Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлж байлаа. Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.

Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг тохижилт үйлчилгээний ажилчид онцолж байв. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулахаар хуулийн төсөлд тусгажээ DNN.mn

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийн нэршлийг “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль” гэж шинэчилсэн хуулийн төслийг эсэргүүцэж буй СӨХ-г Шинэчлэх Ард Түмний түр зөвлөлийн тэргүүн Б.Наранбаттай ярилцлаа.


-Шинэчлэгдсэн хуулийн төслийг яагаад эсэргүүцэж байна вэ?

-2024 оны гуравдугаар сарын 13-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны вэб сайтын “Хуулийн төсөлд санал авах” гэсэн хэсэгт энэхүү шинэчлэгдсэн хуулийн төс лийг танилцуулсан. Тухайн хуулийн төсөлтэй хамт “Товч танилцуулга”, “Үзэл баримтлал”, “Дагалдах хуулиуд” гэсэн дэд тайлбарыг оруулсан байв. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа орон сууцны оршин суугчдаас огт санал аваагүй, СӨХ-ны дээд зөвлөл зөвхөн өөрсдийн хариуцан ажиллуулдаг СӨХ-ны одоогийн удирд лагуудаас санал авсан болоод өөрсдөдөө хэт давуу эрх олгох хуулийн заалтыг оруулахаар улайрч байна. 2003 онд батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн ориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-д байсан хуулийн зүйл, заалтыг тусад нь салгаж, илүү төвөгтэй, ойлгомжгүй болгосон. 2003 онд батлагдсан хууль муу биш, гэхдээ амьдрал дээр хэрэгждэггүй. Үүнээс үүдэж амьдрал дээр ийм олон уж гирсан асуудал гарч байна. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн бай дал” гэдэг үгийг хасаж, “менежментийн” гэдэг үг нэмсэн.

-Шинэчлэгдсэн хуулийн төсөлд ямар ямар алдаатай заалтууд байна вэ?

-Хуулийн нэр томьёо болоод зүйл бүхий заалт нь 8.31, 31.1 дээр өөр хоо рондоо зөрчилдсөн, нэг зүйлийг хоёр удаа давтаж дурдсан. 6.1.9-д орсон заалт 25.1-д дахин давтагдаж дурдагдсан. Хуульд тусгах шаардлагагүй, хэрэгцээгүй, хоёрдмал утга агуулга бүхий зүйл заалт 8.3, 9.2-т оруулсан Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхэд халдсан, зүйл, заалтыг оруулсан. Үндсэн хуулиас давсан хуулийн төсөл ийм байгаа нь. Жишээбэл, 38 дугаар зүйл, 57.3. Мөн шинэчлэгдсэн хуулийн төсөлд тусгаснаар Барилгын компанийн хийх ёстой ажлыг СӨХ хийхээр тусгасан. СӨХ-г хуулийн этгээд болгох заалт оруулж байгаа нь Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөлийн хүсэл, санааг гүйцэлдүүлэх гэсэн далд зорилгыг агуулсан. 21 жилийн хугацаанд СӨХ-д бугшсан хулгай, луйврыг хянан шалгаагүй байж СӨХ-д хуулийн этгээдийн эрх олгож буй нь хэн нэгний эрх ашигт далдуур үйлчлэх гэж байна гэсэн үг. Түүгээр зогсохгүй СӨХ-ны төлбөрийг албажуулах заалт оруулсан. Хэрвээ иргэн СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаанд төлөөгүй бол орон сууц, зогсоолоо барьцаалах, түрээслэх, өмчлөл шилжүүлэх боломжгүй болж байгаа юм. Мөн Монголбанкны хар жагсаалтад оруулах хүртэл хариуцлага тооцох болж байгаа юм.

-Тэгэхээр хүний өмчөө захиран зарцуулах эрх зөрчигдөж байна гэж та үзэж байна уу?

-Хүн дараа төлбөрт дугаар хэрэглэж байхдаа төлбөрөө төлөөгүй бол дуудлага хийх боломжгүй болдог. Тэглээ гээд Монголбанкны жагсаалтад оруулдаггүй. Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгаа юм. Тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрхэд халдаж байна. Хэрвээ оршин суугч үнэхээр зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө төлөөгүй бол Иргэний хэргийн шүүхэд л хандчих хэрэгтэй. 2019 онд Хан-Уул дүүрэгт шинээр байгуулагдсан СӨХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төлбөрийг хууль бусаар татаж байна. Нэг орчим тэрбум төгрөг татчихсан байгаа юм.

