Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоногт дунджаар 40-50 согтуугаар автомашин жолоодох тохиолдол бүртгэгдэж байна DNN.mn

Тээврийн прокурорын газраас энэ оны эхний гурван сарын байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн 116 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 43 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Ингэхэд шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасны дагуу дээрх иргэдийн жолооны эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, 2.7-оос дөрвөн сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт нэмэлт, өөрчлөлт орж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар автомашин жолоодох тохиолдол Нийслэл хотод буурч байгаа хэдий ч хоногт дунджаар 40-50 тохиолдол бүртгэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспортын дүн импортын дүнгээс 1.2 тэрбум ам.доллароор давжээ DNN.mn

Гадаад худалдааны 2024 оны эхний гурван сарын гүйцэтгэлийг экспортын 170,793, импортын 91,629 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас гаргажээ.

Үүнээс үзэхэд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт зургаан тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 369.5 сая ам.доллар буюу 6.5 хувиар өссөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 1.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс ашигтай гарчээ.

Монгол Улс Экспортод энэ оны эхний гурван сард 3.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлт болов. Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 3.3 тэрбум ам.доллар буюу 89.0 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 216.8 сая ам.доллар буюу 5.9 хувь;
  • амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 38.8 сая ам. доллар буюу 1.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.

2024 оны эхний гурван сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д нийлүүлсэн бол үхэр адууны боловсруулсан ширний 79.4 хувийг Туркт, самнасан ноолуурын 80.8 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 96.5 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.6 хувийг эзлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүлсээ хаяхаа боль!!! DNN.mn

Гудамжинд хүүхдээ хөтөлж яваа залуу гэнэт шүлсээ хаях нь энгийн л үзэгдэл. Өвөө нар ч хэнэггүй, нус цэрээ ил хаяна. Байнга хийдэг үйлдэл нь болохоор ийм үйлдэл гаргагчид ичиж зовохгүй. Халаасандаа алгын чинээ цаас хийгээд авч явах наад захын соёлгүй хэрнээ цэвэр цэмцгэр хотод амьдрахыг хүсэхийг яана. Тэдний ил хаясан шүлсийг хүүхдүүд нь гишгээд гэртээ аваад ирэх нь гачлантай.

Хатуу өвлийн хүйтнээс, битүү хар угаар дундаас арайхийн сүүмийн сүүтийн гарч ирж буй хотыг иргэд нь бүр л муухай болгож байна. Дуртай газраа бие засаж, хогоо хаяж, нулимж байна. Шүлсээ хаяхаа боль гэж хэлээд ч нэмэргүй. Зөрчлийн хуульд заагаад өгчихсөн болохоор үг дуугүй торгож байж л хотын гудамжийг нус цэрнээс нь салгана. Замын цагдаа нар буланд нуугдаж байгаад жолооч нарыг торгодог шиг хог, шүлсээ хаяж байгаа хүмүүсийг ганц алхуулалгүй торгож, буруу үйлдлийг нь Скажит тосгон хязгаарламаар байх юм. олон нийтийн эргүүл гаргаж, камераар хянаж, хэв журмын цагдаа нарыг дайчилж, нэг сар пижигнүүлэхэд овоо л цэгцэрнэ дээ. Нэг торгуулсан хүн халаасандаа ганц дөрвөлжин сальфетка хийдэг хэвшилтэй болно.

Ухамсар суудаггүй юм гэхэд ядаж торгуулахгүй гээд үйлдлээ хянадаг болно. Ингэж л тэмцэхгүй бол шүлсчин аавыгаа харж өссөн хүү үе уламжлан шүлсээ хаяад л явах вий.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өвгөнхүү: Зам дээр осол гарахад эгнээ байр буруу эзэлсэн жолооч хамгийн түрүүнд буруудна DNN.mn

Зөрчлийн хэргийн 89 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчих зөрчил эзэлж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тэр дундаа жолооч нар эгнээ байраа буруу эзэлдэг зөрчил хамгийн өндөр хувьтай байгаа аж. Энэ зөрчлийн талаар “Мөнгөн цагаантуруут” авто сургуулийн багш Б.Өвгөнхүүтэй товч ярилцлаа.


