Categories
мэдээ нийгэм

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай горимоорхэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.

Энэ оны өвөлжилт, хаваржилтын  хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Энэ нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолно DNN.mn

Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.

Тус тогтоолоор хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэх,  тухайн жилийн улаанбуудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлаж, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаанбуудайн бодит үнийг  наймдугаар сард багтаан тооцож байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.
Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо худалдан авсан үнийн дүнгийн 30 хүртэл хувиар, 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: Эд хөрөнгийн үнэлгээ гаргаж өгнө гэсэн боловч одоог хүртэл ямар ч шийдгүй байна DNN.mn

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дүнжингарав”-ын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд орж, дэлбэрэлт болсон.

Өнөөдөр тус дэлбэрэлтэд өртөж байр нь шатсан 207 дугаар байрны оршин суугчид жагсаал хийлээ.


Иргэн Ж “2017 оноос хойш энэ байранд амьдарсан. Анх энд орж байхдаа өөрийнхөө тав тух, тавилга хэрэгсэл байр, байшин гээд бүгдийг сонгоод орж байсан. Энэ бүхэн оргүй хоосон болоод ашиглахааргүй болж байгаа нь харамсалтай байна.  Одоо байгаа байр маань түрээсийн байр тавилгатай хэдий ч өмнөх байрны тав тухыг яаж гүйцэх билээ.

Шатсанаас хойш байрласан зочид буудал болон түрээсийг төрөөс даасан. Гэхдээ бид түрээсийн байранд байхад зайлшгүй авах ёстой зүйл гарч ирсээр байгаа.

Дөрөвдүгээр сарын нэгэнд галын болон эд хөрөнгийн үнэлгээг гаргаж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй.

Үүний тулд л энд бид шаардлага тавиад зогсож байна. Хэрвээ энэ бичиг ирвэл ордны эндээс явна гэсэн байр суурьтай байна” хэмээн ярилаа.

Харин иргэн Н “Энэ байрыг 2 жилийн өмнөөс түрээсэлж эхэлсэн. Байранд байх эд хогшил бүгд миний мөнгөөр авсан зүйлс байсан. Мөн энэ дэлбэрэлтэд машин маань шатсан. Худалдаж авсан байраа ашиглалтад орохыг хүлээж энэ байранд байсан. Тиймдээ ч шинэ байранд орох зүйлсээ хүртэл авчихсан байсан юм.

Яахав одоо  түрээсэлж байгаа байрандаа ямар ч эд хогшилгүйгээр нүүж орсон. Сайхан ахан дүүсийн буянд болгоод өдийг хүрлээ.

Улсаас түрээслэгч гээд ямар ч тусламж, дэмжлэг үзүүлээгүй.

Дэлбэрэлтэд өртөх үед тэр зочид буудалд манай байрны эзэн очиж эмчилгээ хийлгэсэн. Мөн би одоо өөрийнхөө мөнгөөр байр түрээсэлж амьдарч байна. Ядаж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирлоо барагдуулах гээд л хүлээж сууж байна” гэв.

 

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

 

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг яамдад хүргүүлэв DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Журам батлах тухай” Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг бүх яамдад хүргүүлэв.

Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хүрээнд боловсролын салбарын 14272 багш, ажилтанд энэ онд улсын төсвөөс 105.4 тэрбум төгрөг олгохоор төсөв батлагдсан. Энэхүү журамд мөнгөн тэтгэмж авах шалгуур, тасралтгүй ажилласан хугацааг тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн журмын төсөлд өгсөн саналын дагуу боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтны тасралтгүй ажилласан хугацаанд хүүхдээ асрах чөлөөний 36 хүртэлх сарын хугацааг оруулахгүй байхаар анхны журмын төслийг өөрчлөн Засгийн газраар батлуулсан.

