Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдана DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Эхний шатны бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийлээ. Үүнд 103.999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээж, хариуг энэ сарын 20-21-нд эцэг, эх, асран хамгаалагчдад мессежээр хүргүүлжээ. Хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 5-наас эхэлнэ.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн – 2024”

Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024”-д:

  • Техник технологи
  • Автомашин, хүнд машин механизм
  • Сэлбэг хэрэгсэл
  • Барилгын материал
  • Эрчим хүч
  • Ахуйн хэрэглээний болон цахилгаан бараа
  • Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 70 гаруй байгууллагын бараа, бүтээгдэхүүнүүд танилцуулагдана.

Та бүхнийг сонирхсон салбарынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад Худалдааны Хөгжлийн Асуудал Эрхлэх Газар, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны Хороо, “Синомачинт” ХК ажиллаж байгаа хамтран зохион байгуулагчаар “СМЕК Олон Экспо” ХХКбол дэмжигчээр Монгол Хятадын Худалдааг Дэмжих Холбоо ажиллаж байна.

“БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн–2024” 08 сарын 23-ны 11:00 цагаас“Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийж, 08 сарын 25-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Б.Баасанхүүг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn

“Парис 2024” зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б. Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.

Улмаар Олимпын наадамд Монголын багийн цорын ганц медалийг хүртсэн Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгож, Скайтел компаниас шинээр гаргаж буй “6999…..”, “6969….” алтан дугаарыг “Лос Анжелес 2028” зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхээр шагнав.

May be an image of 4 people and text

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн, Скай Хайпермаркет ХХК-ийн маркетинг эрхэлсэн захирал Т.Алтанхундага нар оролцов.

МҮОХ-ны мөнгөн түнш эдгээр компаниуд нь спорт олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцоход төрөл бүрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ зун Парис хотноо байгуулагдсан “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэгчээр ажилласан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өнөөдөр дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дуу цахилгаантай бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх

-Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,

-Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх

-Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах

-Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
story-news

“Саруул” төвд хонины ястай мах кг нь 19800, “Хүчит шонхор“ захад 11000-13000 төгрөгийн үнэтэй байна

“Саруул” төвд хонины ястай мах кг нь 19800, “Хүчит шонхор“ захад 11000-13000 төгрөгийн үнэтэй байна

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Наадмын маргааш …” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Наадмын маргааш …” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
story-news

С.Гэрэлмаа: Инфлүүнсэр нэртэй мэргэжлийн бус хүмүүс зөвлөгөө өгөх нь нийгмийн эрүүл мэндэд маш хортой

С.Гэрэлмаа: Инфлүүнсэр нэртэй мэргэжлийн бус хүмүүс зөвлөгөө өгөх нь нийгмийн эрүүл мэндэд маш хортой

Categories
story-news

Ж.Баярмаа: Зардлаа нэмж, төсөв тэлэх тусам инфляц өсч, улмаар Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй байдал руу орно

Ж.Баярмаа: Зардлаа нэмж, төсөв тэлэх тусам инфляц өсч, улмаар Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй байдал руу орно

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байден намынхаа их хуралд үг хэлж, нулимс унагав DNN.mn

Ерөнхийлөгч Жо Байден Чикаго хотод болж буй Ардчилсан намын үндэсний их хурал дээр сэтгэл хөдөлгөм үг хэлж, хуралд оролцсон бүх хүний алга ташилтаар үдүүлжээ. Байден “Хэдхэн долоо хоногийн дотор ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг өөрийн талд эргүүлж чадсан” хэмээн Харрисыг магтаад “Бидэнд хийх зүйл их байгааг хоёулаа мэдэж байгаа. Гэхдээ бид зөв чиглэлд явж байгаа” гэж хэлжээ. Америкийн дэд ерөнхийлөгч болсон анхны хар арьст эмэгтэй Камала Харрис Ардчилсан намд шинэ амьсгал оруулж, олон нийтийн санал асуулгаар Бүгд найрамдах намын удирдагч Дональд Трампыг гүйцэж түрүүлээд байгаа билээ.

Байден Америкийн түүхэнд гүйцэтгэсэн өөрийн байр суурийг товч илэрхийлээд зогсохгүй өөрийг нь Цагаан ордонд залгамжилна гэж найдаж буй дэд ерөнхийлөгчийн тухай үг хэлж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр “Камалаг өнгөрсөн сонгуульд хамтрагчаараа сонгосон нь миний карьерийнхаа туршид гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Тэр хатуу, туршлагатай, үнэхээр үнэнч хүн” гэж хэлжээ. Тэгвэл Камала Харрис тайзан дээрээс “Гайхалтай ерөнхийлөгч” хэмээн түүнийг магтаж “Жо, таны түүхэн манлайлал, манай үндэстний төлөө насан туршдаа хийж гүйцэтгэсэн бүх зүйлд баярлалаа. Бид танд үүрд талархаж байх болно. Би танд хайртай” гэж хэлэхэд намын гишүүд нь “Бид чамд хайртай, Жо” гэсэн уриа цууриатуулж, 81 настай ерөнхийлөгч нулимс дуслуулан, цугласан олны чих дүлийрэм алга ташилтаар үдүүлсэн байна.

