Categories
мэдээ нийгэм

2024-2025 оны хичээлийн жилд сурагчдын тоо 40 мянгаар өсөх тооцоолол гарчээ DNN.mn

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 мянга орчмоор төсөв урьдчилсан тооцоолол гарчээ. Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23 188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсэж байгаа аж.

2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилд 13 байршил дахь түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөсөн байна.

Үүнд:

Баянзүрх дүүрэг: 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургууль/

Хан Уул дүүрэг: 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургууль/

Сонгинохайрхан дүүрэг: 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургууль/

Баянгол дүүрэг: 4 сургууль /141, 38, “Оюуны ундраа”, “Эрдмийн өргөө” сургууль/

Үүний зэрэгцээ орон нутагт 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байна. Тодруулбал, Ховд, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Харин нийслэлийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй 22 сургууль байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 10 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.0 (31.7%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Үүнд төгрөгийн хадгаламж 5.2 (36.2%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.3 (44.3%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Мөн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (35.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 (34.2%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 15.4 сая төл мал бойжиж байна DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд хээлтэгч 17.0 сая мал төллөсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Харин 2023 оны эцэст төллөх 30.0 сая хээлтэгч мал тоологдсоноос 2.6 сая нь хорогдож 56.5 хувь нь төллөжээ. Харин гарсан төлийн 90.9 хувь буюу 15.4 сая нь бойжиж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 8.1 сая толгой том мал зүй бусаар хорогджээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.2 саяар нэмэгдсэн байна. Харин оны эхэнд байсан малын 12.5 хувь нь зүй бусаар хорогдсон дүн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр хоёр мянга гаруй жуулчин захиалга өгчээ DNN.mn

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болно. Энэ жил тус наадмыг үзэхээр 2000 гаруй жуулчин захиалга өгсөн байна.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ болно.

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитад хүргүүлнэ DNN.mn

 Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долдугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан.

Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Тэгвэл нам, эвсэл нь орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зургаадугаар сарын 25-ны дотор багтаан төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн юм. Мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг аудитын байгууллага ирэх сарын 12-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ажээ.

Орон нутгийн ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна гэж заасан байдаг билээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Зургаан аймаг хуурайшилтын зэрэг ихтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.

Дээрх ой, хээрийн гал түймэрт нийт 685,521 га талбай өртсөн байна. Түүнчлэн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.3 хувиар өсжээ.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай аймгуудын зарим хэсэг хуурайшилт ихтэй, ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр байгаа аж.

Иймд аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Үхрийн мах бөөний үнэ нь 13 мянган төгрөг байна DNN.mn

Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор” Дэнжийн мянга захад долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар:

  • Ямааны мах: малчдаас авах үнэ 6000-7000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 8500-9800 төгрөг, цул нь кг нь 8800-9500 төгрөг,
  • Хонины мах: бөөний үнэ нь кг нь 10.000-13.000 төгрөг, жижиглэнгээр 12.000-14.000 төгрөг,
  • Үхрийн мах: бөөний үнэ нь кг нь 10.000-15.000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 16.500-17.500 төгрөг, цул нь 19.000 төгрөг байна.
  • Адуун мах: малчдаас авах үнэ 7000-8500 төгрөг, жижиглэнгээр 10.000-11.000 төгрөг,
  • Тэмээний мах: бөөний үнээр кг нь 6500-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 9500-10.000 төгрөгийн үнэтэй байв.

    Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор” Дэнжийн мянга захад долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар:

    • Ямааны мах: малчдаас авах үнэ 6000-7000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 8500-9800 төгрөг, цул нь кг нь 8800-9500 төгрөг,
    • Хонины мах: бөөний үнэ нь кг нь 10.000-13.000 төгрөг, жижиглэнгээр 12.000-14.000 төгрөг,
    • Үхрийн мах: бөөний үнэ нь кг нь 10.000-15.000 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 16.500-17.500 төгрөг, цул нь 19.000 төгрөг байна.
    • Адуун мах: малчдаас авах үнэ 7000-8500 төгрөг, жижиглэнгээр 10.000-11.000 төгрөг,
    • Тэмээний мах: бөөний үнээр кг нь 6500-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ нь 9500-10.000 төгрөгийн үнэтэй байв.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхмаа: Монголд дайн дажингүй атал он гарсаар 65 хүн усны ослоор амиа алдана гэдэг гамшиг DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаатай ярилцлаа.


-Баяр наадмын өдрүүдэд иргэдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын хэчнээн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн бэ. Та бүхний зүгээс ямар, ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Онцгой байдлын албан хаагчид улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажилласан. Нийт 5620 албан хаагч эргүүлээр буюу гол, нуур, цөөрмийн дагуу үер ус, галын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажилласан.

