Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

2024.07.15 / ДАВАА ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ГУРВАН ХӨХ ЦАГААН ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.09-20.47
Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 7 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Тэргүүн дагуул одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:09-20:47. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар,  говийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг голын хөндийгөөр +4…+9 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид завьт болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Онцгой байдлын алба хаагчид гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Баяр наадмын өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 117 алба хаагч Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч байсан 6576 иргэнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

МҮОХ: О.Есүгэн, Н.Баяраа нар “Парис 2024” олимпийн наадамд оролцоно DNN.mn

“Парис 2024” олимпийн наадам энэ оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл Франц улсын нийслэлд зохион байгуулагдана.

Тус наадамд манай улсаас есөн төрөлд 33 тамирчин оролцохоор болсон. Гэвч олон нийтийн цахим сүлжээнд “олимпын наадмын буудлагын төрөлд О.Есүгэн, Н.Баяраа нар оролцох боломжгүй боллоо” гэх мэдээлэл цацагджээ.

Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-оос тус мэдээллийн талаар тодруулахад “О.Есүгэн, Н.Баяраа нар “Парис 2024″ олимпын наадамд эрх авсан төрөлдөө оролцоно.

Уг нь тамирчид олимпын наадамд оролцох төрөл дээрээ дахин нэг төрөл нэмүүлэх гэж байсан. Гэвч хугацаа нь дуусан.

Олон улсын буудлагын холбооноос олгосон квотын дагуу тамирчдыг Олимпын наадамд оролцуулах баталгаажуулалтыг МҮОХ-оос албан ёсоор хугацаанд нь илгээсэн” хэмээн мэдэгдлээ.

Харин тамирчин О.Есүгэн өөрийн цахим хуудсандаа “Нэг дасгалд эрхэн авахад бусад төрөлдөө буудах боломжтой байдаг. Монголын үндэсний олимпын хороо нь миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсан үндсэн дээр 10м-ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байгаа” гэх байр суурийг илэрхийлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 16-наас халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлээд буй.

Энэ сарын 16-наас эхлэн 14 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлыг танилцуулж байна.
Дараах байршилд энэ сарын 16-30 хүртэл халуун ус хязгаарлана.

  • Зүтгүүрийн депо,
  • 220 мянгат,
  • Хүүхдийн 100,
  • Цирк,
  • ШУТСО,
  • Япон элчин,
  • ГХЯ орчим,
  • Залуучуудын соёлын төв,
  • Төв усан бассейн орчим,
  • БНХАУ-ын Элчин сайдын яам,
  • ШУТИС-ын орчмын хэрэглэгчид,
  • Баянгол зочид буудал,
  • УДЭТ орчим,
  • Төв шуудан,
  • Хангарьд ордон
Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Өмнөговь, Өвөрхангайн нутгаар их хэмжээний бороо орно DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

14-ний өдөр Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, наадамчдын анхааралд:

Өнөөдөр буюу 14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Долоодугаар сарын 14-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун болон зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19…+21 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +15 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ онд 108 сумын 100 жилийн ой тохиож байна DNN.mn

Хил хязгаараа манах, орон нутгаа эзэнжүүлэх нэг агуулгын хүрээнд Монгол Улсыг 330-аад нэгжид хуваасан гэдэг. Түүх сөхвөл, нутаг дэвсгэрийг бүс нутгийн байгаль экологийн онцлог болон нүүдлийн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай уялдуулан хуваарилсан зургаан аймаг, 110 хошуутай 1923 оны тэртээгээс нийт дөрвөн удаа засаг, захиргааныхаа нэгжийг өөрчилжээ. Хамгийн сүүлд, 1992 онд баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлд хуваасан байна. Тухайн үед манай улс 18 аймаг, 200 гаруй сумтай байсан бөгөөд нэг сумын нутагт нэгдэл, сангийн болон тэжээлийн аж ахуй багтдаг байв. Харин 1992 онд тэдгээрийг тус бүрд нь сум болгосноор өнөөгийн 330 сум бүрдсэн байна.

Тэгвэл 100 жилийн тэртээ нэгжид хуваарилагдсан сумд эхнээсээ 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж эхэлсэн. Энэ жил л гэхэд 17 аймгийн 100 сум түүхэн ойгоо тэмдэглэх нь.

Гэвч эдгээр сумын 53 нь жижиг буюу 3000-аас доош хүн амтай. Үүнээс 2000- аас доош хүн амтай 20-иод сум байна. 

