Categories
мэдээ нийгэм цаг-үе

18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргалаа DNN.mn

18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргалаа.

Үүнтэй холбогдуулан нийслэлээс 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргаж,  НЗД-ын орлогч Л.Хосбаяр, НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган нар мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” фестиваль руу нийтийн тээврээр үнэгүй үйлчилнэ DNN.mn

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наадмыг зорих иргэдэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлэхээр болжээ.

Өнөө өглөөнөөс буюу энэ сарын сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөө 08:30 цагаас оройн 22:00 цагийн хооронд  “Сүхбаатарын талбайн зогсоолоос Налайх дүүргийн Тайж хайрхны бэл” гэсэн чиглэлд үнэгүй үйлчлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна DNN.mn

Наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Эг, Хэнтий нуруунаас эхтэй Хурх, Хангай нуруунаас усжих Хөгшин-Орхон, Шар ус зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.

Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх учир үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 1878 объектын гал түймэр бүртгэгджээ DNN.mn

Он гарсаар аюулт үзэгдэл, ослын 3338 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 606-гаар өссөн үзүүлэлт юм. Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 4371 хүн нэрвэгдэж, нийт 27.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр нь авч үзвэл, ус, цаг уурын гаралтай 387, геологийн гаралтай 54, биологийн гаралтай 58, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 2839 удаа тус тус бүртгэгдсэн байна

Categories
мэдээ нийгэм

129 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн үзлэг, оношилгоонд ороогүй байна DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд нийт 129 мянга гаруй тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг оношилгоонд ороогүй байна.

Үүнээс 81 мянга гаруй нь Улаанбаатар хотод байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ DNN.mn

Өнөөдрөөс соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээ наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Тус фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан томоохон арга хэмжээ юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Долдугаар сард инфляц 5.5 хувьтай гарчээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний долоон сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.

Инфляц 2024 оны долдугаар сард улсын хэмжээнд 5.5 хувьтай гарчээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долдугаар сард улсын хэмжээнд 5.5 хувь гарсны 1.7 (30.6%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024-2025 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө DNN.mn

Энэ жил буюу 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө.

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг, эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар байлгахын тулд 2025-2026 оны хичээлийн жилээс бага сургуулийн хэмжээнд поло цамцны сонголтыг нэвтрүүлэхээр стандарт, материал зэргийг судалж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замыг түр хааж, шинэчилнэ DNN.mn

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замыг наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024-2025 оны хичээлийн жилд “Сэтгэл зүйч” ажиллуулах ерөнхий боловсролын сургуулиуд DNN.mn

2024-2025 оны хичээлийн жилд “Сэтгэл зүйч” ажиллуулах ерөнхий боловсролын сургуулиудыг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Дараах сумдын ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйч ажиллахаар болжээ.