-Жолооч нар авто зам дээр эгнээ байр буруу эзлэх талаар мэдээлэл өгнө үү?

-Эгнээ байр эзлэхтэй холбоотой хэд хэдэн агуулга бий. Тухайн явах эгнээ нэг машин явахад хангалттай өргөн байдаг. Гэтэл манай жолооч нар эгнээгээ голлож явдаггүй. Аль нэг тал руугаа шахна. Тэмдэглэгээ дээгүүр дамнаж явна. Манай зарим замын тэмдэглэгээ арилчихсан байдаг даа. Эгнээгээ буруу эзэлж явдгаас үүдэж ингэж байгаа хэрэг. Түүнээс гадна уулзвар руу орохоос өмнө эгнээгээ зөв эзлэх ёстой байдаг. Зам дээрх тэмдэг тэмдэглэгээний дагуу байраа эзлэх хэрэгтэй. Одоо жолооч нар уулзвар руу очихоос өмнө нэгийн нэг буюу үргэлжилсэн цагаан шугам даваад эгнээ байр эзлэх гэж дайрдаг. Энэ бол нэг төрлийн зөрчил.

Суурин дотор гурваас олон эгнээтэй бол хамгийн зүүн гарын талын эгнээнд байрлаж явахыг хориглодог. Харин суурины гадна хоёр ба түүнээс олон эгнээтэй бол аль болох баруун талаа барьж явах ёстой. Энэ нь эсрэг урсгалаас машин орж ирэхэд эрсдэл гарахаас сэргийлсэн явдал шүү дээ.

-Баруун гар тийш эргэх бол 50 метрийн наана эгнээгээ эзлэх ёстой гэдэг байх аа?

-Тийм. Нэгдүгээр эгнээ бол нийтийн тээврийн автобус явах эгнээ шүү дээ. Гэтэл зарим автобус хоёрдугаар эгнээнд явж л байдаг. Эгнээ байр эзлэх дүрмээ баримтлаагүй гэсэн үг. Уулзвар дөхөөд нэгдүгээр эгнээ рүү орох таслалтай шугам байдаг. Үүгээр автомашины жолооч нэгдүгээр эгнээнд ордог. Харин одоо бол бүр наана нь ч орно, эсвэл уулзвар тулгаад ч орох явдал энгийн үзэгдэл болчихсон. Энэ бүхэн бүгд зөрчил гэсэн үг.

Дээр нь манай жолооч нар уулзварын өмнө байраа эзлээд зогсохдоо явган хүний гарц дээр зогсчихдог тохиолдол бий. Бас уулзварын цаана түгжрэлтэй байхад л дайраад орчихдог. Хэдийгээр ногоон гэрэл ассан ч уулзвар түгжрэлтэй бол хөдөлгөөн хэвийн болтол хүлээх ёстой гээд дүрэм дээр заачихсан байдаг. Гэтэл араас нь шахаж зогсоод улам л замын ачааллыг нэмэгдүүлээд байдаг явдал бий.

-Эгнээ байраа буруу эзэлсэн тохиолдолд ямар үр дагавар гарах вэ?

-Эгнээ байраа буруу эзэлсэн тохиолдолд осол аваар болоход хамгийн түрүүнд буруутан болдог. Уг нь эгнээгээ голлож явах ёстой байтал нэг тал руугаа шахаад явчихдаг. Эсвэл хөвөө рүү бүр давж явдаг. Хоёр машин явах эгнээгээр гурвуулаа явна. Ингээд мөргөлдлөө, шүргэлцлээ, осол боллоо гэхэд гурвуулаа буруудна. Учир нь захын хоёр машин хэтэрхий зах руугаа шахаж явсан. Голын машин тэмдэглэгээ дээгүүр явсан гэж буруудна.

Тиймээс дүрмээ баримталж сурах явдал манайд маш чухал байна. Манайд дүрмээ баримталдаггүй нь олон байна. Бараг мэддэггүй гэмээр хүмүүс ч бий. Бид мэдээж дүрмийн мэдлэгийг сайн өгөхийг хичээж байгаа шүү дээ. Зам дээр эгнээгээ голлоод явчих. Дүрмээрээ уулзвараар ороод, эгнээ байраа зөв эзлээд сурчих. Ядаж шинээр жолооч болж байгаа хүмүүс дүрмээ баримтлаад сурчихвал асар том соёл, цаашлаад зам дээр гарах ослоос сэргийлэх том боломж юм.

