Categories
мэдээ цаг-үе

НОБГ: Нийслэлд гол, усны ослоор 2 хүүхэд, 3 том хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдээд байна DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2024 оны эхний хагас жилийн байдлаар голын салаанд боогдсон, автомашинтай усанд суусан, гол, тогтоол усанд живсэн нийт 48 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 416 том хүн, 68 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоор 2 хүүхэд, 3 том хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Аврах ангийн алба хаагчид голын уснаас 7 том хүний цогцсыг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллав. Амралт, аялалын үед гол, усны ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд аялал, зугаалгаар зорчихдоо хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарч, зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх, гэнэтийн аадар борооны үед болзошгүй үерийн аюул, ослоос сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ түүхийн хичээлийн шалгалтаар улс даяар эхэллээ DNN.mn

2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний,

  • 14,812 нь Улаанбаатар хотынх,
  • 17,541 нь орон нутгийн бол
  • Өмнөх оны 3,586 шалгуулагч юм.

Мөн БҮТ шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авсан байв.

Categories
мэдээ туслах-ангилал

Шинжлэх ухааны доктор, эдийн засагч Л.Оюун: Эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна DNN.mn

“Монголын эдийн засгийн чуулган” долдугаар сарын 8-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхлэх юм.Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулах болсон.

Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы талаар БСШУЯ-ны “Цахим сургууль” төслийн Бизнес судлал, судлагдахууны үндэсний зөвлөх, Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцсан юм.


-Энэ жилийн эдийн засгийн чуулган “Бүсчилсэн хөгжил” сэдэвтэйгээр ирэх даваа гаригт эхлэх гэж байна. Энэ удаагийн эдийн засгийн форумын онцлогийг та яаж харж байна вэ?

-Сонгуулийн жилд болж байгаагаараа онцлог. Шинэ бүсчилсэн хөгжлийн талаар дорвитой шийдвэрүүдийг гаргах эхлэл тавигдах болов уу гэж харж байгаа.

-14 дэх удаагаа Эдийн засгийн чуулган болох гэж байна. Эдийн засагчийн хувьд энэ удаагийн чуулган өмнөх жилүүдийнхээс дэвшилттэй байж чадна гэж бодож байна уу?

-Уг нь зорилгууд нь тодорхой болсон учраас дэвшилттэй болж болохоор л байна. Гэтэл нэг гол зүйлийг барьж авалгүйгээр салбар салбар луу үсчээд тэр дунд нь шийдвэр гаралгүйгээр өнгөрдөг тал бий.

-Хоёр өдөр үргэлжлэх чуулганд 2000 зочин оролцох нь тодорхой болсон. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд оролцдог. Энэ олон төлөөлөгч оролцсон чуулганы хамгийн гол үзүүлэлт, үр нөлөө бол тодорхой үр дүнд хүрэх. Энэ зорилго ер нь биелэгддэг үү?

-Бараг үр дүн гардаггүй шүү дээ. Уг нь эдийн засгийн бодлого боловсруулагдах чуулган байх ёстой. Одоо дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өөрчлөгдөж байгаа. Урьд нь компаниудын нийгмийн хариуцлага гэж ярьдаг байсан бол эв нэгдлийн бизнес хийх тухай хамтын ажиллагааны талаар, нийгэмд ээлтэй байх тал дээр илүү анхаардаг болсон.

Ногоон эдийн засаг, эко эдийн засаг, халамжийн эдийн засаг, тойргийн эдийн засаг гэх мэт эдийн засгийн чиглэлүүд өөрчлөгдөж байгаа учраас энэ тал руугаа хандаасай гэж боддог. Бодлого боловсруулахдаа эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна.

-Жишээлбэл,Монголын эрчимжсэн хөдөө аж ахуйд тус дэм болохоор эдийн засагчдын тусламжтайгаар олон улсын байгууллагаас тусламж хандив хүртэх ч юм уу, тодорхой алхмууд хийгддэг үү?

