Categories
мэдээ нийгэм

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байна DNN.mn

Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-18-нд болж байна.

13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин +50, +65 гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа юм. Дээрх тамирчдын 23 нь олон улсын цолтой гэдгээс тус тэмцээний чанар чансааг харж болно.

Энэ жил Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй бөгөөд тэмдэглэлт баярын хүрээнд ахмадын Ази тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг өндөр ач холбогдол өгч зохион байгуулж буй юм.

Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын багийн онцлох тамирчдыг дурдвал, өдгөө 78 настай, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн +65 насны ангилалд өрсөлдөж байна.

Тэрбээр Их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул тэргүүтэй шилдэг шатарчдыг бэлтгэн гаргасан билээ.

Мөн Б.Хатанбаатар, Н.Төвсанаа, Б.Баярмандах, Г.Оюунчимэг, Ж.Лхагва, Ч.Хүрэлбаатар нарын сайчууд өрсөлдөөнд өнгө нэмж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ DNN.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.

Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад бороотой үед байнга ус тогтдог. Тэгвэл уг нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.

Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Геодези, усны барилга байгууламжийн газарт 22-ын товчооны зам, Тахилтын нүхэн гарц, Яармагийн зам, Зуслангийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гарган Засаг даргын зөвлөлд танилцуулах үүрэг өгсөн билээ. Үүний дагуу  Тахилтын нүхэн гарцад шинээр зураг төсөл боловсруулан ус зайлуулах шугам хоолойн угсралтын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Уг байршилд ус зайлуулах 350 метр шугам хоолой угсрах бөгөөд нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу насосоор усыг шахаж зайлуулах юм. Мөн авто зам хэсэгт ус зайлуулах шүүрт худаг хийнэ.

Categories
мэдээ нийгэм

93 мянган хүүхдийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн 1 дүгээр шатны цахим бүртгэл 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 65.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд 93.765 хамрагдах хүсэлтийг хүлээн аваад байна.

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292.359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Эдгээрийн 48.6 хувь буюу 142.150 хүүхэд нь нийслэлд хамаарч байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Toy Story 5” 2026 оны зургадугаар сард нээлтээ хийнэ DNN.mn

“Toy story” буюу тоглоомын түүх киноны дөрвөн анги үзэгчдэд хүрсэн бөгөөд тус киноны гол дүрээс сэдэвлэсэн “Buzz Lightyear” анимейшн мөн гарсан билээ.

Тэгвэл 2019 онд сүүлийн анги нь гарсан “Тоглоомын түүх”-ийн , тавдугаар анги нь 2026 оны зургадугаар сарын 19-нд нээлтээ хийхээр болжээ.

Categories
story-news

“Икс”-ийн зургийн тайлбар, “Экс”-үүдийн уулзалтын сэдэв

“Икс”-ийн зургийн тайлбар, “Экс”-үүдийн уулзалтын сэдэв

Categories
story-news

Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан

Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан

Categories
story-news

Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу

Намрын сар найм биш, найр наадмаа дуусгах болоогүй юу

Categories
story-news

Ж.Галбадрах: Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн

Ж.Галбадрах: Боловсролын салбарыг өөд татаж байж л хөгжлийн тухай ярих тул би түүний төлөө орж ирсэн

Categories
мэдээ нийгэм

Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг угсарч байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв орчимд ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас борооны ус тогтдог. Тэгвэл өнөөдрөөс тус байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 20-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.

ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд зургаан байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар ГУББГ-ын дөрвөн бригад нийт дөрвөн байршилд буюу хоёр далан сувгийн ажил, хоёр шугам хоолой угсарч байна. Одоо хийж буй шугам хоолойн ажлуудыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар төлөвлөж байна. Энэ онд томоохон байршлуудад буюу Төв цэнгэлдэх хүрээлэн, Дарь-Эх болон СХД-ийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Мөн нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр найман байршилд борооны ус зайлуулах шугам, 8000 гаруй шүүрт болон үзлэгийн худаг хийнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас баруун болон говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул  мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.