Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орно DNN.mn

Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.


2024 оны долоодугаар сарын 25-ны 20 цагаас долоодугаар сарын 26-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, төвийн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна DNN.mn

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашдын хамтын ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцлоо.

Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор цаашид хүүхэд, залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, түүнчлэн хүүхдийг эхийн хэвлийд байхаас эхлээд хянах, жирэмсэн эхэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл энх төрүүлэхэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, төвөг чирэгдэлгүй үзүүлэх, сургуулийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, сургуульд суурилсан тандалтыг сайжруулах зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф Эрүүл мэндийн сайдын нэр хүндтэй албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн тэрбээр НҮБ-ын Хүн амын сангийн хувьд Эрүүл мэндийн яам хамгийн ойрын түншүүдийн нэг байдгийг илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа болох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023-ын үр дүн, эх хүүхдийн эрүүл мэнд, жирэмсний хяналттай холбоотой зарим үр дүнгийн талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжих төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, залуучуудын эрсдэлт зан үйлийн талаар судалгаа хийж, харилцаа холбооны стратеги боловсруулах зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дулааны шугам сүлжээ хийж буйтай холбоотойгоор зам хаасан байршлууд DNN.mn

Дулааны шугам сүлжээ хийж буйтай холбоотойгоор зам хаасан байршлуудыг танилцуулж байна.

May be an image of map and text

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

THE HU хамтлагийн аялан тоглолтын тов гарчээ DNN.mn

Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт Хү хамтлаг “Хишигтэн” нэртэй аялан тоглолтоо есдүгээр сарын 4-26-ны өдрүүдэд Финланд, Эстони, Латви, Польш, Чех, Австри, Итали, Хорват, Герман, Швейцарь, Франц, Испани зэрэг улсуудад хийхээр товложээ.

May be an image of 4 people and text

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна DNN.mn

Өнөөдөр усанд живэхээс сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна

Энэ өдрийг жил бүрийн долдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэж байхаар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас шийдвэрлэсэн юм.

Усанд живсний улмаас дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81720 хүн амь насаа алдаж байна.

Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна.

2024 он гарсаар долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 89 нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 42 суманд нийт 89 усны осол бүртгэгдэж, 74 иргэн /том хүн 60, хүүхэд 14/ осолдож амь насаа алдсан.

Онцгой байдлын алба хаагчид 16 хүн /том хүн 9, хүүхэд 7/-ний амь насыг авран хамгаалжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт 25 тоо толгой тарвага сэргээн нутагшууллаа DNN.mn

Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт 25 тоо, толгой тарвага нутагшуулах ажлыг зохион байгууллаа.

Уг ажлыг “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” мэргэжлийн байгууллага, орон нутгийн нөхөрлөлүүд, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК хамтран ажиллажээ.

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд баталгаажуулах мэссэж илгээж эхэллээ DNN.mn

ЭМДЕГ-ын 133-103 дугаараас 2024 оны 7 дугаар сарын 1-20 өдрүүдэд яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авсан иргэдийн гар утсанд мэссэж илгээж эхэллээ.

Ингэхдээ таны хаана, хэзээ, ямар тусламж, үйлчилгээ авсан болон тухайн тусламж, үйлчилгээг авахдаа ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, нэмэлт төлбөр төлөлгүй авч чадсан эсэх талаарх асуумж бүхий мэссэжийг илгээлээ.

  • Хэрэв танд болон таны ойр дотны хэн нэгэнд энэхүү мэссэж ирсэн бол асуумжийг үнэн зөв бөглөөд илгээгээрэй.
  •  Ингэснээр та ЭМБ-аас авсан тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахимаар хяналт тавих, эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл гаднаас авхуулсан, хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авсан, төлбөртэй оношилгоо, шинжилгээ хийлгэсэн зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1363, 70101159, 70101116 дугаараас лавлана уу.
Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн олимпийн өмнөх сорилт тэмцээн болно DNN.mn

Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмын өмнөх сорилт тэмцээн болно. Тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм.

Тус тэмцээний зааврыг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвлийн болон 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг батлав DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын тов батлав.

Өвлийн “Элсэлтийн ерөнхий шалгалт”: 2024 оны 12 сарын 5, 6, 7, 8-ы өдрүүдэд,

2025 оны “Элсэлтийн ерөнхий шалгалт”: 2025 оны 6 сарын 18, 19, 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

May be an image of text
Categories
мэдээ нийгэм

Цэргийн уулчдын “Олимп” эхэллээ DNN.mn

Олон улсын Цэргийн спортын зөвлөлөөс зохион байгуулж буй  Европ тивийн ноён оргил Эльбрус уулын олон улсын цэргийн авиралтын нээлтийн ажиллагааг 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч  сайд, ОХУ-ын баатар, хурандаа генерал Юнус-Бек Баматгиреевич Евкуров үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэхүү чухал арга хэмжээнд 14 орны цэргийн алба хаагчид, тамирчид оролцож байгаа нь найрсаг уур амьсгалыг харуулж байна гэдэгт итгэлтэй байна” гэж онцолж байв.

Мөн уг арга хэмжээнд Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Казбек Коков, Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын Спортын сайд Ислам Хасанов, ОХУ-ын Батлан хамгаалахын Биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа Андрей Зыков, Олон улсын Цэргийн спортын авиралтын зөвлөлийн техникийн комиссын ерөнхийлөгч, ЦСКА-ийн дарга, хурандаа Артем Громов нар оролцлоо.

Энэхүү уулын авиралтанд Монгол,  ОХУ,  Оман, Киргиз, Иордан, Эквадор, Афганистан, Намбия, Ирак, Иран, Армени, Зимбабве, Энэтхэг, Бразил зэрэг 14 улсын 45 цэргийн алба хаагч оролцож байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн наадмын нээлтийн өмнө буюу энэ 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд уг уулын оргилын авиралт зохион байгуулагдаж явагдах юм. Тус арга хэмжээ нь 2022, 2023 онд Иран улсад зохион байгуулагдсан бол энэ удаад ОХУ-д зохион байгуулагдаж байна.

Цаашид уламжлал болгон бүх тив, улс орнуудад зохион байгуулах арга хэмжээний ач холбогдол нь олон улсын уулын цэргийн алба хаагчид туршлага солилцож, чадавхиа нэмэгдүүлэн, найрсаг харилцааг тогтооход оршиж байна.

Тус авиралтад Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Тусгай хүчний цэргийн командлалаас хурандаа Д.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас ахмад Б.Чинзориг, ахлагч О.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр нь Африк тивийн ноён оргил Килиманжаро, Баруун Европын ноён оргил Монт Бланк ууланд авирч байсан туршлагатай цэргийн алба хаагч юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.