-Тодорхой зорилгуудаа гаргаж ирж чадахгүй байгаа учраас санхүүжилт, хандив, хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Эдийн засгийн чуулганыхаа бодлого чиглэлийг тодорхой салбарт төвлөрүүлэхгүй болохоор хэтэрхий саармагжуулаад, тарамдаад байна шүү дээ. Жил жилийнхээ форумыг тодорхой болговол илүү хөрөнгө мөнгө татах тал дээр үр дүн гарах байх гэж боддог.

-Сонгуулийн жил төсөв ихээр нэмэгддэг. Энэ утгаараа сонгуулийн дараа эдийн засаг хэр савлагаатай болдог вэ?

-Онцгой өөрчлөлт гардаггүй. Амласан амлалтаа биелүүлж байна гэсэн нэрийдлээр хичээж, хэрэгжүүлж байгаа зүйл харагддаггүй.Тийм болохоор дөрвөн жилийн дараа үр дүн нь гарахад дүгнэж болно.

14 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганд нийт 2000 зочин оролцох болжээ. Үүнд:Төр, засгийн 300 төлөөлөл, олон улсын 500 зочин, олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл, хувийн хэвшил 500, эрдэмтэн судлаач 100, оюутан залуус 500 оролцох юм байна.

Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно.

Н.САРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 30, Хэрцгий охин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 05:00 цагт мандаж, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +15…+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хуланг суллая !!!” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярицлаа. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй ч зөвхөн энэ бүлгийн төлөөлөл гэхгүйгээр бүх салбарт хүний эрхийг хангаж ажиллана” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Архангайн бөхийн галын “Их сорилго”-д залуу заан С.Сүхбат түрүүллээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хуланг суллая !!!” нийтлэл хэвлэгдлээ.

Судлаач Б.Эрдэнэбулган: Гурван хувийн босгоо хадгалсан бол дахиад ч нам эвслийн төлөөлөл энэ парламентад орж ирэх боломж байсан

Наадмын Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал “Эх дэлхийгээ хайрласнаар энх оршихуйн цадиг оршин байдаг гэдгийг энэ жилийн наадмын нээлтээр харуулна” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн бодит үр дүн

АРЫН НҮҮР: Элсэлтийн шалгалт өгч буй хүүхдүүддээ хүндэтгэлтэй хандъя 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно DNN.mn

Долоодугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Энэ сарын хүүхдийн мөнгө, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно. Мөн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишигийг энэ сарын 8, 25-нд олгох юм

Categories
мэдээ

Ой, хээрийн түймрээс 15 гэр, нэг байшин, 200 толгой малыг авран хамгаалжээ DNN.mn

Улсын хэмжээнд долоодугаар сарын 2-ны байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Ой, хээрийн түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалжээ.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран нийт 2390 хүн ажилласан байна.

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818 жил Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн зарим чиглэл үнэ төлбөргүй үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

2024 оны долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд дараах 7 чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр өглөө 07:20 цагаас 21:00 цаг хүртэл үйлчилнэ.

В:1 “Мишээл сити- Төв цэнгэлдэх хүрээлэн”

В:2 “Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх хүрээлэн”

В:3 “Нарантуул худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн”

В:4 “Вокзалын 1000 машины зогсоол- Төв цэнгэлдэх хүрээлэн”

ВЭ:5 Давааны зөрлөг-Хүй 7 худаг

Хүй7:1 “Төв цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худаг”

Хүй7:2 “МУБИС-Хүй-7 худаг”

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу долдугаар сарын 4-нд түүхийн хичээлийн шалгалтаар улс даяар эхэлнэ.

Тус шалгалтад зориулж нийслэлд 21 байрыг бэлдсэн юм.

ЭШ-нд хамрагдах хүмүүс суудлын хуваарийн дагуух байранд очихдоо

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)

Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой юм.

Нийслэлд 2024 оны ЭЕШ зохион байгуулах газрууд:

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиудТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд

ТАНИЛЦ: Нийслэлд ЭЕШ зохион байгуулах сургуулиуд