Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Гадаад үг зээлэх” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  Тэрбээр “Намрын чуулганаас өмнө хоёр ч удаагийн ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу” хэмээн ярилаа. Энэ талаар  V нүүрээс уншаарай.

Наадмын өмнө “Хамтарсан” Засгийн газар байгуулагдаж, Байнгын хороодын дарга
нарыг томилсноор Анхдугаар чуулган хаалаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабарын “Гадаад үг зээлэх” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Дархан аваргатай, Даяар дуурсах мэргэнтэй Монгол наадмын тойм

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Наадмын өдрүүдэд олон улсад болсон онцлох үйл явдлууд

Гурван нам яаж ажиллах вэ, Л.Оюун-Эрдэнэ юу гэж хэлэв?

АРЫН НҮҮР: Зарим зүйлсээс дутаж суръя


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 100 дуудлага бүртгэгдлээ DNN.mn

 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 8-14-нд нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын  100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн ОБГ-ын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг аварчээ. Харамсалтай нь гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  11 нь ус цаг уурын, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсныг ОБЕГ мэдээлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд хүний амь нас хөнөөсөн гурван хэрэг бүртгэгджээ DNN.mn

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагад нийт 7385 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 399, зам тээврийн ослын шинжтэй 704, зөрчлийн шинжтэй 6282 дуудлага мэдээлэл байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харилцуулахад 2 буюу 33 хувиар, хулгайлах гэмт хэрэг 59 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 буюу 3.3 хувиар тус тус буурсан байна.

 

Мөн хүний амь нас хөнөөсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халхгол суманд хээрийн түймэр гарч 19,250 га талбай шатжээ DNN.mn

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тамсаг булаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарч, 19,250 га орчим талбай өртсөн байна. Тодруулбал,

Энэ тухай дуудлага мэдээлэл долоодугаар сарын 14-ний өдрийн 23:05 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 200 км замыг туулан долоодугаар сарын 15-ны өдрийн 04:05 цагт очиж, хээрийн гал түймрийг мөн өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 19,250 га орчим талбай өртсөн.

Categories
мэдээ нийгэм

Нийт халдварт өвчний 25 хувийг бэлгийн замаар дамжих өвчлөл эзэлж байна DNN.mn

2023 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10,245 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байгаа аж.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4,206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү, 3,579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн, 2,437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүү өвчлөл 154 тохиолдлоор өсжээ.

Хэрэв та эрсдэлтэй алхам хийсэн бол аймаг дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын цагийн хуваарийн дагуу хандахыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс уриалав.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 410-412 дахь километрт түр замаар зорчуулахаар болжээ DNN.mn

2024 оны улсын төсвийн тухай хуульд “Чойр-Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болон “Арвайхээр-Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12 км”-ын ажил тусгагдсан байна.

Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2.6 км давхцаж байгаа аж.

Төслийн зам барилгын ажлаас шалтгаалж тус хэсэгт түр замаар зорчуулах тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар ГССҮТ-өөр 87 мянган хүн үйлчлүүлсэн байна DNN.mn

2024 оны эхний зургаан сарын байдлаар  ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт нийт 87.596 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 56.9 хувь нь эмэгтэй 43.1 хувь нь эрэгтэй байгаа бол, 0-18 насны хүүхэд 42 хувийг эзэлж байна.

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанийг авч үзвэл:

  • Зам тээврийн осол -7823
  • Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -42.952
  • Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -15.007
  • Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -8114
  • Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -6570
  • Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -2418
  • Нохойд хазуулсан -1664 байна.
Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх компаниудын үйлчилгээний хураамжийг танилцууллаа DNN.mn

БНСУ-ын виз мэдүүлэх гэж буй иргэн Солонгосын виз мэдүүлгийн төв болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагад өөрийн биеэр хандах журамтай.

Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх 14 компанийн үйлчилгээний хураамжийн мэдээллийг танилцууллаа.

Эдгээр компанийн 35 төрлийн баримт бичгийн үйлчилгээний үнэ 300-57,000 төгрөг байна.

Тус улсад бүлэг жуулчин аялах, дамжин өнгөрөх бол виз мэдүүлэх шаардлагагүй.

 

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудсан гэх хэргийг шалгаж байна DNN.mn

Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, амь насыг нь хохироосон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баяр наадмын өдүүдээр Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх харамсалтай хэргийн дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт долоодугаар сарын 13-ны өдрийн 16:40 цагт ирсэн. Одоогоор тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэв.

Энэхүү хэргийн шалгалтын үйл ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газар явуулж байна