Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Бат-Ирээдүй: Геологи хайгуулын ажлууд таваас арван жилийн хоцрогдолтой байна DNN.mn

Монгол Улсын Зөвлөх инженер, геологич Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Геологийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хангалттай байна уу?

-Сүүлийн жилүүдэд геологийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хумигдсан. Геологич хүний хувьд энэ тал дээр харамсаж явдаг. Манай орны хууль эрх зүйн орчин тодорхой бус байна. Мөн манай геологи хайгуулын салбарт зарцуулж байгаа хөрөнгө оруулалт багассан гэж хэлж болно. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа ч тус салбарт зарцуулах хөрөнгө оруулалт өсөх ёстой байтал харамсалтай нь тэгэхгүй байна. Экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлж байхад салбарын гол хэсэг болох геологийн салбарт хөрөнгө зарахгүй байгаа нь таатай үр дүнд хүргэхгүй юм. Гэхдээ өнөөдөр гомдох, гонгинох биш тэмүүлэлтэй ажиллаж, амьдрах хэрэгтэй. Бид угаасаа л ядуу оронд амьдарч байна. Тиймээс бүгдээрээ тэмүүлэлтэй, зүрх сэтгэлээсээ хийж буй ажилдаа хандах хэрэгтэй байна.

-Ашигт малтмалын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудаас гадны хөрөнгө оруулалт шалтгаалдаг нь ажиглагддаг. Энэ тухай таны бодол ямар байдаг вэ?

-Аливаа том уур уурхай төслийн үр өгөөж урт хугацааны дараа ашгаа өгч эхэлдэг. Талх шиг өнөө шөнө хийгээд маргааш зарчихгүй. Геологийн салбарт хийгдэж байгаа ажлууд ямар зорилготой хийгдэж байна вэ гэдэг бол чухал асуулт. Аливаа геологийн ажил ямар зорилгод хүрэх нь тодорхой байх хэрэгтэй. Яахав, шинээр орд нээж, түүнийг шууд ашиглаж байгаа нь ховор. Гэхдээ шинэ орд нээх, шинэ бүтээн байгуулалтын ажил хийгдэх тал дээр хойрго, учир дутагдалтай байгаа. Нэг үгээр Монгол Улсад геологийн салбарт хөрөнгө оруулах нь боогдмол байдалд хүрсэн. Эдийн засгийн бодлого, гадны хөрөнгө оруулалтын асуудал нь тодорхойгүй байгаа нь геологийн салбар хөгжих боломжийг хумигдуулаж байна.

-Геологийн хайгуулын ажлууд хоцрогдолтой байна уу?

-Уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн түлхүүр нь геологийн салбарын хөгжил. Геологийн салбарын судалгааны ажилд маш өндөр зардал шаарддаг. Өнөөгийн байдлаар геологи хайгуулын ажлууд 5-10 жилийн хоцрогдолтой байна. Судалгааны ажлууд таван жилээр хоцорч байна. Эдийн засагчид уул уурхайн салбар Монголын эдийн засгийн амин судас гэдэг. Харин уул уурхайг геологийн салбаргүйгээр төсөөлөшгүй. Ерээд оноос өмнөх геологи, хайгуулын салбарын хөгжлийг эргэн харахад улсын төсвөөс багагүй хөрөнгө мөнгө гаргаж бодит ажлууд хийдэг байжээ. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөс геологийн анхан шатны судалгааны ажлыг явуулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг гаргаж байгаа хэдий ч энэ хөрөнгө оруулалт нь үнэхээр хангалтгүй, мөн нарийвчилсан эрэл, хайгуулын ажилд зарцуулах эдийн засгийн боломжийг хааж байна.

-Цахилгаан автомашины эрэлт тасралтгүй нэмэгдэж байна. Цахилгаан автомашины батерейг бүтээхэд лити нэн шаардлагатай байдаг. Литийн ордыг илрүүлэх, судлах ажил хийгдэж байна уу?

-Лити нь критикал минерал юм. Орчин үеийн цахилгаан машин, механизмыг бүтээх гол түүхий эд. Монгол Улс литийн нөөцөөрөө боломжийг бий болгох боломжтой. Литийн орд байлаа ч түүнийг ашиглах боломжтой эсэх, олборлох технологи ямар байх зэрэг нь маш нарийн төвөгтэй. Тиймээс литийн баяжмалтай газар байлаа гээд шууд олборлолт хийчихгүй. Технологийн өртөг, үнэ, хэмжээ зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. Энэ чиглэлийн судалгааны ажил их хийгдэж байна. Үүнийг хийхийн тулд цаг хугацаа, боловсон хүчин, хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монгол Улс батерей үйлдвэрлэлийн салбарт хүч сорих боломж бий гэж хардаг.

-Хүмүүс газрын гадарга дээрээс чулуу түүж авах сонирхолтой байгаа нь ажиглагддаг. Бид тэдгээр чулууг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юу?