Ерөнхийлөгчиийн сонгуульд өрсөлдөхөөр болоод буй АНУ-ын анхны өнгөт арьст эмэгтэй Камала Харрис Байдены хагас зууны улс төрийн замналын хамгийн хэцүү мөчүүдийн нэг болох байсан түүнийг чуулганы эцсийн өдөр тайзан дээр гаргах уламжлалыг эвдэн ерөнхийлөгчийг хурлын эхний өдөр үг хэлүүлж түүнд ийнхүү хүндэтгэл үзүүлэв. Байден намынхаа их хуралд гэр бүлийнхээ хамт оролцсон бөгөөд түүний эхнэр Жилл Байден, охин Эшли нар хамт ирсэн юм. Мөн их хурлын тайзан дээрээс Хиллари Клинтон цугласан олонд “Ноён Байден цагаан ордонд нэр төр, ёс журам, ур чадварыг эргүүлэн авчирсан” гэж хэлэв. Барак Обама мягмар гарагт үг хэлэх бол харин лхагва гарагт Билл Клинтоны ээлж ирнэ. Эд нар хоёулаа дахин сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан АНУ-ын ерөнхийлөгч асан хүмүүс. Харин Жо Байденд ийм боломж олдохгүй.

Чикаго хотод их хурлаа хийж буй, хэдхэн долоо хоногийн өмнө Байден Трамп нарын “аймшигт” мэтгэлцээний дараа сэтгэлээр унаад байсан Ардчилсан намынхан харин өнөөдөр арван нэгдүгээр сард ялалт байгуулна гэсэн бүрэн итгэл найдвар дүүрэн, сэтгэл санаа нь өндөр байна.

Ийнхүү Ардчилсан намын их хурал ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзсан ерөнхийлөгч Жо Байдены шийдвэрт алга ташин талархал илэрхийлж, түүний анх 1972 онд эхлүүлж, 29 настайдаа Конгресст сонгогдож байсан улс төрийнх нь баялаг замналд өндөр хүндэтгэл үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Саруул” төвд хонины ястай мах кг нь 19800, “Хүчит шонхор“ захад 11000-13000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” болон “Бөмбөгөр”, “Саруул” худалдааны төвүүдээс мах болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг сурвалжиллаа. “Нарантуул-2” худалдааны төвийг эхлээд зорилоо. Гадна талбай дахь махны мухлагуудад хонины гулууз нэг кг нь 9.000-9.500 төгрөгийн үнэтэй. Хонины цул болон ястай мах нь хоёулаа кг нь ижил үнэтэй буюу 12.500 төгрөгөөр худалдаж байв. Хонины махыг гулуузаар зарах мухлагуудаас жижиглэнгийн худалдааны лангуунд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байлаа. Ямааны мах гулуузаараа кг нь 6.800, ястай нь 8.500, цул нь 8.8- 9.500 төгрөг. Тэмээний мах кг нь 10 мянган төгрөг байлаа.

Бод малын лангуунуудад үхрийн цул мах кг нь 14.5-17 мянган төгрөгийн хооронд байна. Үхрийн ястай мах кг нь 13 мянган төгрөг. Үхрийн хаа, гуя гээд махнаасаа шалтгаалаад үнэ нь өөр. Адууны махны хувьд ястай, цул нь адилхан нэг кг нь 10 мянган төгрөг.

Мөн 25 кг-ын гурилны хувьд “Улаанбаатар” нэгдүгээр зэрэг нь 55 мянга, “Өег” 48 мянга, “Хурх” 54 мянга, “Ургац” 45 мянга, орос нь 44 мянга. “Улаанбаатар” гурилын дээд зэрэг 25 кг нь 68000 төгрөг. Будаа 25 кг нь 72-95 мянга байна. Будааны нэг кг тутамд “бээжин” 3.000, “лидер” 3.500, шар будаа 2.500 төгрөг. Элсэн чихэр нэг кг нь 4.000 төгрөгийн үнэтэй байв.

Шинэ ургацын ногоог захын гаднах мухлаг болон доторх лангуунд харилцан адилгүй үнээр худалдаалж байсан юм. Захын гаднах мухлагууд нь арай хямд үнээр төмс, хүнсний ногоог худалдан борлуулж байв. Тодруулбал, зах дотор монгол, шинэ ургацын лууван кг нь 3.000, манжин, сонгино кг нь 3.500 байхад гадна мухлагуудад манжин, лууван, сонгино кг нь 2.500. Төмс дотор кг нь 1.800 бол гадна талд кг нь 1.500. Түүнчлэн гаднах мухлагуудад урт өргөст хэмх кг нь 3500, жижиг өргөст хэмх кг нь 1.000, улаан лооль кг нь 6000, тарвас кг нь 2.000 төгрөгөөр худалдаалж байсан юм.

Дараа нь “Саруул” худалдааны төвөөр орлоо. Махны лангуун дээр зүүн аймгаас ирсэн хонины ястай мах 19.800. Үхрийн цул болон татсан мах нь ижилхэн кг нь 26.500, ястай нь 24.500, үхрийн хэл кг нь 25.000 төгрөгөөр худалдаж байв.

Шинэ ургацын өргөст хэмх кг нь 5500, гурван янз болох улаан лооль үрлэн жижиг кг нь 15.000, дунд кг нь 13.000, том кг нь 9.500, төмс кг нь 2500, лууван, манжин, байцаа кг нь 3.500, сармис нэг ширхэг нь 1.800 төгрөг.

Худалдагч “Улаанбаатар нэгдүгээр гурил кг нь 2800, таван кг нь 14.800, 10 кг нь 28.000 төгрөг. “Улаанбаатар” дээд гурил дууссан. “Дорнод”-ын дээд гурил хоёр кг нь 6600. “Алтан тариа” нэгдүгээр гурил таван кг нь 13.700. “Хурх” 10 кг нь 41.000. Будаа таван кг нь 21 мянгаас дээш үнэтэй. “Sun­rice” будаа гурван кг нь 35 мянга гэх мэт янз бүр үнэтэй байгаа” гэв.

“Бөмбөгөр” худалдааны төвд гурил 25 кг нь 50 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж. “Улаанбаатар” нэгдүгээр гурил 10 кг нь 25 мянга, кг нь 2.600. “Алтан тариа” дээд кг нь 3.000, “Алтан тариа” нэгдүгээр гурил кг нь 2.400, “Хурх” нэгдүгээр гурил кг нь 2.700, цагаан будаа кг нь доод тал нь 3.400, гурвалжин будаа 4.500, шар будаа 3.000, элсэн чихэр кг нь 4.500 төгрөгийн үнэтэй байлаа.

Үхрийн цул мах кг нь 19.500, ястай нь 16.500, хонины ястай, цул махны үнэ адилхан кг нь 13 мянга. Адууны ястай мах кг нь 12.500 төгрөгөөр зарагдаж байв. “Саруул” болон “Бөмбөгөр” худалдааны төвүүдэд тэмээ болон ямааны махны лангуу ажиглагдсангүй.

Хүнсний ногооны лангуунд өргөст хэмх кг нь 8.000, улаан лооль кг нь 12.000, төмс кг нь 2.000, лууван, манжин, сонгино кг нь 4.000, байцаа кг нь 2.500 төгрөг байв.

Дээрх гурван захаас “Саруул” худалдааны төвд мах болон улаан лоолийн үнэ арай өндөр байлаа. Худалдан авагч эмэгтэй “Бусад захаас “Саруул” захын юмны үнэ арай илүү байдаг” гэсэн юм.

Мөн “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор” Дэнжийн мянга захад өнгөрсөн баасан гаригийн байдлаар:

Ямааны мах: Малчдаас авах үнэ кг нь 5.500-7.000, жижиглэнгийн үнэ нь 10.000-11.000

Хонины мах: Малчдаас авах үнэ кг нь 8.000-9.500, жижиглэнгийн үнэ нь 11.000-13.000

Үхрийн мах: Малчдаас авах үнэ кг нь 8.000-11.000, жижиглэнгийн үнэ нь 14.500-19.500

Тэмээний мах: Малчдаас

авах үнэ кг нь 6.500-7.500, жижиглэнгийн үнэ нь 10.000

Адууны мах: Малчдаас авах үнэ кг нь 6.000-7.000, жижиглэнгийн үнэ нь 9.500-10.500 төгрөгийн ханштай байна.

Түүнчлэн даваа гариг буюу энэ сарын 19-ны “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн “Эмээлт” амьд малын захын үнэ ханшийн мэдээг хүргэе.

Хонь: 100-250 мянга

Ямаа: 80-140 мянга

Үхэр: 1.2-2.3 сая

Тэмээ: 1.3-1.8 сая

Сарлаг: 900 мянгаас 1.5 сая

Адуу: 700 мянгаас 1.4 саяар худалдаж байгаа аж.

Харин Эмээлтийн амьд малын зах дээр хонь 200-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэж тус захын лавлах утасны оператор хариуллаа.