-Эгнээ байр буруу эзлэхээс гадна өөр ямар төрлийн зөрчил илүү их гаргаж байна вэ?

-Үргэлжилсэн цагаан зураас дамнаж гардаг зөрчил их. Хөдөө орон нутагт үргэлжилсэн цагаан зураас байна гэдэг бол гүйцэд түрүүлэхийг хориглосон тэмдэглэгээ гэсэн үг шүү дээ. Тийм хэсгээр манайхан орчихдог. Энэ бол маш эрсдэлтэй.

Замын хөдөлгөөний дүрэм гэдэг жолооч нарыг аюулгүй зорчуулах зорилгоор гаргасан дүрэм журам шүү дээ. Жишээ нь, урсгал сөрөхийг хориглосон тэмдэглэгээ байлаа гэхэд энэ бол өөдөөс гэнэт машин гарч ирж болзошгүй гэсэн үг. Тэгэхэд манайхан өөрсдийнхөө болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулаад л яваад орчихдог. Үүнээс үүдэж ямар их аюултай осол аваар гарч, эрдэнэт хүмүүсийн амь үрэгдэж байна. Уг нь энэ бүхнийг ойлгоод, дүрмээрээ яваад хэвшчихвэл барагтаа осол аваар гараад байхгүй дээ, манайд.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянга: Хөвгүүдийг маш сайн сонсож, охидын ярих хэрэгцээг л хангаж өг DNN.mn

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Уянгатай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярилцлаа


-Эцэг эхчүүдийн хувьд, бараг нийгэмд ч гэж хэлж болохоор асуудал хүүхдийн сэтгэл зүй, хандлага болчихлоо. Охид түрэмгий байна, хөвгүүдийнхээ биед халдаж байна. Хөвгүүд сул дорой, нялцамхай байна гэлцдэг. Эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй ямар онцлогтой юм бол?

-Хүүхдийн сэтгэл зүйг ярихын тулд хүмүүжлийн тухай онцолмоор байна. “Хүүхдээ хүмүүжүүлмээр байна, яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна, ингэх нь зөв үү, буруу юу” гэдэг эцэг эхчүүд бий. “Миний арга барил буруу байна, миний хүүхэд дээрэлхүүлээд байна, аль эсвэл хэн нэгэн хүүхдийг дээрэлхээд байна” гэх мэтээр ч ярьдаг.

Эрэгтэй хүний байгалийн өгөгдөл нь тууштай байдлаар илэрч гарч ирдэг. Хөвгүүд ч тэр. Эцэг эхчүүд аливаа зүйлд хүүхдийнхээ өмнөөс хичээл зүтгэлийг нь гаргахгүйгээр шийдэж өгөөд байдаг. Энэ нь өөрөө хүүхдээ та буруу хүмүүжүүлж байна гэсэн үг. Эсвэл хэтэрхий их магтдаг, эсвэл хэтэрхий их шүүмжилдэг. Тэгээд дээр нь “Чи хүний охинтой суувал сайн аав байх ёстой, сайн хань байх ёстой” гэдэг. Хөвгүүд үүнийхээ жишгээр соёлтой, охиддоо хүндэтгэлтэй харьцаад байдаг. Хүндлэх ёстой, хайрлах ёстой гэдгийг ойлгодог. Гэтэл сүүлийн үед хөвгүүдээс багш нарт ирж байгаа мессэжүүд гэвэл “Багш аа аав ээжүүд охидыг хайрла, хүндэл гэдэг. Охид эргээд биднийг хүндэлдэггүй. Охид аймар харгис, бүдүүлэг ш дээ” гэцгээнэ. Харин охидоо аав, ээжүүд “Та нар эмэгтэй хүн. Их зантай, бардам байх ёстой” гэнэ.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сэтгэхүй нь буюу байгалиасаа өгөгдсөн өгөгдөл нь өөр, өөр. Нэг нь нэг зүйлийг авна гэсэн тууштай байдал гаргадаг. Анхаарлаа олон тал руу хуваарилахдаа эрэгтэй хүн харьцангуй сул л даа. Охид бол нэгэн зэрэг маш олон зүйл рүү тэмүүлж, сэтгэж боловсруулж хийх тал руу үнэхээр сайн. Тиймдээ ч нэгэн зэрэг олон зүйл хийдэг. Бусдын өмнөөс мэдрэмжийг нь таамаглах, ийм байдаг юм байна, энэ хүн үүний тухай ингэж бодож байна гэдэг бодол нь оновчтой байдаг. Эрэгтэй хүүхдийн хувьд хэн нэгний бодолд захирагдахаас илүү өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө зорилго руу л чиглэдэг. Ийм л ялгаатай.