Гэтэл энэхүү журмын 2.5 дахь хэсгийг дахин эргэн харах, нийт албан хаагчдын 90 гаруй хувийг эмэгтэй ажиллагсад эзэлдэг салбарын онцлог, нөхцөл байдлыг харгалзан үзэх, ялгавартай байдал үүсгэхгүй байх талаар санал, гомдлыг багш нарын мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл болон орон нутгийн албан хаагчдаас удаа дараа салбарын яаманд ирүүлжээ.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш нар, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул “журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа. Тогтоолын өөрчлөлтийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох тухай Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.2.9 дэх хэсэгтэй ижил 12 сар хүртэлх хүүхэд асрах чөлөөний хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцуулахаар өөрчлөн найруулсан байна.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад нийгмийн салбарын албан хаагчдад тасралтгүй ажилласан хугацааны мөнгөн тэтгэмж олгох талаар өмнө нь гарсан, хэрэгжиж буй журмуудыг нэг мөр цэгцлэх, нэг ижил шалгуур тавьдаг байх талаар холбогдх арга хэмжээг авч, нэгдсэн байдлаар шийдвэрлэн, тэгш боломж бүрдүүлэх зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан бичиг илгээжээ.

Энэхүү журмын өөрчлөлттэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй, харин бусад нийгмийн салбартай ижил тэгш боломжийг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй юм байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсон. 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулах зорилгоор тус барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ. Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, хүйтэн усны системд холбогдсон боловч засвар үйлчилгээ хийгээгүй тул барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон уг барилга, байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах НИТХ-ын шийдвэр 2010 онд гарчээ. Одоогоор Эмийн үйлдвэрийн газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн газрын барилгажих боломжтой 3150 ам метр газрыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд дөрөвдүгээр сарын 15 гэхэд уг барилга, хашааг чөлөөлсөн байх шаардлага хүргүүлнэ. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” хэмээлээ.

Тус барилга нь “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун талаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг 3 дугаар сургуультай холбосон авто замын трасс байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Амарбаясгалан: Хоршооны хууль батлагдсанаар малчид 30-50 саяын зээл авах боломжтой болно DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцууллаа.

Уламжлалт мал аж ахуйд сөрөг нөлөөллийг бууруулах “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр 200 толгой малтай айл 20 сая төгрөгийн зээл авах боломжтой талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Тэрбээр “Цаг уурын уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд нөхцөлд орлоо. Тиймээс Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирж байна. Энэ нь тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйг хөгжүүлэх үндсэн зорилготой.

Малчид өндөр хүүтэй хэрэглээний зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Олон малтай хэр нь амьжиргаагаа залгуулах асуудал тулгамдаж байгаа тул хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Үүний дараа Засгийн газраас хөтөлбөр баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зудад малаа алдсан малчдыг дахин малжуулах зорилгоор 5-8 сая төгрөгийг хүүгүй хэлбэрээр, урт хугацааны зээл олгоно. Зээлийн батлан даалтын сантай хамтран 200 малтай иргэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжийг бий болгоно” гэлээ.

Categories
мэдээ спорт

“ПАРИС-2024” паралимпийн наадамд монголын хоёр тамирчин цэц сорино DNN.mn

Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд болов.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан.

Пара байт харвааны “Парис-2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй бөгөөд Монгол улсаас ДАШТ-ий багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Оюун-Эрдэнэ нарын харваачид Парисын зурхайд цэц сорих нь. Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Б.Оюун-Эрдэнэ 14 дүгээр байрт жагсаж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Орлон Тоглогч” ОАК-ны зохиолыг найруулагч, жүжигчин Б.Амарсайхан бичжээ DNN.mn

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээснээ үзэгчдэд хүргэж буй. 16 ангит киноны эхний бүлгийн 9 анги нь хэдийн үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.