100 жилийн ойгоо тэмдэглэх сумдын хүн амын тоо

Архангай аймаг

  • Батцэнгэл 3695
  • Хайрхан 3603
  • Чулуут 4113
  • Өлзийт 3310
  • Жаргалант 4379

Баянхонгор аймаг

  • Өлзийт 3815
  • Бууцагаан 3621
  • Баацагаан 3062
  • Баянбулаг 1724
  • Гурванбулаг 2227
  • Заг 2073
  • Жинст 2140

Булган аймаг

  • Бугат 2178
  • Дашинчилэн 2886
  • Сайхан 3420
  • Хутаг-Өндөр 4957
  • Рашаант 3129

Говь Алтай аймаг

  • Алтай 1949
  • Баян-Уул 3025
  • Бигэр 2210
  • Бугат 2136
  • Дарви 1750
  • Дэлгэр 3072
  • Жаргалан 1787
  • Тайшир 1583
  • Тонхил 2199
  • Төгрөг 1942
  • Хөхморьт 2284
  • Цогт 3371
  • Цээл 2186
  • Чандмань 2266
  • Шарга 2022
  • Эрдэнэ 2271

Дундговь аймаг

  • Луус 1818

Дорнод аймаг

  • Баян-Уул 4763
  • Булган 2143
  • Матад 3175
  • Халхгол 3387

Дорноговь аймаг

  • Айраг 3387
  • Алтанширээ 2020
  • Даланжаргалан 2762
  • Иххэт 2073

Төв аймаг

  • Батсүмбэр 7148
  • Баян 1931
  • Баянцагаан 1832
  • Бүрэн 2863
  • Лүн 2466
  • Өндөрширээт 1944
  • Сэргэлэн 1995
  • Угтаалцайдам 2476
  • Эрдэнэ 3745

Увс аймаг

  • Бөхмөрөн 2209
  • Өндөрхангай 3199
  • Тэс 5030
  • Зүүн Хангай 2381
  • Өмнөговь 4724
  • Ховд 2480

Ховд аймаг

  • Алтай 3302
  • Дарви 2981
  • Зэрэг 3314
  • Цэцэг 3250
  • Мянгад 3731

Сэлэнгэ аймаг

  • Баруунбүрэн 3099
  • Зүүнбүрэн 2924
  • Цагааннуур 4953
  • Мандал 26481
  • Шаамар 3963
  • Eрөө 7012
  • Түшиг 1868

Завхан аймаг

  • Баянтэс 2563
  • Баянхайрхан 1696
  • Сонгино 1516
  • Сантмаргац 1520
  • Дөрвөлжин 2261
  • Ургамал 1256
  • Отгон  2514
  • Цагаанхайрхан 1318
  • Шилүүстэй 1719
  • Яруу 1969
  • Хөвсгөл аймаг
  • Шинэ-Идэр 3103
  • Галт 5429
  • Тосонцэнгэл 4386

Хэнтий аймаг

  • Норовлин 2919
  • Өмнөговь аймаг
  • Баян-Овоо 1650
  • Манлай 2575
  • Номгон 2232
  • Ханхонгор 1872
  • Ханбогд 8941
  • Цогтцэций 10194

Өвөрхангай аймаг

  • Богд 5409
  • Баян-Өндөр 3351
  • Бат-Өлзий 7580
  • Баянгол 3506
  • Баруунбаян-Улаан 2496
  • Тарагт 3099
  • Гучин-Ус 2057
  • Төгрөг 2525
  • Хужирт 6568

Сүхбаатар аймаг

  • Уулбаян 2808
  • Эрдэнэцагаан 7062
Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна DNN.mn

Өнөөдөр буюу долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгийн гүүр/, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт-Багануур/, Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Туул /Лүн/, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Чойбалсан/, Буянт, Ховд, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан байдалтай байна.

Маргааш буюу долоодугаар сарын 15-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5 см, Онон гол Дадал орчимд 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 5 см, Онги гол Сайхан-Овоо сум орчимд 20 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хилийн боомтуудын ажиллах, амрах хуваарь DNN.mn

Монгол Улсын хилийн боомтуудын долдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Хийлдэг завь хэрэглэхдээ аврах хантааз болон хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөхийг анхаарууллаа DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-нд Хөвсгөл, Архангай, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо орохыг холбогдох байгууллагаас анхааруулсан.

Эдгээр өдрүүдэд үер, усны аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэт халсан өдрүүдэд гол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүн, урсцын ширүүнийг мэдэхгүй гол усанд орохгүй байх, түүнчлэн хийлдэг завь, гудас, тоглоомыг хэрэглэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврах хантааз бусад шаардлагатай хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөж хэрэглэхийг сэрэмжлүүлж байна.

Мөн гол, мөрнүүд олон жилийн дунджийг давж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байх тул үерийн аюултай бүсэд нутаглаж, оршин сууж байгаа иргэд, малчдыг сэрэмжтэй байж цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авахыг анхааруулъя гэв.