-Чи их эмзэг асуудал хөндөж байна. Манай орны хувьд гоёл чимэглэлийн чулууг ашиглах, түүний үнэ цэнийг бий болгох тал дээр боломж нь хомс. Жишээлбэл, мөнгөн эдлэлийг бид түгээмэл хэрэглэдэг болохоор мөнгөн эдлэлийн үнэ цэнэ гадны орнуудтай харьцуулахад харьцангуй бага. Алтны тухай ярьж байгаа бол өөр асуудал. Монголчууд олон жилийн түүх, аливаа чулууг ашигладаг арга барил их өөр юм. Геологийн түүхэн процессын үед үнэт чулууг шууд ашиглаж байгаа бодит жишээ бага. Хүмүүс хэрэглэхгүй. Харин болор гэх мэт чулууг барилгын гоёл чигмэглэлийн зорилготой ашиглаж байна. Хүмүүс ийм үнэт чулууг ашиглаж байна, энэ бол үнэт чулуу гэж хэлэх миний хувьд учир дутагдалтай. Манай иргэд хаш хөөрөг гэх мэт хагас үнэт чулуулаг их хэрэглэдэг. Хятадаас гаралтай үнэт чулууг их хэрэглэж байна. Монголоос олборлосон үнэт чулууг хэрэглэж байгаа нь бага. Учир нь тэдгээрийг боловсруулах үйлдвэр манайд байдаггүй

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 30, Бархасбадь гариг. Билгийн тооллын 22, Чөдөр одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 04:58 цагт мандаж 20:41 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 05 сарын 31-нээс 2024 оны 06 сарын 04-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 06-р сарын 01, 02-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм” гэснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Би тууштай байж, амласан ажлынхаа эцсийг үздэг зарчмаасаа ухрахгүй” хэмээн ярилаа.

ЦАГ ҮЕ НҮҮР: НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улсын цэргүүд энхийг сахиулаад зогсохгүй
бүс нутгийн хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг” гэлээ.

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан, нийгэм, улс төрийн судлаач Д.Ганхуяг “Сайн туршлагыг муу хуулдаг учраас Монгол Улс хөгжихгүй байрандаа хий эргэсээр байна” хэмээв.

Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн боловсрол олгодог тогтолцоо Монгол Улсад огт алга” гэснийг I болон “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Хонины арьс нөмөрсөн чоно: “Листээр” далдалсан луйврын схем

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Европын Холбоо харамсаж байна гэв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос

Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусжээ DNN.mn

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууссан тухай Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗХТЯ)-наас мэдээллээ.

Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйг тус яамнаас онцолж байгаа юм.

Уг боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой байна.

Мөн тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдэж байгаа аж.

Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх, дотоодын төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын шинэ гарц бий болгох, уул, уурхай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажлыг нэг жилийн хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаар “Нарийн сухайтын төмөр зам” ХХК гүйцэтгэн дуусгажээ.

Шивээхүрэн төмөр замын төсөл нь дэлгэмэл уртаар 19.2 км, өртөөний зам, дохиолол төвлөрүүлэлтийн байгууламж, эрчим хүч, ус хангамж, барилга, шилжүүлэн ачих байгууламж гэсэн цогц суурь бүтэц бөгөөд өнөөдрийн байдлаар төмөр зам, барилга байгууламжууд баригдсан, төсөл III улиралд бүрэн хэмжээнд дуусахаар байна.

Шивээхүрэн  нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм. Тус боомтоор жилд дунджаар 10-18 сая тонн эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна. Энэхүү хүчин чадлыг өсгөх боломж нь төмөр замын тээвэр бөгөөд хүчин чадал өсөж, 30-35 сая тонн болгон боомтын хүчин чадлыг өсгөх нэмэгдүүлэх боломжтой.

Энэхүү төмөр зам нь 1,435 мм-ийн царигтай, галт тэрэг хүлээн авах, явуулах таван салбар зам бүхий дэлгэмэл урт нь 19.3 км төмөр замтай, ачилт буулгалтын дөрвөн салаа зам бүхий чингэлэгтэй ачааг авто машинаас буулгах, вагонд шилжүүлэн ачих, хоосон чингэлгийг буцаан авто машинд ачих чингэлэг өргөгч ажиллах зориулалтын даацын талбай бүхий терминалтай.

”Нарийн сухайт төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтыг дуусган “Шивээхүрэн төмөр зам” ХХК-д хүлээлгэн өгснөөр, “Шивээхүрэн төмөр зам” ХХК нь бүтээн байгуулалтын дараагийн үе шат болох тээврийн үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэхийг анхаарууллаа DNN.mn

Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэхийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс анхааруулж байна.

Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан ГССҮТ-өөс хүүхдийг осол гэмтэл, муур, нохойд хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөлөө.

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67,861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал

  • Тавдугаар сард 310
  • Зургаадугаар сард 577
  • Долдугаар сард 527
  • Наймдугаар сард 584 хүүхэд тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байна.

Дээрх шалтгааны улмаас нийт 1,998 хүүхэд бэртжээ.