-СӨХ-д Барилга, хот байгуулалтын яам хяналт тавьж байх ёстой гэсэн үг үү?

-СӨХ-ны одоогийн гүйцэтгэж буй ажлыг салбар яамнаас тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн хуулийн этгээд гүйцэтгэх хэрэгтэй. СӨХ ажлаа хийгээд, өөрийнхөө хийсэн ажлаа дүгнээд, өөрсдөө оршин суугчдаас хураах үнээ тогтоогоод байх ёсгүй. Мөн нийтийн зориулалттай орон сууцны барилгын чанар аюулгүй байдлыг хувь хүн хангаж чадахгүй.

Тиймээс яамнаас тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд л гүйцэтгэж чадна. Шинэчилсэн хуулийн төсөлд Барилгын тухай хуульд заасан Барилгын компанийн ажлыг СӨХ хийхээр тусгачихсан. Ногоон байгууламж, хогийн цэг, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам зэргийг СӨХ хийхээр тусгачихсан байгаа нь маш ноцтой хуулийн зөрчил гэж үзэж байна. Тус хуулийн төслийг СӨХ Дээд зөвлөл гэдэг байгууллага батлуулах гээд байгаа нь лоббитой байх гэсэн хардлага бидэнд байна. Учир нь СӨХ Дээд зөвлөлийн жишиг тарифаар бүх төлбөрийг баталдаг. Бидний шаардаж байгаа зүйл бол СӨХ-ны жишиг үнийг БХБЯ-наас томилсон мэргэжлийн үнэлгээч байгууллага тогтоох ёстой. Шинээр баригдсан барилга, хуучин барилга гэхэд өөр өөр төлбөр тогтоогдох ёстой баймаар.

-СӨХ-ны төлбөр тогтоогдож байгаа өнөөгийн тогтолцоо зөв үү?

-СӨХ-ын төлбөрийг оршин суугчдын хурлаар баталдаг. Оршин суугчдын хурал 50 хувиас дээш хувьтай байх ёстой. Нийт хуралд оролцсон гишүүдийн 66 хувийн саналаар батлах ёстой байтал энэ нь хэрэгждэггүй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-нуудын бараг 99 хувь нь ийнхүү баталдаггүй. 500 айлтай СӨХ-ны хурлын ирц нь бүрдээгүй бол СӨХны хурлын дараа ажилтан “Та дэмжсэн гээд гарын үсгээ зураад өгөөч” гээд айлуудаар явдаг. Тиймээс СӨХ-д хяналт тавих хэрэгтэй байна. Энэхүү хуулийн төсөл батлагдвал тэд хэт давуу эрх эдлэх гээд байна. Нийт орон сууц өмчлөгчид болоод биднээс шаардаж байгаа зүйл бол СӨХ-г БХБЯ-наас тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдэд хариуцуулах, бидний төлж буй төлбөрт хяналт тавих юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Отгонбаяр: Төрийн хүний ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна DNN.mn

Ёс суртахуунгүй боловсрол ямар хортой болох, нийгэмд ёс зүй ямар үүрэгтэй талаар МУБИС-ийн философи, нийгэм судлалын багш Ж.Отгонбаяртай ярилцлаа.


-Ёс зүй гэж юу вэ. Хүн яагаад ёс зүйтэй байх ёстой вэ?

-Ёс зүй нь ёс суртахууны харилцааг судалдаг шинжлэх ухаан юм. Харин хүн өөрийн гэсэн ёс суртахуун, үнэт зүйл, үнэлэмжтэй байна. Бага наснаас нь хүүхдэд өвөө, эмээ нар юмсын мөн чанарыг “баба, гого” гэж зааж эхэлдэг шүү дээ. Өсвөр насанд бол “буян, нүгэл” гэдэг заагаар ёс суртахуун тодорхойлогддог. Монголчууд бидэнд эртнээс уламжилж ирсэн эрхэмлэх ёс, цээрлэх ёс бий. Үүнийг философийн хэлээр үнэлэмжийн систем, үнэт зүйлсийн тогтолцоо ч гэдэг. Үнэт зүйлс бол ээмэг, бөгж биш. Харин хүнийг хүн болгодог зүйл юм. Амьтны хүрээлэн үзээд ирсэн хүүхдүүд амьтны дууг дуурайх ч дөрвөн хөллөөд мөлхөхгүй. Тиймээс хүүхэд өөрийгөө хүн гэдгийг аль эрт ялгачихсан байгаа юм. Ёс суртахуун хүн юуг үнэт зүйл, үнэлэмж гэж хүлээн авч байгаагаар тодорхойлогдоно. Үнэлэмж гэдгийг гартаам гэдэг чулуугаар төсөөлье. Мэдэхгүй хүн бол дээгүүр нь сохор юм шиг алхаад гарна. Мэддэг хүн бол шүүрээд авна.