Энгийнээс ээдрээ рүү

“Орлон тоглогч” олон ангит киноны зохиолыг найруулагч, жүжигчин Б.Амарсайхан өөрөө бичсэн. Үзэгчдэд нэг анги үзээд л илүү шимтэн, дахин үзмээр санагдуулах, автуулах нь олон ангит киноны зорилго. Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит кино эцсийн анги хүртэл ээдрээ тайлагдахгүй мэт, улам л сонирхолтой өрнөж буй. Найруулагч Б.Амарсайхан ч “Сэтгэлзүйн драм, тэр дундаа ээдрээт төрөлд тооцогдох энэхүү кино эхнээсээ дуусах хүртлээ үзэгчдийг таавар дунд байлгана гэдгийг амлая” гэсэн. Киноны үйл явдал тун энгийн эхэлнэ. Олон үггүй, урт тайлбаргүй хэсгүүд. Цааш үргэлжлэх үйл явлууд, өрнөлүүд үзэгчдэд сатаарах зав өгөхгүй. Нэг том тааврын хариуг мэдэх гээд догдолж буй мэт л.

“Эрдэнэс”

Найруулагч Б.Амарсайхан уран бүтээл бүрээрээ цоо шинэ дүр төрхийг үзэгчидтэй “уулзуулдаг” болоод хэдийн даджээ. Тухайлбал, “Хохирогч” олон ангит киногоороо дэлгэцэд харагдалгүй удсан жүжигчин Н.Цэнд-Аюуш, Герман улсад ажиллаж амьдардаг жүжигчин Г.Ариана нарыг уулзуулсан бол “Монгол” уран сайхны киногоороо модель Т.Солонго-Уянгыг танилцуулсан. Харин энэ удаа “Орлон тоглогч”-доо үзэгчдийн эчнээ дуртай Ч.Очгэрэлийг залуу жүжигчин Э.Билэгтмаа, Ч.Түвшинтөгс болон АНУ-д ажиллаж амьдардаг жүжигчин Б.Ноба нартай хоршуулав. Сайн бөгөөд сонирхолтой уран бүтээлийн үндэс нь яг л ийм оновчтой дүр сонголтоос улбаатай болов уу.

Орлон тоглогч байхыг хэн хүсэх вэ

Хүн бүхэнд нандин түүх, дурсамж байдаг шиг хэн нэгэнд хэлэх гээд хэлж чадаагүй үгс бий. Түүнийг л хэлчих юм бол аз жаргалтай, эрх чөлөөтэй болох юм шиг. Гэтэл амьдрал байж болох бүх л аргаар хясдаг, бас басдаг. Тэр нь цаг хугацааны уртад ямар их хөндүүртэй болдгийг орлон тоглогч болсон хүн л мэдрэх байх. Мэдээж хэн нэгнийг орлох жүжигчин төдийгөөр амьдрахыг хэн хүсэх билээ.

Хүн бүр амьдралдаа өөрийн төгс хувилбар байх гэж хичээдэг. Гэвч амьдрал таныг хэн нэгний орлон тоглогч эсвэл танд орлон тоглогч бэлдсэн байвал ямар вэ???

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлын хэсэг байгууллаа DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийн хөнөөсөн гэх хилс хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх асуудлаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллах шийдвэр гаргажээ.

Энэ ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго ахлахаар томилогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэг хийгдэж буй эмнэлгүүд DNN.mn

Улс орон даяар эрт илрүүлэг үргэлжилж буй. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалаа 2019 оноос хойш бүрэн төлсөн даатгуулагч та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд 2 жилд 1 удаа хамрагдах боломжтой.

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Өрх,Сум,Тосгоны эрүүл мэндийн төвөөс эрт ирлүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хаана, хэзээ, хэрхэн хамрагдах, түүний зохион байгуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөөг аваарай.

ӨРХ,СУМ,ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НЬ:

Эрт илрүүлгийн товлолын талаарх мэдээллийг сурталчлах, түгээх, эрт илрүүлгийн багцад хамрагдахыг урьсан цаасан болон цахим урилгыг/эсхүл утсаар мэдэгдэх/ даатгуулагчид хүргүүлэх, дуудах-эргэн дуудах үүрэгтэй.

Дараах эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээг хийж байна