Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 30, Дэлгэрүүлэгч одтой, хар бар өдөр. Өдрийн наран 06:16 цагт мандаж 19:32 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

 04-р сарын 08-ны 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООРҮүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус  хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

2024 оны 04 сарын 09-нөөс 2024 оны 04 сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Эдийн засагт оношоо зөв тавьсан учраас цаашид өсөлт тогтвортой явагдана”  хэмээн ярилаа. Энэ тухай XI нүүрээс уншаарай.

УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.

Гавьяат дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэв “Миний шавь нар дэлхийн дэвжээнд тавь гаруй удаа төрийн дууллаа эгшиглүүлжээ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй” хэмээн өгүүллээ

Баялгийн санд ордынхоо 34 хувийг алдахаас “бажга алдсан” стратегийн орд эзэмшигчид улс төрийг улам “халаах”-аар бэлдэж байна

Нийслэлийн Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ үеэр Ардчилсан намын дарга
Лу.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Иргэдийн амьдралыг сайжруулж чадахгүй бол Улаанбаатар
хотын зовлон нэмэгдээд л байна”гэлээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль болов

Сонины арын нүүр: Өсвөр насны хүүхдээ буруутгахаас өмнө өөрийгөө нэг сонсоорой

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Дроны цохилт ба Оросын хувь заяа

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТТОЙМ: “Төрийн ордоныг Төв аймаг руу нүүлгэнэ гэдэг зөв санаа” хэмээн өгүүллээ DNN.mn

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Монголын төмөр зам” ТӨХК 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ DNN.mn

Монголын төмөр зам ТӨХК 2024 онд нийт нийт 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлтийг зохион байгууллаа.

Үүнээс 2024 оны гуравдугаар сард 227 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 180 хувиар өссөн үзүүлэлттэй.

Тээвэрлэсэн ачааг төрлөөр нь авч үзвэл сайжруулсан түлшний түүхий эд миддлинг, нефтийн бүтээгдэхүүн, аммония нитрат зэрэг ачаа тээвэрлэсэн.

Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замаар тэгш чиглэлдээ галт тэргийг бүрэн жинтэй аялуулж байна хэмээн “Монголын төмөр зам” ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалтад 35 680 суралцагч хамрагджээ DNN.mn

Монгол хэл, бичгийн шалгалт орон даяар өчигдөр эхэлж 35 680 суралцагч хамрагджээ. Тэдний 17 450 нь орон нутагт бол 15 761 нь нийслэлд шалгалтаа өгсөн байна. Шалгалтын босго оноо 400 бөгөөд элсэгчид болзол хангаагүй ч бусад шалгалтаа өгч болох аж. Харин тухайн жилдээ дотоодын их сургуульд суралцах боломжгүй юм. Энэ жил элсэлтийн шалгалтад урьдчилсан байдлаар 40 мянга орчим шалгуулагч хамрагдахаар тооцоолжээ. Өнгөрсөн жилийн тухайд монгол хэл бичгийн шалгалтад 30 879 шалгуулагч хамрагдсан бөгөөд 15 хувь нь тэнцээгүй юм. Тодруулбал, 4856 нь босго оноо хүрээгүй буюу 400-аас бага оноо авч байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг анхааруулав DNN.mn

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр буюу 2024 оны 04-р сарын 07-ны өдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, нийслэлийн Захирагчийн ажлын албаны, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж оролцов. Гол зорилго нь шар усны үер болон ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэх байлаа. Учир нь цасан бүрхүүлийн хэмжээ нийт нутгаар багасаж байгаа ч томоохон голын хөндий, ай сав гараар 75-95 хувийн цасан бүрхүүлтэй байна. Цас мөсөнд агуулагдах усны хэмжээ их, цаг агаар дулаарч байгаатай холбоотой шар усны үерийн эрсдэл нэмэгдсээр байгааг энэ үеэр анхааруулав.

Нийслэлийн хэмжээнд 110 удаагийн шар усны үерийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Зөвшөөрөлгүй үерийн аманд буусан 388, зөвшөөрөлтэй ч эрсдэлтэй 1487 бүсэд айл байгаа бөгөөд нүүх шаардлагыг тавьсаар байгааг мөн дурдсан. Түүнчлэн сүүлийн хэдхэн хоногт зургаан аймгийн 10 суманд 12 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Тиймээс хаврын хуурайшилттай нөхцөлд онцгой анхааралтай байхыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр анхааруулсан юм.

Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар, нэг аймгийн нэг сум төмөр зудын, зургаан аймгийн 17 сум цагаан зудтай, долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд байна. Нийт малын хорогдол 6.3 саяд хүрсэн. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэх тоо юм гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт хүүхэд автомашин жолоодож зөрчил гаргасан 71 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Ховд аймгийн хэмжээнд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өссөн байна. Тухайлбал, 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 57 гарсан нь өмнөх оноос 39 хувиар, тэр дундаа хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 60 хувиар өсжээ.

Харин хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2023 онд 32 гарсан нь өмнөх жилээс 39.1 хувиар өсжээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байгаа бол 98.4 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Холбогдсон гэмт хэргийн тухайд, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Хулгайлах, Хүчиндэх төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их гарчээ.

Мөн зөрчлийн шинжтэй 71 гомдол, мэдээлэлд хүүхэд холбогдон шалгагдсан нь өмнөх оноос 12.6 хувиар өссөн байна. Үүнээс 91.5 хувь нь эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна. Насны хувьд 65 хувь нь 13-аас доош, 21 хувь нь 14-16 насны хүүхдүүд байжээ.

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго:

Ховд аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалсан. Судалгаагаар ахуйн хүрээний архидалт, гэр  бүлийн таагүй уур амьсгал, эцэг, эх асран хамгаалагчийн анхаарал, халамж сул зэргээс шалтгаалж хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос гадна холбогдогч болж байгаа нь тогтоогдсон. Мөн сургуулийн орчинд, хүүхдүүдийн хүрээлэл дунд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч гарч байна.

Хүйсийн хувьд хохирогч хүүхдүүдийн дийлэнх нь эмэгтэй хүүхэд байгаа юм.

Аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, шүүхийн Тамгын хэлтэстэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хүүхдүүдэд бие биенээ хүндэтгэж, эрх, эрх чөлөөнд нь халдахгүй байх эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрх зүйн боловсрол олгох нөлөөллийг ажлыг үе шаттай зохион байгуулахаар болсон.

Түүнчлэн тус прокурорын газраас бусдад дээрэлхүүлж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эмзэг мэдээлэл нийтэд задрахаас урьдчилан сэргийлэх, хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад нууцлалыг хангаж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байх талаар мөрдөгч болон хүүхэд хамгааллын ажилтнуудад үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар буурчээ DNN.mn

Экспортод 3658.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар буурсан байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3254.8 сая ам.доллар буюу 89.0 хувь,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 216.8 сая ам.доллар буюу 5.9 хувь, амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 38.8 сая ам. доллар буюу 1.1  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.

2024 оны эхний 3 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 79.4 хувийг Турк-д, самнасан ноолуурын 80.8 хувийг Итали-д, ямааны угаасан ноолуурыг 96.5 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.6 хувийг эзлэж байна.

Монгол улс дэлхийн 51 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  91.2 хувь, Швейцар-т 5.9 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын  97.8 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Увсын Давст суманд 18 см цасан бүрхүүл тогтсон байна DNN.mn

2024 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

 

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын хойд, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун, Хөвсгөл, Хэнтий, Дорнодын зарим нутгаар 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Давст 18 см, Сагилд 17.0 см, Түргэнд 13.0 см, Зүүнговьд 8.0 см, Ховдын Цэцэгт 16 см, Говь-Алтайн Тонхилд 10 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Ховдын өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын зарим газар, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх нутгаар 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсонҮүнээс хамгийн их нь Ховдын Цэцэгт 9.0 мм, Булганд 5.0 мм, Говь-Алтайн Тонхилд 9.0 мм, Шаргад 7.0 мм, Дарви, Бугатад 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж, Халх, Улз голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутаг, болон Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байв.

Өнгөрсөн шөнө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, 5-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хараа голын сав газраар 3-8 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 12-14 хэм, өнгөрсөн шөнө 1-3 хэм дулаан байв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

2000 өрхөд 230 тэрбумын ипотекийн зээл олгожээ DNN.mn

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгоод байна.

Нийт 230.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2000 өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн эцсийн байдлаар олгоод байна.

Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1.2 мянган өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 0.8 мянган өрхөд олгосон