Ёс суртахуун бол хүнд төрөлхөөс л байдаг зүйл. Харин юуг өөрийн үнэт зүйл гэж үзэж байгаагаас их зүйл шалтгаална.

-Танихгүй хүн хүүхдэд чихэр өгч болдог нийгэмд би өссөн. Одоо цагт яагаад энэ үйлдэл байж боломгүй үйлдэл болов?

-Өмнө нь хүүхдэд чихэр өгч байгаа хүн бол өглөгч, хүүхдэд хайртай хүн. Хэрвээ чи одоо танихгүй хүүхдэд чихэр өгөх гэвэл чамайг гэмт хэрэг үйлдэх нь байна гэж хөндлөнгийн хүмүүс харна. Танихгүй эмээгийн цүнхийг өргөж өгье гэвэл чамайг аваад зугтчих вий гэж бодно. Үүнийг нийгмийн үнэлэмж өөрчлөгдөх гэдэг. Хуучин нийгэмд бид итгэлцэл дээр үндэслэж харилцдаг байлаа. Манай үеийн хүмүүс худлаа хэлж чаддаггүй байлаа. Одоо бол хэн хүнгүй худлаа ярьж байна. Худлаа яриагүй хүн нь тэнэг юм биш үү. Энэ бол нийгэм хөгжих үед болж буй энгийн л үзэгдэл.

-Одууд, улстөрчид хэрэг түвэгт нэр холбогдох болжээ. Ёс суртахуун үгүй болсны шинж үү?

-1990 оноос өмнө дээд боловсрол, ёс суртахуун хоёр хамт байлаа. Дээд боловсролтой хүн ёс суртахуунтай байдаг. Ёс суртахуунтай хүн дээд боловсролтой. Харин өнөө үед ёс суртахуун, боловсрол хоёр тусдаа орших болжээ. Ашиг орлого л хөөцөлддөг хүмүүс бий болж. Дээд боловсролтой хулгайч, луйварчид, хуульч боловсролтой авлигачид бий болсон. Төр гэдэг албадлагын тогтолцоо. Гэхдээ төрд байгаа хүмүүс энгийн хүмүүс. Төрд байгаа хүмүүс хамгийн том үлгэрлэлийг нийгэмд үзүүлэх ёстой байтал тэр үүрэг нь алдагдчихсан. Төрийн хүрээнд ажиллаж байгаа хэсэг хүмүүсийн ёс суртахуун нийгмийн дундаж иргэний ёс суртахуунаас доогуур байна. Нийгэм өөрөө үүнийг цахим орчинд ч хурцаар шүүмжилдэг болж. Төрийн алба хашиж байгаа хүн өөрийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг чухалчлах ёстой.

-Орчин үеийн олны танил одууд хүүхэд залууст буруу үлгэрлэл үзүүлээд байна даа?

-Манай сургуулийн сэтгэл зүйн танхимын судлаачид өсвөр насны хүүхдүүд дунд судалгаа хийжээ. Өсвөр насны хүүхдүүд урлаг, спортын оддыг даган дуурайж, үлгэр жишээ авдаг. Бараг шүтдэг. Гэтэл тэр шүтдэг хүн нь ямар нэгэн хэрэг түвэгт нэр холбогдож, муу муухай нь ил гарах үед хүүхдүүдэд хямрал үүсдэг байна. XVII зууны Францын нэгэн алдартай философич “театрын төөрөгдөл” гэдэг онолыг дэвшүүлсэн байдаг юм. Хүн театрт байгаа байдлыг бодит байдал мэт хүлээж аваад бодит амьдрал дээр төөрөгдөлд ордог. Манай залуус ч нийгмийн амьдралыг театрчилсан өнцгөөс нь хараад төөрөгдөлд орох нь байна. Амьдрал үргэлж өөгүй сайхан мэт хуурмагаар харуулж байгаа нь буруу. Ер нь амьдралыг гоё сайхан гэж хэн хэлээд байгаа юм.

