Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна DNN.mn

Наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.

Туул /Алтанбулаг/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Эг, Улз /Дашбалбар сум /, Халх / Ялалт баг/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Хурх, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 21-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны барилгын ажил ирэх онд дуусна DNN.mn

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга болон гишүүд МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрны барилгын ажлын явцтай танилцжээ.

Шинэ баригдаж буй хичээлийн байр нь хоёр блоктой байх бөгөөд одоогийн байдлаар А блокийн газар шорооны ажлыг эхлүүлээд байна. Харин Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авчээ. Барилгын ажил 2025 оны дөрөвдүгээр улиралд дуусаж, ашиглалтад орно.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 54 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нийт 2095 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1618, гэмт хэргийн шинжтэй 102 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланкаар шахсан зөрчил гаргалаа DNN.mn

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан.

Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн шалгана.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан 30 жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны ололтоо бататгаж, улс орны хөгжил дэвшил, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол төмсний үнэ буурчээ DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2024 оны найм дугаар сарын 12-ны өдрийн ажиглалт.

Махны дундаж үнэ

Тус өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 14934 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 17787 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.7 хувиар буурч 17787 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар буурч 20434 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4082 төгрөг, дээд зэрэг нь 3114 төгрөг, I зэрэг нь 2486 төгрөг, II зэрэг нь 1531 төгрөг байна. Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээдийн дээд зэрэг нь 4000 төгрөг, дээд зэрэг нь 3000 төгрөг, I зэрэг нь 2300 төгрөг, II зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 10.6 хувиар буурч 2155 төгрөг, монгол байцай 4.7 хувиар буурч 2198 төгрөг, монгол сонгино 5.4 хувиар буурч 3783 төгрөг, хүрэн манжин 1.2 хувиар өсөж 3794 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллав.

Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг олны хөлийн газраар авч явахгүй байх, гэр, орон байрны агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг энгийн бөгөөд үр дүнтэй өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Биеийн нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салтс үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны  дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандана уу?

Улаанбурхан өвчний талаарх мэдээлэл зөвлөгөөг Шуурхай 119 тусгай дугаараас үнэ төлбөргүй авна уу?

Categories
story-news

Залуус PC тоглоомны газарт хонон өнжин POKERSTAR, GGPOKER, 1XBET сайтад мөрийтэй тоглодог болжээ

Залуус PC тоглоомны газарт хонон өнжин POKERSTAR, GGPOKER, 1XBET сайтад мөрийтэй тоглодог болжээ

Categories
story-news

Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж

Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж

Categories
story-news

П.Сэргэлэн: Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна

П.Сэргэлэн: Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна