Categories
мэдээ нийгэм

“УБТЗ” ХНН: Энэ оны эхний хагас жилд тээвэрлэсэн ачаа өнгөрсөн оныхоос өссөн DNN.mn

Энэ жил 75 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний хагас жилийн байдлаар 16.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар илүү байна.

Тодруулбал импортын 1.9 сая тонн, экспортын 5.5 сая тонн, орон нутгийн 6.4 сая тонн, дамжин өнгөрөх 2.6 сая тонн ачааг тус тус тээвэрлэжээ.

Тус нийгэмлэг нь өнгөрсөн онд 32.4 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоож байсан бөгөөд энэ онд амжилтаа улам ахиулах зорилттой ажиллаж байна.

“УБТЗ” ХНН нь Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмрээ оруулдаг тээврийн тэргүүлэгч компанийн нэг бөгөөд өнгөрсөн онд төмөр замаар тээвэрлэсэн нийт ачааны 92.5 хувийг дангаараа тээвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ц.Мандхайхатан: Энэ удаагийн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчид 66 тэрбум төгрөг зарцуулсан байна DNN.mn

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн зардлын үйл явцад хяналт тавьж байгааг мэдээллээ.

Сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдлын талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр хэлэхдээ “Урьдчилсан байдлаар сонгуульд ямар хэмжээний зардал гарч, орлого орсныг явцын зардлыг тайлангаас харж болно.

747 нэр дэвшигчийн зардлыг харахад 76 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Энэ нь хандив болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэтчилэн хуульд заасан эх үүсвэртэй.

Нам эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайлангаас харахад энэ удаагийн сонгуульд 66 тэрбум зарцуулагдсан.

Гэхдээ нам, эвслийн зардлын дансанд 87 тэрбум байна” гэв.

Явцын тайлантай холбоотой дүгнэлт:

  • Явцын тайланд орлого, зарлага, үлдэгдлийн дүн зөрүүтэй байх тохиолдол гарч байна. Нэр дэвшигчид ёс төдий тайлагнаж, наад захын нийлбэрийг хангаагүй, үлдэгдэл тодорхойгүй байх тохиолдол нэлээд гарлаа.
  • Нэр дэвшигч, нам эвслийн орлогоос илүү зарлага нь өндөр байлаа. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч, нам эвсэл өртэй үлдэж байна. Тухайлбал Иргэний Хөдөлгөөний Нам 640 сая төгрөгийн өртэй гэж тайлагнасан. Гэтэл дансанд нь 7.3 сая төгрөг байна. Тэгэхээр энэ нам 600 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж байна.
  • Орлого нь өндөр байгаа ч хуульд заагаагүй хандив буюу буцаах шаардлагатай хандив гэсэн дүн маш өндөр байгаа. Нийт нэр дэвшигчийн хувьд 8.7 тэрбум төгрөгийг буцаасан. Нам эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн хандивыг буцаасан байна.
  • Цаашид нам эвсэл, нэр дэвшигч өөрийнхөө дансанд хандив авсан мөртлөө зарцуулахгүй үлдэж байгаа их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулахгүй бол хандив аваад цаашид яах зохицуулалт ойлгомжгүй байгааг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан нэмж хэллээ.

Үргэлжлүүлэн “Үндэсний аудитын сайтад 969 нэр дэвшигчийн нэрс байгаа. Тэдгээр нэр дэвшигчээс 187 нь зардлын явцын тайлангаа тайлагнаагүй.

Тайлангаа ирүүлсэн 700 гаруй хүний мэдээллийг доторх агуулгаар нь харвал зардлын тайлангийн иж бүрдлийг бүрэн хангаагүй буюу гараар тэмдэглэх зэргээр мэдээллээ ёс төдий илгээсэн тохиолдлууд байна.

Нийт 787 нэр дэвшигчийн хандивын дансыг бүртгэж авсан тухайгаа Үндэсний аудитаас мэдээлсэн. Үүнээс ч олон нэр дэвшигч хандивын дансаа бүртгүүлэлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаяр: Үндэсний эвсэлд хамтрах урилга ирээгүй. МАН дангаараа Засгийн газар байгуулах ёстой DNN.mn

Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүний тангараг өргөх ёслол Төрийн ордонд боллоо.

Тус ёслолын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар хэвлэлийн байгууллагуудад мэдээлэл  өгөв.