Харин 2024 оны эхний таван сарын байдлаар тус төвийн Яаралтай тусламжийн тасагт 0-17 хүртэлх насны нийт 27,060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс авто осолд өртсөн 1,578 хүүхэд ханджээ.
Categories
мэдээ цаг-үе

Булган, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь, Орхон аймгуудын баяр наадмын хуваарийг баталлаа DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулах шийдвэр гаргалаа. Үүнд:

  • Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд
  • Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд
  • Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтоол баталсан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Сонгуулийн хуулийг зөрчсөн гэх 56 гомдол ирсэн DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2024.05.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуульд зааснаар 64 байгууллагын 13 мянга орчим субъектэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Нийт Монгол Улсад бүртгэгдэж байгаа зөрчлийн 90-ээс дээш хувийг цагдаагийн байгууллага шалгадаг. Цагдаагийн байгууллага нийт ирж буй гомдол мэдээллийн 70 орчим хувийг зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил эзэлж байгааг албаныхан мэдээллээ.

Цагдаагийн байгууллагын албан хаагчдын харилцаа хандлага, хууль хэрэгжүүлж байгаа байдлыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн иргэдээс санал асуулга авч эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, иргэний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хэр хугацаанд шийдвэрлэсэн, гомдол аль шатандаа явж байгаа эсэхийг мөн уг гомдол мэдээллийг шалгаж байгаа цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлагын талаар мэдээлэх боломжтой болсон гэв. Өнөөдрийн байдлаар 32754 иргэнд санал асуулгыг хүргүүлжээ.

Цагдаагийн байгууллагат байр орон сууц, зуслангийн хашаа байшин түрээслүүлнэ гэх нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа аж. Сонгуулийн хуулийг зөрчих зөрчилд холбогдуулан 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 56 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 35, гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгааг албаныхан мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:

-Сүүлийн гурван жилд цагдаагийн байгууллагад 96343 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 31382 буюу 32.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар цагдаагийн байгууллагад 29440 гэмт хэрэг бүртгэгдсэний 36.4 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн 1245 иргэн 2375 удаагийн давтан үйлдэлтэй байна. Залилах төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг орон сууц байр байшин түрээслэнэ гэх нэрийдлээр, мөн виз хурдан хугацаанд гаргаж гэж иргэдийг залилах, авто машинтай холбоотой залилах гэмт үйлдлүүд бүртгэгджээ.

Орон сууцтай холбоотой залилан сүүлийн 10 жилд нийт 750 хохирогчийн 44.7 тэрбумын хохиролтой хэрэг бүртгэгджээ. Тэгвэл 2024 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд нийт 714 хохирогчтой 50.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ мэтчилэн иргэд өөрсдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж хөрөнгө мөнгөөрөө хохирох асуудал гарсаар байна. Үүний нэг жишээ нь сүүлийн үед байр орон сууц, зуслангийн байшин түрээслүүлнэ гэх нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Тиймээс иргэд байр, байшин түрээслэхдээ тухайн байшин,байрны албан ёсны эзэмшигчтэй уулзах, тухайн түрээслэх гэж буй байр орон сууцаа өөрийн биеэр очиж харсны дараа гэрээ байгуулж мөнгөө шилжүүлж байхыг анхааруулж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Хайгуулын 14299, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгожээ DNN.mn

УИХ-ын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан Ашөнөөдөр игт малтмалын лиценз олголттой холбоотой асуудлыг шинжлэх судлах Түр хорооны сонсгол /2024.05.29/ Төрийн ордонд эхлээд байна. Хоёр өдөр үргэлжлэх сонсголд нийт 61 гэрчийг дуудсан байна.

Үүнээс гадна Түр хорооны сонсголд есөн хянан шалгагч, шинжээч нар Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос мөн холбогдох албан тушаалтнууд оролцож буй юм.

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэх юм.

Үндэсний геологийн албанаас хийсэн танилцуулгаар Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14299 тусгай зөвшөөрөл олгогдсон бол ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл ологджээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгогдсон гэсэн үг аж. Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа бол 2004 онд хамгийн их хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсан аж. Тодруулбал, 2053 тусгай зөвшөөрөл энэ онд олгогдож байжээ.

2019-2023 оны байдлаар голлох таван төрлийн ашигт малтмалаар сүүлийн таван жилд 5, 246.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрчээ.

Улсын төсөвт төвлөрсөн нийт орлогын 60 хувийг нүүрсний олборлолт, борлуулалт эзэлж буй юм байна. Голлох ашигт малтмалын таван төрөлд нүүрс, алт, зэс, цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг эзэлж байна.

Сонсголыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан удирдаж байгаа бол тус түр хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг нар ажиллажээ.

Түр хороо сар гаруйн хугацаанд ажиллаж, нотлох баримтыг шинжлэн судалсан нь бусад Түр хороотой харьцуулахад цаг хугацааны хувьд бага ажилласан болохыг Түр хороог удирдаж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэдэгдлээ. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хуулийн байгууллага нягтлан шалгах шаардлагатай асуудлууд ч гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр “3×3” сагсан бөмбөгийн тэмцээн болно DNN.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээн 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг медаль, дурсгалын зүйлээр урамшуулна.

Хүүхэд, багачууд та бүхэн эцэг, эх асран хамгаалагчийн хамт хүрэлцэн ирж, тэмцээндээ идэвхтэй оролцоорой.