-Эрэгтэй хүүхдүүдийн төлөвшилд эрэгтэй хүний үлгэрлэл чухал уу?

-Манай сургуулийн эмэгтэй оюутны тоо эрэгтэйгээс илүү байдаг юм. Техникийн сургуулийг эс тооцвол олон Их, дээд сургуулийн хүйсийн харьцаа ийм байгаа. Мөн эрэгтэй багш, удирдагч нарын тоо ч харьцангуй цөөн. ЕБС-д ч бас эрэгтэй багш цөөхөн. Хөвгүүд хүүхэд насандаа ээждээ илүү их ханддаг. Эмэгтэй хүүхэд ч аавдаа илүү хайртай байдаг. Харин өсвөр насан дээрээ хөвгүүдэд зөв үлгэр дуурайл авах дүр хажууд нь байх ёстой. Эрэгтэй хүүхдэд эрэгтэй хүний хайр хэрэгтэй байдаг. Хатуу хайр гэхээр барьж аваад, зодож нүдээд байх тухай биш шүү. Яаж хувцаслах, ярих, биеэ авч явах, хэрхэн эмэгтэй хүнтэй харьцах гэх мэт зүйлийг зөв дүрээс үлгэрлэх ёстой юм. Тэгж чадахгүй болохоор солонгос залуучуудыг даган дуурайгаад байна. Хөвгүүдийн ажиллаж, суралцдаг орчинд нь үлгэрлэх эрчүүд байхгүй нь сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй.

-Өнөөгийн нийгэмд ёс зүй орхигдож байна уу?

-Миний түрүүн хэлсэнчлэн мэддэг хүнд бол эрдэнэ. Мэдэхгүй хүн бол дээгүүр нь алхаад гарна. Нийгмийн үнэлэмж гэдэг зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. 100 жилийн өмнө бидний эрхэмлэж байсан зүйл, өнөөдөр эрхэмлэж байгаа зүйлс тэс өөр. Энэ үнэлэмжийг хэн нэгэн хүн тогтоохгүй. Нийгмийн харилцаанд оролцож байгаа хүн бүр үнэлэмжийг тодорхойлоход оролцдог. Социалист нийгэмд хүний үйлдэл, үнэт зүйлсийн хэм хэмжээ, шашин, гэр бүл салах, нийлэх нь хүртэл төрийн хяналт дор байсан. Зах зээлийн, ардчилсан нийгэмд ёс суртахуунтай байх эсэх нь хувь хүний сонголт. Мэдлэг боловсролгүй хүмүүс энэ эрх чөлөөг зөв, үр ашигтай ашиглаж чаддаггүй. Социализмын үед өөрийн гэсэн өмчгүй, төрийн үзэл суртлыг дагадаг, хамтын хөдөлмөрийг шүтэн биширсэн хүн сайн хүн байлаа. Одоо хэн нэгэн хүн би социалист хүн юм гэвэл бид бараг айж, гайхна шүү дээ. Заавал үнэт зүйлтэй бай, үнэлэмжтэй бай, ёс суртахуунтай бай гэж бид бусдад тулгах боломжгүй нийгэм.

-2000-аад оноос өмнө өнөөгийнх шиг нийгмийн элит, сэхээтэн гэж хэлж болох хүмүүс арай ч ийм их хэрэг түвэгт орооцолддоггүй байсан?

-Олны танил одод, төрийн зүтгэлтэн хүмүүс ямар нэгэн хэрэгт холбогдох үед нийгэм анхаардаг. Манай нийгэм сайн хяналт тавьж байна гэсэн үг. Залуучууд өсөн өндийж байна. Ёс суртахууны мэдрэмжтэй байгаагийн илрэл. Хэрэв нийгэм тэнэг байсан бол одод, төрийн зүтгэлтэн ямар ч муухай зүйл хийсэн ч шүүмжлэхгүй. Харин ёс суртахууны мэдрэмжтэй байгаа тулдаа тэдгээр буруу зүйл хийсэн хүмүүсийг залуус хурцаар шүүмжилж байна.