-Охидын сэтгэл зүйг хатуужуулахын тулд, залахын тулд спортоор хичээллүүлэх ёстой гэдэг амьдралын туршлагыг аав, ээжүүд хэлдэг. Охидын сэтгэл зүйг яаж зүгшрүүлж, залах ёстой вэ?

-Энэ бол охидтой хэрхэн харилцах, охидоо хэрхэн бие даасан болон бусдыг ойлгодог, зөв нийгэмшилтэй болгож хүмүүжүүлэх ёстой вэ гэдэг агуулга. Бид хөвгүүдэд “Охидыг ойлго” гэдэгтэй адил охидод “Хөвгүүдийг ойлго” гэж сургах ёстой. Нөгөө талаар охидыг бид “Би үүнийг хийж байгаа юм чинь дагаад хий, чи зүгээр суугаад байх юм” гэж шахалтаар хэлчихдэг. Шахалтаар хэлж байгаа энэ үгс хүүхдэд хүчээр, хэн нэгэнд баригдаж хийж байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд байдаг. “Хийх ёстой юм шиг, ядаргаатай юм аа, үүнийг нь хийгээд чих амрах юмсан” гэсэн хүнд хийж өгч байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг. Энэ байдлаасаа болоод эцэг эхчүүд хүүхдийн хооронд зөрчил үүсдэг. “Намайг өөрийнхөө орон зайг хүндэл, өөрийгөө үнэл, хэн нэгнээс битгий ай, чи эмэгтэй хүн” байдаг. Томчууд энэ эгогоо хэтэрхий өндөр тавьчихдаг. Өөрийнхөө эгог удирдаж чаддаггүй, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байдлаасаа болоод хүүхдэд үргэлж буруу үлгэр дуурайл үзүүлж байдаг. гэж хэлдэг хэрнээ “Яагаад миний үнэ цэнийг ээж, аав ойшоохгүй байгаа юм бэ” гэдэг зөрчил үүсч эхэлдэг. Тэгэхээр ээж аавуудад хэрэв охиноороо ажил хийлгэх гэж байгаа бол туслалцаа л хүс. “Ээж нь үүнийг хийх гэсэн юм. Ээждээ туслаач. Үүнийг хоёулаа хамтдаа хийе, чамд боломж байна уу” гэх. Боломжгүй гэвэл “За чи боломжгүй байгаа бол ээж нь хийчихье” гэж болно. Гэхдээ хүүхдийн нэг зүйл ээждээ аавдаа үргэлж туслахыг хүсдэг. Ингэж туслалцаа гэдэг нэрийдлээр хүүхдэдээ зөв мессэжийг өгдөг болох хэрэгтэй.

Аливаа нэг харилцаан дээр хүндэтгэл гэдэг зүйлийг хэзээ ч орхиж бо лохгүй. Та охиндоо хүндэтг эл тэй хандвал охин чинь эргээд танд болон бус  дад хүн дэтгэлтэй хандана. Тэгэхгүйгээр бид хүүхдүүдтэйгээ ингэх ёстой гээд харьчихаад буцаагаад өөрийнхөө өгсөн мессэжийг зөв болгож илэрхийлэх хүлээлттэй байдаг. Нэг ёсон  доо өөрс дийнхөө алдаа дутагдлыг олж хардаггүй гэсэн үг л дээ. Энэ нь нэг төрлийн эго. Бусдыг буруутгадаг эго гэж байдаг. Томчууд энэ эгогоо хэтэрхий өндөр тавьчихдаг. Өөрийнхөө эгог удирдаж чаддаггүй, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхгүй байдлаасаа болоод хүүхдэд үргэлж буруу үлгэр дуурайл үзүүлж байдаг.