Иргэдийн амралт зугаалгын үе ид дундаа орж байна. Наймдугаар сарын 15 хүртэл усны ослын тохиолдол хэд болохыг таашгүй. Тийм болохоор иргэддээ анхааруулж, Онцгой байдлын газар, Цагдаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын байгууллагуудтай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн хэмжээнд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх шуурхай штабуудыг байгуулсан. Усны ослоос гадна үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх судалгаануудыг хийж буй юм. Эрсдэлтэй цэгүүдэд элсийг шуудайлж бэлдэхээс эхлээд хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хүн олноор цуглардаг гол нуур, цөөрмийн дэргэд байнгын хөдөлгөөнт буюу завьт, морьтой гээд бүх төрлийн эргүүл ажиллуулж байгаа. Гэхдээ иргэн бүрд Онцгой байдлын албан хаагчид хүрч ажиллаж чадахгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд бид иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулга өгч байна.

Манайх цаг агаарын байгууллага биш ч гэсэн цаг агаараас үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшиг боллоо гэхэд дуудлага мэдээлэл бидэнд ирдэг учраас өнөөдөр тэр аймгаар бороо их орж, усны түвшин нэмэгдэж, үер буух нь гэдэг мэдээ мэдээллийг хүртэл ард иргэддээ хүргэдэг. Аялж зугаалж байгаа иргэддээ гол усны дагуу битгий хоноглоорой гэж ч хэлдэг. Харамсалтай нь иргэд хайхрамжгүй, хэнэгггүй, сэрэмжгүй байна. Анхааруулга, сэрэмжлүүлэг, тоон мэдээлэлд дөжирчихсөн юм болов уу гэж гайхах юм. Аялж загаалж, амралгүй яахав. Гэхдээ аялах, амрахдаа амь насаа эрсдэлд оруулж, гаргуунд нь гаргаад байгаа нь харамсалтай.

-Баяр наадмын өдрүүдэд гамшиг, ослын хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ?

-Бид 24 цагаар дуудлага, мэдээллийг бүртгэн нэгтгэдэг. Ослыг төрлөөр нь авч үзвэл усны ослын дуудлага, тохиолдол зонхилж байна. Мөн объектын буюу гэр сууц, хогийн цэг шатсан гэх мэт ахуйн гал түймрийн дуудлага улирал харгалзахгүй нэлээд их. Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт дуудлагын дийлэнх хувийг усны осол, ахуйн гал түймэр эзэлж буй юм. Мөн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн хоногт гэхэд ахуйн гал түймрийн дуудлага найм, ой хээрийн түймрийн дөрвөн дуудлага ирсэн.

Сүүлийн таван жилийн харьцуулсан судалгааг харахад баяр наадмын өдрүүдээс эхлэн үргэлжилсэн урт амралттай энэ сард дийлэнх усны ослууд бүртгэгдсэн байна. Он гарсаар улсын хэмжээнд усны ослын 79 дуудлага бүртгэгдсэнээс 65 хүн амь насаа алдсан. Долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд усны ослын 19 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 24 хүн амь насаа алдсаны хоёр нь хүүхэд. Ихэвчлэн 18-21 насны залуус усанд осолдож байгаа судалгаа бий. Найз нөхдөөрөө аялж зугаалах нь элбэг байна.

-Иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд их осолддог гэж сонссон. Энэ талаар тодруулбал?

-Зөвхөн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усны ослоор эндээд байгаа юм биш. Хийлдэг завь, гудас, тоглоом энэ бүхэн нь хамгаалах эд хэрэгсэл, голын усанд зориулагдсан аврах хантааз, завь биш. Иргэд гэрийнхээ хажуу дахь тогтоол усанд, бассейнд ашиглах зүйлийг энэ намайг аварна гээд гол, нуурын усанд хэрэглээд байх юм. Бидний зүгээс хэлж сануулсаар байтал хийлдэг гудас, тоглоом зэргийг ашигласан ослын тохиолдол бүртгэгдсэн. Онцгой байдлын байгууллагын зүгээс дээрх зүйлсийг битгий хэрэглээч ээ гэж ард иргэдээсээ хүсмээр байна.

Судалгаанаас харахад усанд сэлж чаддаггүй бус усанд сэлж чаддаг хүмүүс дийлэнх нь усны ослоор амь насаа алдсан байдаг. Гол, нуур цөөрөм бүхэн адилгүй. Манай Ховдын усчин аврагч, Хөвсгөлд очиж тухайн гол нуурыг судлах, тэнд дадлага сургуулилт хийж онцлогийг нь мэддэг. Гол, ус бүхнийг гүн, гүехэн гэж таах аргагүй. Харахад гайгүй юм гэдэг байдлаар мэдэхгүй гол нуур руугаа битгий орооч ээ. Шөрмөс нь татах, булчин нь зангирах зэргээр хөдөлгөөнд саад учрахад л хэчнээн сэлж чаддаг хүн ч эрсдэлд ордог. Гал, усанд ам гарч болохгүй гэдэг шиг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу битгий ойрт. Амарч зугаалж байхдаа иргэд өнөөдөр усны түвшин гайгүй байна гэж тайвширч болохгүй. Хэсэгхэн хугацаанд бороо ороход л голын усны түвшин ихэсч, иргэд майхантайгаа урсах эрсдэл өндөр байгаа юм. Гол бараадаж битгий хоногло. Зориулалтын бус гармаар машин, мотоцикл, морьтой гол гатлах гэж бүү оролд.

