Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +0…+5 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +32…+37 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 1.50 төгрөгөөр чангарав DNN.mn

Энэ оны 7 дугаар сард евротой харьцах сарын дундаж ханш 3663.85 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 139.49 төгрөгөөр чангарч, 6 дугаар сараас 23.84 төгрөгөөр суларчээ.

АНУ-ын ам.доллартой харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 3380. 86 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 61.50 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.25 төгрөгөөр чангарав.

ОХУ-ын рубльтэй харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 38.80 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 0.84 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.30 төгрөгөөр суларсан дүн юм.

БНХАУ-ын юаньтай харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 465.55 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 13.12 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна гэж Монголбанкнаас зарлажээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсад 82.3 мянган хүн ажилгүй байна

Ажиллах хүчний судалгааны 2024 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 (62.2 хувь) сая нь ажиллах хүч, 868.5 (37.8 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

Ажиллах хүчний 1.3 (94.2 хувь) сая нь ажиллагчид, 82.3 (5.8 хувь) мянга нь ажилгүй хүн байна.

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68.0 (5.3 хувь) мянгаар, өмнөх улирлаас 14.5 (1.1 хувь) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 6.1 (8.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 10.5 (14.7%) мянгаар өссөн байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 27.8 (3.2 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 0.2 (0.8 хувь) мянгаар, өмнөх улирлаас 8.5 (23.4 хувь) мянгаар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргав DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2022 онд 96, 2023 онд 178, 2024 оны эхний долоон сарын байдлаар 241 зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд суррон, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтсэн байна. Зарим улсад сурроныг мотоциклтой адилтган үнэмлэхжүүлж, насны хязгаар заан зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд цахилгаан хөдөлгүүрт унадаг дугуй, скүтер, мопед, мотоцикл, суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдэж байна. Гэвч эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах зэрэг нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийслэлийн Засаг даргын хууль эрх зүйн санал, хамтран ажиллах тухай албан бичгийг хүргүүлж байна. Энэ хүрээнд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй DNN.mn

Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байна.

Тухайлбал, энэ оны 08 дугаар сарын 06, 16-ны өдрүүдэд иргэн “Г” нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх утга бүхий лайв бичлэгийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй, тагтаа, ногтруу шувууг барьсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн тус аймгийн Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагч “Ц” нь “Хууль бус ан амьтан” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл, хяналт шалгалтаар явж байх үед Lexus-470 маркийн авто машиныг зогсоон шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алба хаагчийг тээврийн хэрэгслийг зогсоох гэж оролдох үед мөргөж зугтаасан байна. Зугтсан тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн замын цагдаагийн хяналт, шалгалтын постуудад болон сумдад зарлан мэдээлж, эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт “Д” нь гадаад улсын иргэн болох Арабчууд биед нь халдсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус аймгийн цагдаагийн газраас материалжуулан шалгаж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумд байрлах “Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд хүмүүс маргалдаад Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орчихлоо” гэсэн мэдээлэл тус тус ирүүлснийг цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн албад, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” фестивалийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ DNN.mn

Фестивальд ирэх болон буцах иргэд, жуулчдад зориулсан нийтийн тээвэр дараах хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилж байна.  Та бүхэнд Сүхбаатарын талбайгаас болон”Нүүдлчин” фестивалийн зогсоолоос үйлчлэх автобусны цагийн хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн өнөөдрийн хөтөлбөр DNN.mn

Хүн төрөлхтний бүтээсэн хосгүй гайхамшигт нүүдэлчин өв, соёлыг нэгэн дор цогцлоосон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн өнөөдрийн /2024.08.18/ хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч байна. Бүртгэл өнөөдөр дуусна.

Үргэлжлүүлэн суралцах болон шинээр элсэх хүүхэд бүр E-Mongolia системээр заавал бүртгүүлнэ. Бүртгэлийн хариуг наймдугаар сарын 19-нөөс 2024.08.21-ний өдрүүдэд бүртгүүлсэн гар утасны дугаарт зурвасаар мэдээлнэ. Мөн E-Mongolia системээр рүү орж шалгах боломжтой.

https://parent.edu.mn/-д хандаж явцын мэдээллийг харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн хоолны салбарын орлого 136.8 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Нийтийн хоолны салбарын орлого 2024 оны эхний хагас жилд 816.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар буюу 136.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Ийнхүү өсөхөд

  • рестораны орлого өмнөх оны мөн үеэс 21 хувь буюу 81 тэрбум төгрөг,
  • кафе 24.7 хувь буюу 13.9 тэрбум төгрөг,
  • цайны газар 16.6 хувь буюу 11.6 тэрбум төгрөг,
  • катеринг 19 хувь буюу 27.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын 2024 оны эхний хагас жилийн нийт орлогын 57.3 хувийг ресторан, 10 хувийг цайны газар, 21.1 хувийг катерингийн орлого тус тус эзэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно” гэв DNN.mn

“Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай.

Энэ онд ГУББГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран дахин үзлэг шалгалтыг зохион байгуулахад “Тэсо” группийн “Альфа зоне” төсөл зөрчлөө арилгаагүй, мөн “М-Си-Эс Проперти” ХХК-ийн хэрэгжүүлж буй Орчлон сургуулийн өргөтгөлийн талбайд борооны усны шугам хоолойг эвдэж, хөрсний ус ихээр шахаж байсан зөрчил илрээд байна.

Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Орчлон сургуулийн зүүн талд барилга барьж буй “М-Си-Эс Проперти” ХХК, “Тэсо Пропертис” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талбайд ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Зөвхөн хоёр байгууллагаар ороход барилгын компаниуд зардлаа хэмнэх үүднээс нийтийн зориулалтын борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа зөрчлийг илрүүлээд байна. Үүнээс болж “Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож, нийтийн эзэмшлийн зам талбай руу борооны ус хальж байна. Тиймээс бид улсын байцаагчийн шийдвэр гаргуулж дээрх аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсооно. Мөн өөрсдийн зардлаар хөрсний ус зайлуулах ажлаа гүйцэтгээгүй зөрчилд нь зохих торгуулийг оногдуулахаар холбогдох газарт үүрэг болгоно. Ирэх даваа гарагт ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа ажилд хяналт, шалгалтыг зохион байгуулан зөрчлийг арилгуулна” гэв.