-Охид түрэмгий, ааштай болж байгаа шалтгааныг та юу гэж хардаг вэ?

Хөвгүүдийн сэтгэл зүй гэдэгтэй адилхан охидын сэтгэл зүй өөрөө бас тусдаа. Охид үргэлж ярьж байдаг. “Эмэгтэй хүн булан тойроод л хүн муулдаг” гэж томчууд ярьдаг даа. Тэгвэл эмэгтэй хүн байнга ярьж байна гэдэг өөрөө өөрийнхөө асуудалд дүгнэлт хийж байна гэсэн үг. Эмэгтэй хүний зайлшгүй хэрэгцээ бол ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, мэдрэмжээ хуваалцах, хамгаалагдах хэрэгцээ. Энэ хэрэгцээг нөхрүүд, эрчүүд, хөвгүүд нь ойлгохгүй байгаагаас охид түрэмгий авир гаргадаг. Охид “Өнөөдөр би маш их гунигтай байна” гэж ярьдаг. “Яагаад гунигласан бэ, чамайг юу гуниглуулсан юм бэ” гэхэд “Намайг энэ энэ зүйлүүд ингэж гуниглууллаа” гэнэ. Ингээд ярьж ярьж байснаа хамгийн сүүлд нь “За, за болчихлоо. Би ер нь гуниглах шаардлагагүй байсан юм байна” гэж өөрөө өөртөө дүгнэлт хийдэг. Харин хөвгүүд “Өнөөдөр би ийм, ийм шинэ зүйлүүд олж нээлээ. Энэ нь надад илүү сонирхолтой байсан” гэж ярьдаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа бий. Жижигхэн юм шиг мөртлөө том ялгаа.

Өөрөөр хэлбэл, охидыг хүмүүжилтэй байлгая гэвэл мэдрэмжийг нь сонс. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа “Чамд өнөөдөр юу болов, анги дээр чинь юу болов, чи хичээлээ хийсэн үү” гэж ихэвчлэн асуудаг. Үүний оронд өөрийнхөө түүхийг ярь. “Өнөөдөр ээж, аав нь явж байгаад ийм гоё зүйл идэж үзлээ. Надад их гоё санагдлаа. Дахин идье гэж бодлоо. Гэхдээ чамтай дахиж идмээр байна. Өнөөдөр энэ нь надад хэцүү байсан” гэх зэрэг. Ээжүүд ч хүүхдүүдтэйгээ ярилцаж өөрийнхөө хэрэгцээг авах хэрэгтэй. Төрсний дараа ээжүүд яагаад сэтгэл гутралд орж, стресстэж уурлаад харц нь ширүүсээд байдаг вэ гэхээр энэ хэрэгцээгээ бүрэн авч чадахгүй байгаа учраас тийм араншинг гаргадаг.

Хөвгүүдийн хувьд зорьж байгаа зүйл, хүсэл мөрөөдөл тэмүүллүүдийг нь няцаахгүйгээр сонсож өг. Туршаад үз, хийгээд үз гэж хэл. Хөвгүүд, эрчүүд яагаад сэтгэл гутралд ороод байдаг вэ, яагаад ам жилтад хүрдэггүй, яагаад өөрсдийгөө дутуу үнэлээд байдаг вэ гэвэл ямар нэгэн зүйлийг эхлэх гэхээр айдастай байдаг. Алдчихвал яана, буруу гэвэл яана, шүүмжилбэл яах вэ, би үүнийг хийж чадахгүй бол хүмүүс намайг шоолох байх даа” гэх зэргээр. Тэгвэл чи хийхгүй байснаас хийсэн нь дээр. Алдаанаасаа суралцах нь чиний давуу тал гэдгийг хөвгүүдэд ойлгуулах нь чухал. Энгийн зүйл шүү дээ.

-Эрчүүдийн хувьд сэтгэл гутралд амархан өртдөг. Та ч үүнийг хэллээ. Орчин үед хөвгүүд нялцамхай, сэтгэл гутралтай байна гэдэг. Тиймээс аавууд хөвгүүдээ дагуулж яв, хөдөө яв. Саад бартаа, бэрхшээлийг үзүүл гэдэг. Энэ нь хөвгүүдийн сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулж байгаа хэрэг байх. Та үүн дээр юуг зөвлөх вэ?