-Саяхан гэр бүлээрээ амарч явсан хүмүүс усанд осолдсон харамсалтай мэдээ байна.

-Нэг иргэн усанд осолдоход хамт явсан гэр бүлийн бусад хүн араас нь аврах гэж ус руу ороод бүгд амь эрсэдсэн маш харамсалтай тохиолдол гарсан. Ганцхан энэ тохиолдол биш. Дүү нь усанд осолдоход ах нь, хүүхдийнхээ араас аав, ээж нь аврах гэж ус руу ордог. Хүн сандарч тэвдэхээрээ сэтгэн бодох чадвараа алддаг. Сэлж чаддаг эсэх нь хамаагүй тэр хүнийхээ араас орж, өөрийнхөө амь насыг давхар эрсдэлд оруулдаг. Гэтэл хүмүүс аялж зугаалахдаа идэж уух, өмсөх хувцсаа аваад явдаг. Тухайн хүн өөрөө ус руу оролгүйгээр ослын үед үүнээс бариарай гээд хэрэглэх ядаж уртхан оосор ч аваад явж болно шүү дээ.

Ой хээрийн түймрийн үед гэхэд гал унтраах хэрэгсэл болох элс шороо, хүрз, галын хор зэрэг ямар ч багажийг иргэд авч явдаггүй. Түүнчлэн аюул ослын талаар мэддэг хэрнээ хамгаалах хэрэгслийг орхигдуулдаг. Энэ нь өөрөө эрсдлийг бий болгоод байна. Энэ бүхэн надад тохиолдохгүй гэдэг байдлаар хайнга ханддаг.

-Та бүхний зүгээс иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, цаг агаарын мэдээг сонсож, бороо хур ихтэй үед замд гарахгүй байх, түр хоноглох, хонож өнжихдөө гол уснаас майхнаа хол барихыг зөвлөе.

Монголд дайн дажингүй атал усны ослоор он гарсаар 65 хүн амь насаа алдана гэдэг гамшиг. Иргэн Батад ч юмуу өөрт нь тохиолдоогүй болохоор тэдэн хүн өнгөрчихөж гэдэг тоонд нь анхаарал хандуулаад өнгөрөөдөг байдлаа болих хэрэгтэй. Иргэн бүр сэрэмжтэй, анхааралтай байж, цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулж, амьдралдаа хэвшүүлж чадвал аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэв.

Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар:

-Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас 1361 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Гал түймрийн 15, аюулт үзэгдэл ослын 18 нийт 33 удаагийн дуудлагад давхардсан тоогоор 251 албан хаагч, 60 нэгж техник хэрэгсэлтэй гал түймэрт угаартсан хоёр, аюулт үзэгдэлт ослоос есөн иргэн гээд нийт 11 хүний амь насыг авран хамгаалсан. Аялал зугаалгын улиралтай холбогдуулан бид цахимаар 56 постер, 52 шторк, 19 видео, 24 сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг түгээж нийт хандалтаар 104730 хүнд түгээж ажилласан тоон мэдээлэлтэй байна. Баярын үеэр иргэдийн анхаарал, хайхрамжгүй үйлдлээс болж, Багануурт 11 настай хүүхэд тогтоол усанд осолдсон харамсалтай дуудлага ирсэн. Иргэд амарч, зугаалахдаа мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээлэл, зөвлөмжийг дагах, цаг агаарын мэдээллийг тогтмол авч сурах, гэр бүл найз нөхдөөрөө явахдаа нэгдсэн зохион байгуулалтад орох, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усны ойролцоо байхаас зайлсхийх, бага насны хүүхдэдээ анхаарал, хараа хяналт тавих тал дээр онцгойлон анхаарахыг хүсье.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Цагаан ноолуур 119 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Ямааны 1 кг цагаан ноолуур 2024 оны зургаадугаар сард дунджаар 119700 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 16.8 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 132000 төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 100 000 төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Туул голд живсэн 21 настай иргэнийг дөрөв хоног эрэн хайж байна DNN.mn

Төв аймаг, Лүн сумын Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар гэр бүлийнхээ хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.17-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:24 цаг хүртэл “Хуучин модон гүүр” гэдэг газраас хойд зүгт “Жоогон” уул гэдэг газар хүртэл 8 км зайд 4 удаа, “Жоогон” уул гэдэг газраас хойд зүгт “Булган” уул гэдэг газар хүртэл 25 км зайд 2 удаа, “Жоогон” уул гэдэг газраас хойд зүгт “Бор хөндий” гэдэг газар хүртэл 28 км зайд 1 удаа, нийт 110 км зайд “Туул” голын усаар завиар урсаж, анх осолдсон газар “Якорь”, “Тэмтрүүл” ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Нэмэлтээр Үндэсний аврах бригадын алба хаагчид 07.18-ны өдрийн 06:15 цагт хөдөлгөөн үйлдсэн байна.