Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 22, Сумъяа гариг. Билгийн тооллын 16, Булаагч одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 05:17 цагт мандаж, 20:41 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Их халуун болох улирал (16ц 35м) эхлэнэ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Баянгол дүүргээс хамгийн олон санал авч парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн, инженер Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Улс төр, эдийн засгийн тогтолцоо эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална” хэмээн ярилаа. Энэ талаар V нүүрээс уншаарай.

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн ял оноожээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл” хэмээн өгүүллээ.

Эдийн засагч, “Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн”-ийн захирал Д.Амгалантай ярилцлаа. Тэрбээр “Мөнгө, санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр хийгдэх тусмаа л асуудал дагуулна” гэлээ.

Б. Очирбат “Орон нутгийн замын хөдөлгөөнд тавих дундаж хурдны хяналтын камер есдүгээр сард ашиглалтад орно” гэлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Отгонжаргал “Бидний өмнөх үеийнхэн юмыг төгс хийдэг байсны тод жишээ нь “Миний ээж тэмээчин” дуу юм” хэмээлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Европын шинэ парламентын анхны чуулган

Арын нүүр: Түлэгдсэн хүнд ингэж туслаарай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл” хэмээн өгүүллээ

Categories
story-news

Ипотекийн зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг болжээ

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Алтай нуруунаас усжих Согоог голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.

Хангай нурууны арын Орхон, Сэлэнгэ, Хойттамир, Урдтамир болон өврийн Хожуул, Завхан, Зүйл, Алтай нуруунаас эхтэй Дундцэнхэр, Долооннуур, Булган, Үенч, Ховд /Баяннуур/, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Хүдэр, Ерөө зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Увс нуурын савын Намир, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 5-55 см, Туул /Заамар/, Хэрлэн /Чойбалсан /, Буянт /Ховд/, Ховд /Мянгад/ , Хархираа /Тариалан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.

Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар УРУЙН ҮЕР буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Усанд боогдсон 20 хүнийг аварчээ DNN.mn

Нийслэл хотол өчигдөр орсон борооны улмаас өнөөдөр 13:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд Налайх дүүрэгт гурван удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж давхардсан тоогоор 34 алба хаагч үүрэг гүйцэтгэж, усанд боогдсон 20 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Тус дүүргийн найман хороонд байрлах “Ану” хотхоны үерийн даланд урсаж орж ирсэн элс, хайргыг зөөж гарган, ус зайлуулах суваг шуудуу босгох ажлыг зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Парис-2024” зуны олимпын наадам тав хоногийн дараа эхэлнэ DNN.mn

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн зуны олимпын наадам эхлэхэд тав хоног үлдлээ.

Олимпын нээлтийн үйл ажиллагаа ирэх баасан гарагт буюу долоодугаар сарын 26-нд болно. Харин ёслолын арга хэмжээнээс өмнө буюу 24-25-нд байт харваа, хөл бөмбөг, регби зэрэг төрлүүдийн тэмцээн эхэлсэн байх болно.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн амжилттай билээ. “Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпод монгол тамирчид байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Categories
мэдээ нийгэм

“Алтаргана” наадамд 34 орны 50 мянган буриад оролцоно DNN.mn

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан Буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” их наадмыг долдугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.

Зохион байгуулагчдын зүгээс наадамд 34 орны 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж тооцоолжээ.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулах юм. Энэ жилийн Олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготой аж.

Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулна.

Эхний жилүүдэд Хэнтий, Дорнод аймгийн буриадууд амьдардаг сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй наадам болж байсан ч жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцдог болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр хорооллын арын авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ DNN.mn

Нэгдүгээр хорооллын дулааны магистраль шугамыг шинэчлэх ажлыг өчигдөр хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр болжээ.

Дулааны шугамын шинэчлэлийн ажлыг Тэргүүн жинст ХХК хийж буй юм.