-Манай нийгэмд эрчүүд сул дорой нэр зүүгээд байгаа. Хүчирхэг эмэгтэйчүүд их байна гэж яриад байна. Хөвгүүдэд алдаанаасаа суралцах боломжийг харж өг. Эр хүн алдаж болно. Чиний зорилго тэр байна. Чиний замд зөндөө олон саад тохиолдоно. Тэр саад дээр унах болгондоо чи суралцаж байна гэдэг боломжийг үргэлж харах ёстой. Эрчүүд олон зүйлийг боддог гүй, гоё үгэнд урамшдаг хүмүүс. “Үнэхээр энэ саад чамд байгаагүй бол чи дараагийн боломж руу явахгүй байсан. Энэ нь байснаараа, энэ саадыг чи давснаараа илүү чадварлаг болж байгаа” гэж ойлгуул.  Хамгийн гол нь хүүхдүүдээ битгий шүүмжил, хэтэрхий их битгий магт. Таны хүүхэд үргэлж суралцаж байгаа гэдгийг санаарай. Ингэхдээ таны мэдэрч, ойлгож, сонсож, харж байгаагаар  таны хүүхэд энэ ертөнцийг тусгаж авахгүй. Ерөөсөө л шүүлтүүргүй харилцаа хүүхдийг хөгжүүлэх хамгийн том боломж байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 6, Санчир гариг. Билгийн тооллын 27, Шувуун хошуут одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 06:20 цагт мандаж, 19:29 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 05-наас 2024 оны 04 сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6, 7-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +4…-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна. 6-7 нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 18-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох энэ сарын хуваарь гарчээ.

Тодруулбал, Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 18-нд олгоно. Харин нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 15, 25-нд олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч  “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа.

Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж,  малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

Энэ хөтөлбөр дээрх салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Эхний ээлжинд түүхий эдийн чанар, малын бүртгэлийн системийг сайжруулах, үйлдвэр, малчдыг холбож, түүхий эд бэлтгэл, нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг аж ахуйн нэгжүүд болон салбарын мэргэжлийн холбооны удирдлага  илэрхийллээ.

 

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зээл авсан аж ахуйн нэгжүүд 2022 онд 14 тэрбум гаруй төгрөгөөр түүхий эд, туслах материал худалдан авч, 1.2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байна.

Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлтөд 426 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдаж байна.

Ноос, ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас, хэвлэл, сав, баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн чиглэлээр 3,200 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрт 44 орчим мянган хүн ажиллаж байгаа юм.

“БЕСТ ШҮЕС” ХХК

Тус компани 2001 онд гутал, цүнх, арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд гутал үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч  компани болжээ. 2024 оноос гутлын түрийнд гадуур улыг шууд цутгадаг автомат машиныг  эх орондоо анх нэвтрүүлсэн байна.

 МОН-ИРЭЭДҮЙ” ХХК

Тус компани арьс, шир зэрэг түүхий эдийг хагас боловсруулан олон улсын зах зээлд гаргахын зэрэгцээ бог малын арьсаар зөөлөн савхи, гутлын дотор эдлэлийн зориулалттай савхи, бодын ширээр гутлын дээд бие, цүнхний зориулалттай арьс, шир үйлдвэрлэж байна.

2020 онд салбартаа анхлан 2020 онд  Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлж, арьс ширний салбарын хөгжлийг  шат ахиулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г хүлээн авлаа DNN.mn

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г  “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Зээлийн хэлэлцээр батлагдсанаар энэ онд  “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн холбогдох худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2025 онд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн эдийн засгийн гүйцэтгэл дэх санхүүгийн чадвар дээшилснээр дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолжээ. Үүнд:

  • Паркийн хүрээнд 5600 тогтвортой ажлын байр шинээр бий болно. Цаашдаа тус парк нь Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжинө.
  • Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоо бий болгоход дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Эмээлт ЭАҮП-ийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасна. Мөн арьс ширний экспортын хэмжээ өснө.
  • Мөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагааг явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Мөн Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчин бий болно.