Тэрбээр “Ард иргэд сонголтоо МАН-д өгсөн. МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж үзэж байна. Бидэнд ямар нэгэн хамтрах урилга ирээгүй. Дөрвөн жилийн хугацаа байна, харна. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хуулийн зөрчил, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно.

Иргэд, сонгогчид Үндэсний эвслийг УИХ-д байх ёстой улс төрийн хүчин гэж үзсэн. Би МАН-аас гурвантаа хөөгдсөн хүн. Дахин тийшээ зүглээд байх сэтгэл алга.

Миний өнгөрсөн 12 жилийн улс төр ямар нэгэн байдлаар хувийн эрх ашиг хөөцөлдөж яваагүй гэдгийг нотолдог. Ашиг сонирхлын зөрчил үүсэх санал хураалтад би оролцдоггүй.

Өнгөрсөн УИХ-аар сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурах дайны юм болсон. Дийлэнх олонхоороо байсан МАН-ын хувьд хавтсыг нь харуулаад хуудас руу орж чадахгүй хаасан. Сонсгол нэртэй олон асуудлыг эргээд сөхнө.

Намрын чуулган эхлэхэд Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна. Төлөвлөсөн ажлууд байгаа.

Ерөнхийлөгч намын дарга нартай уулзахдаа дотоодод улс төржилтөөс үүсээд буй асуудалд цэг тавихыг хүссэн. Мөн гадаад бодлогыг илэрхийлэгч ерөнхийлөгч хүний хувьд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн” гэв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнээс ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй эвлэрсэн үү гэж асуухад тэрбээр “Өнгөрсөн улс төрийн он жилүүдэд У.Хүрэлсүх ерөнхийлөгчтэй зарчмын зөрүүтэй байр суурь, үл ойлголцлууд маш их болж байсан. Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. У.Хүрэлсүх болон миний буруутай үг, үйлдэл бий.

Үүнийг улс орны төлөө ойлголцоод ярилцаж, цэг тавих зүйл дээр цэг тавина. Нэгэнт баримталдаг зарчим итгэл үнэмшлээсээ ухрахгүйгээр түүнийгээ хадгалж, ойлголцоод урагшлахыг би хувь улс төрчийн хувьд барина. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн ийм зарчмыг баримталж байгаа” хэмээн хариулав.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орно DNN.mn

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг “Улаанбаатар хот орчмоор долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд бороо орохгүй. Агаарын температур өдөртөө 24-28 хэмийн халуун байх төлөвтэй байна. Харин долоодугаар сарын 4-6 өдрүүдэд өдөртөө бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Наадмын өдрүүдээр буюу долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь арав хоногийн өмнөх урьдчилсан мэдээ учраас нарийвчилсан мэдээллийг бид цаг алдалгүй гаргах болно. Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“THE HU” хамтлаг зочин уран бүтээлчдээ зарлалаа DNN.mn

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй “Чингис хаан” одонт “THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний “Нар Сар” тоглолтоо эх орондоо толилуулах гэж байна.

Дэлхий дахинаа Монголын урлаг хэр түвшинд хөгжсөн болохыг харуулж, өв соёл, язгуур урлагаараа омогших энэхүү тоглолтод дараах уран бүтээлчид урилгаар оролцохоор болжээ.

Тухайлбал, реппэр Desant, дуучин Ука, Наагий, Davaidasha, Чойжоо, Jason, Baatar болон Мишээл нар оролцох ба өвөрмөц хийгээд содон тоглолтыг тайз засал болон найруулгатай хослуулан үзүүлэх гэнэ.

“The Hu” хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард “Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.

Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн “Wolf Totem”, “Shoog shoog” зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд “Gereg” хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.

Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин “The Hu” хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ.

Тоглолтын тасалбарыг доорх холбоосуудаар худалдан авах боломжтой ба

  • Энгийн тасалбар: 99,000 төгрөг
  • “Fan zone” тасалбар: 600,000 төгрөг
  • “VIP” тасалбар: 2,000,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

shoppy.mn/products/the-hu-240710

www.ticket.mn/event/2200

https://www.facebook.com/watch/?v=7541333642643724
Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖЛАГА: Монголын анхны анимэ сонирхогчдын кафе DNN.mn

