Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш үдээс хойш  Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөдуу цахилгаантай аадар бороо орно.ртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд галиг тэмдэгт хэрэглэхүй” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч А.Мөнхболд “Хятадын гангийн үйлдвэрлэл буурч байгаа учраас нүүрсний үнэ ханш унаж эхэлсэн” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэн парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн  А.Ундраа “Өмгөөлөл үзүүлэхгүйгээр бусдад хэрэг тохдог, ял наймаалцдаг зэрэг ноцтой асуудал бодитой байгаа эсэхийг УИХ-ын Хянан шалгах Түр хороогоороо нээлттэй хэлэлцэх цаг болсон” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд галиг тэмдэгт хэрэглэхүй” нийтлэл хэвлэгдлээ. 

  • Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ү.Ганболд “Орон нутгийн сонгуульд хэдэн нам, эвсэл оролцох нь энэ сарын 16-нд тодорхой болно” хэмээн ярилаа. Энэ тухай “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
  • Хуульч Л.Галбаатар “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хаалттай болсон нь өөрөө асуудал дагуулж байна” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Талийгаач О-той хамаатан төрөл садангийн холбоогүй ч түүнийг өмгөөлөн Сүхбаатарын талбай дээр 20 дахь өдрөө суулт хийж буй Т.Золбаяр “20 дахь өдрөө суулт хийж байна. талийгаач О-гийн хэрэг олимпийн нүргээнд дарагдах ёсгүй” хэмээв.

АРЫН НҮҮР: Бүлээн, долоон чулуу байхад л болдог доо…


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд галиг тэмдэгт хэрэглэхүй” нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд галиг тэмдэгт хэрэглэхүй” нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарын нээлттэй цахим дуудлага худалдаа энэ сарын 20-нд эхэлнэ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

Дуудлага худалдаа энэ сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 05-ны хооронд явагдана.

Дуудлага худалдаагаар зарагдах дугаарууд:

May be an image of text

May be an image of blueprint, floor plan and text

Categories
мэдээ нийгэм

Автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ DNN.mn

Дархан-Уул аймгийн “Альфа таун хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 12-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад энэ наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө 26 настай, эрэгтэй, “М” нь Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл хулгайлж, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орхиж явсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг 45 см даван үерлэх төлөвтэй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн өнөөдрийн мэдээгээр Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хангай нурууны өврөөс усжих Онги, Алтай нурууны Бодонч, Төгрөг, Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар /, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хөгшин Орхон, болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/, Халх/Баянхошуу/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-100 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу наймдугаар сарын 14-нд Хэрлэн гол Чойбалсан хот орчимд усны түвшин 50 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 45 см даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж байгаа малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЗӨСҮТ: Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомт өндөр идэвхтэй байна DNN.mn

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн /ТТЭСЭШХ/, Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станц /ТТЭСС/-ын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутагт 8 дахь жилдээ 2024 оны долдугаар сарын 15-аас эхлэн 21 хоногийн хугацаанд тандалт судалгааг хийж гүйцэтгэжээ.

Байгалийн голомтын тандалт судалгаанд 27 секторын 2245 кв.км талбайг хамруулснаас судалгаа хийгдсэн талбайн 12.0 хувь буюу 252 кв.км талбайд тарваган тахлын эпизоот үргэлжлэн явагдаж байгааг тогтоосон байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд 80-90 хонож байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Наймдугаар сарын 1-нээс 11-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 15 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 10300 TEU буюу 5150 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож гарч байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1344 чингэлэг байгаагаас ачаатай 755, хоосон 589 чингэлэг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар  борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм.  Ийн өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.

Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто зам нь Ногоон нуурыг Их тойруутай холбосон хөдөлгөөнтэй, ачаалал ихтэй туслах зам. Их хэмжээний бороотой өдрүүдэд уг авто зам дагуу их хэмжээний ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Энэхүү асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ГУББГ-аас шугам угсралтын зураг төслийг гаргаж, угсралтын ажлыг өнөөдөр эхлүүллээ” гэв.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ус зайлуулах шугам хоолойг 24 цагаар хийж, гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ус ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулжээ DNN.mn

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Би Ти девелопмент ХХК нь ус ашиглах зөвшөөрөл, гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулсан зөрчлийг тус аймгийн Байгаль орчны газраас илрүүлжээ.

Зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тус компаний уурхайн ус ашиглалтыг үйл ажиллагааг зогсоосон байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.