.  Гулсалтгүйгээр хийх учраас ажлын талбай том. Иймээс тухайн орчмын байрнуудын шугам сүлжээ хөндөгдөж байгаа нь ажил удаашрах нэг шалтгаан болж байна. Ажлын трасст өртөөд байгаа шугам сүлжээг шилжүүлэхээр ажлын зураг төсөл хийж байгааг гэж “Билгүүн Монгол” ХХК-ийн “Сэлбэ Сэргэлт” төслийн удирдагч Р.Дамба хэллээ.

Мөн тэрбээр Натурын гүүрний хойд хэсэгт 130 метр түшиц хана хийнэ. Цутгалтын ажлыг ирэх долоо хоногоос хийж эхлэхээр төлөвлөсөн. Үерийн далангийн хөндлөн огтлол нь хамгийн багадаа 18 метрээс 40 метрийн өргөн байна. Иймээс үерийн далангийн зүүн хэсгийн ажлаа явуулахын тулд шороо болон элсээр шуудайлан далан барьж, голын урсцыг түр хаасан гэлээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ голын үерийн далангийн баруун талаар буюу 100 айлаас эхлээд багшийн дээдийн бүх хөрсний усыг дернажийн системээр цуглуулан Баянмонгол хорооллын хажуугаар гаргаж, Туул голруу нийлүүлдэг. Энэ шугам нь энд байгаа трасстай давхцаад байгаа учраас хаашаа шилжүүлэх талаар зөвшилцөж байна” гэв.

НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Сэлбэ голын түшиц ханыг барьж дууссаны дараа бүх шороогоо зөөн, голын урсцаа сайжруулна. Бидний дараагийн ажил бол голын баруун талын түшиц хана барих юм. Уг ажил зарим асуудлаас болоод хугацаа сунгагдаад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үер, усны асуудал маш их байлаа. Үүнээсээ сургамж аван бүх даланг стандартад нийцүүлнэ” гэдгийг онцлов.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд таван байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж, зарим байршил шинээр барьж байна. Тухайлбал,  ХУД-ийн Жаргалантын аманд нэг км үерийн далан шинээр барьж байгаа бөгөөд ингэснээр АЕГ, Эх, нярай, эмэгтэйчүүдийн төв эмнэлэг үерийн эрсдэлгүй болох юм. Мөн өнгөрсөн жилийн үерээр Улиастайн гол орчимд хоёр байршилд үерийн хамгаалалтын далан эвдэрч, хавтангууд нь урссан. Дээрх байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж байна.

Categories
мэдээ спорт

Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хагас шигшээд шалгарсан Т.Тулга Японы бөх Киёока Котарод 1:5-аар ялагдсанаар өнөөдөр /2024.08.11/ хүрэл медалийн төлөө барилдана.

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голууд үерийн аюултай түвшинг 10-135 см даван үерлэж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар Орхон голын эхээр, Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хангай нурууны өврөөс усжих Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдээд байна.

Харин Орхон/Сүхбаатар/, Туул /Алтанбулаг/ Онон, Эг, Улз /Дашбалбар /, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/ болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэсэн хэвээр байгаа аж. Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-135 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын хүүхдийн спортын X наадмыг Монгол Улс 94 медаль хүртсэнээр тэргүүллээ DNN.mn

Олон Улсын хүүхдийн спортын Х наадам Улаанбаатар хотод 2024 оны 08 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Гурван улсын баг тамирчид спортын 9 төрөлд 525 багц медалийн төлөө өрсөлдөж, Монголын өсвөрийн шигшээ баг 31 алт, 33 мөнгө, 30 хүрэл нийт 94 медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүллээ.

May be an image of text