Дэлхийн улс орнуудын  соёл, ёс заншил манай оронд түгээн дэлгэрч байгаа нь биднийг даяарчлалд хөтөлж буй нэг хэлбэр юм. Харин тэр соёлыг таниулах үйлчилгээний газрууд манай улсад үүд хаалгаа нээсээр байна. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаа Японы соёлын нэг хэсэг болох Анимэ, манга зохиолыг ихээр таниулж буй “ Café the L0lita” кафенаас хүргэж байна. Үүдээр нь ороход кафен дотоод засал, өнгө, төрх бусдаас нэлээд сонирхолтой харагдлаа. Хүүхэд, залуусын зурсан Анимэ, манга зохиолын гол дүрийн баатруудын зургаар нэг талын ханаа дүүргэсэн нь нүдэнд тусна. Анимэ, манга сонирхогчдыг ихээр татдаг тус кафе 2023 оны дөрөвдүгээр сард үүд хаалгаа нээжээ. Өмнө нь зөвхөн сонирхогчид үйлчлүүлдэг байсан бол одоо дотоод орчин, үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний чанараас нь хамаараад илүү олон хүн ирдэг болжээ.

Тэнд очсон хүмүүсийг татах бас нэг сонирхолтой газар нь “Manga room” юм. Үйлчлүүлэгчдийг амрах, тайван тухтай ном зохиол унших боломжийг олгосон энэ өрөө манга шимтэн уншигчдын ирэх хамгийн гол шалтгаан болдог гэж зарим үйлчлүүлэгчид ярилаа. Уг өрөөнд 5000 төгрөг төлөөд 30 минутын турш хүссэн зохиолоо сонгож унших боломжтой.

Café the L0lita-н байнгын үйлчлүүлэгч С.Дөлгөөнзаяа: Би  манга унших  дуртай. Ийм кафе байдгийг мэдээд их баярласан. Хамгийн анх ирж үйлчлүүлэхэд  дотоод орчин, ажилтнуудынх нь хандалга үнэхээр таатай байсан болохоор дахин дахин ирэх хүсэл цаанаасаа төрдөг. Эднийхээр үйлчлүүлэх бас нэг том шалтгаан бол тэр бүр олдоод байдаггүй манга зохиолууд зөвхөн энд л байдаг.

“Café the L0lita”-ын ажилтан н.Нандин-Эрдэнэ “Би ажилд ороод 7 сар болж байна. Ажлаа хийхдээ үнэхээр жаргалтай байдаг. Яагаад гэвэл манай дотоод орчин, хамт олны хандлага нь ажилчдаа, үйлчлүүлэгчдээ маш сайн татаж чаддаг.  Захирал маань хичээлийнхээ хажуугаар ажлаа тухтай хийх боломжийг олгодог.   Цагийн хуваарь, ажлын ачааллын хувьд илүү уян хатан байдаг. Тийм болохоор ажилдаа дуртай байхын нэг шалтгаан” хэмээн ярилаа.

Сонирхуулахад “L0lita” кафе өөрийн гэсэн хэд хэдэн нэрийн бүтээгдэхүүнтэй. Тэдгээрийг Анимэ, Манга зохиолын нэр, гол дүрийн баатруудаар нэрлэжээ. Жишээлбэл, манго, гадилтай shake-ийг Midori, мача сүүтэй shake-ийг Elizabeth гэсэн байна.

Б.АНУ

 

Categories
мэдээ нийгэм

Үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг Киргиз улсад баривчилжээ DNN.mn

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.

 

Дээрх этгээд нь 2023 онд Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Киргиз улсад мөн хар тамхи мансууруулах бодис худалдаалах шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан талаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эхний хагас жилд 7.8 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк энэ оны 6 дугаар сард 1,692.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.8 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 209.7 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 492.6 кг үнэт металл тус тус худалдан авсныг төв банк мэдээлэв.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны зургаадугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 252,783.17 төгрөг байв.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хамгийн олон жуулчин хүлээн авлаа DNN.mn

Манай оронд өнөөдөр 5174 жуулчин иржээ. Энэ нь он гарснаас хойш хамгийн олон тооны жуулчин хүлээн авсан өдөр болж байгаа юм.

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байгаа бол одоогоор 314 148 жуулчин хүлээн аваад байгааг БОАЖЯ мэдээлэв.

Өнгөрсөн жилийн хамгийн оргил үе болох долоодугаар сарын дунд үед 4485 жуулчин ирж байсан нь тухайн оны нэг өдөрт хамгийн олон жуулчин ирсэн тохиолдол байжээ.