-Одоогийн залуус болохоо байжээ гэж их ярих болсон байна…?

-Одоогийн залуус болохоо байжээ гэдэг үг аль ч нийгэмд, эрт Грекийн нийгэмд ч байсан үг. Зөвхөн монголын өнөөгийн залуус энэ зэмлэлийг сонсоод байгаа юм биш. Олон янз байдал хэвийн зүйл гэдгийг иргэд хараахан хүлээн зөвшөөрч сураагүй. Энэхүү байдлыг хүлээн зөвшөөрөхийг эрх чөлөө гэнэ. Олон янз байгаагаа, өөрийнх нь үнэт зүйлээс өөр үнэт зүйлтэй бусад хүнийг ёс суртахуунгүй, бүдүүлэг гэж шүүмжлэх нь өрөөсгөл.

-Гар утас хулгайлж байгаа хүнд ёс суртахуун ч, хууль ч үйлчлэхгүй байна уу. Ёс суртахуунаас илүү хууль хүнд үйлчилдэг үү. Эсвэл эсрэгээрээ юү?

-Арга зүйн хувьд зөрчилдөөнтэй асуулт. Хоёулаа хүнд үйлчилдэг. Гэр бүлийн хүмүүжлээрээ анхнаасаа хулгай хийхгүй байх нь ёс суртахуун үйлчилж буй илрэл. Хулгай хийчихээд баригдаад хоригдож байгаа бол хууль хэрэгжиж буй хэрэг.

-Худаг дээр ирсэн айлын адууг ч бид усалдаг ард түмэн. Энэхүү үйлдэл ёс суртахууны нөлөөлөл үү?

-Чинийх, минийх эсвэл дайсных байсан ч хамаагүй малтай харьцах монгол хүний ёс тусдаа зүйл. Ёс суртахуунаас тусдаа. Мал бол бидний шүтээн шүү дээ. Шүтээнээ хүн услалгүй яахав.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 11, Бархасбадь гариг. Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 06:10 цагт мандаж, 19:36 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хүчин төгсөн сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Модон хохимой өдөр

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 11-нээс 2024 оны 04 сарын 15-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ““Сүнстэй байшин”-гийн хэрэг1” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-11-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Баялгийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах хэрэгтэй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт  Л.Болдхүү “Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашигласан, бусдад тараасан тохиолдолд торгох, зорчих эрх хасах, хорих хүртэл ял эдлүүлэхээр хуульд заасан” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сүнстэй байшин”-гийн хэрэг1″ нийтлэл хэвлэгдлээ.

Хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай охиныг 52 цагийн дараа эсэн мэнд оллоо.

“Баримт, үйл явдал” нүүрт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Цагдаагийн албан хаагч автомашинд хүүхэд байгаагүй гэдэг тайлбарыг өгч байгаа” гэв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, билигт гүүш, нэрт сэтгүүлч, эртний хадан зураг тайлбарлагч Готовын Аким “Би уншигчдаа л бодож орчуулга хийсэн, онгирлоо гэж зарим нь хэлэх л байх” хэмээн ярилаа.

Монголчуудын түүхэндээ хэрэглэж байсан бүх бичиг монгол бичиг мөн. Энэ тухай VII нүүрээс уншаарай.

Хоол зүйч С.Хулангаа “Хамгийн эрүүл дадал бол өглөөний цайндаа халуун хоол идэх” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Плагиатыг хуулиар зөвшөөрөв

СОНИНЫ АРЫН НҮҮР:Нэр дэвшигчийг таниулах бараг ганц боломжит хэрэгсэл нь өдөр тутмын сонин доо


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын 30 гаруй Улсын Их Хурлын гишүүн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, тайланг Улсын Их Хурлын 2024 хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж байна гэж Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил сүүлийн жилүүдэд эрчимжиж, улс орны эдийн засагт оруулах үүрэг нэмэгдэж байгаа боловч байгалийн баялгаа зохистой ашиглан амжилттай хөгжиж буй орнуудтай харьцуулахад хангалтгүй байна.

Одоогийн байдлаар 1729 хуулийн этгээдэд ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар 2756 тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд 40 гаруй аж ахуйн нэгж 5-23 хүртэлх тооны нийт 353 ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшиж байгаа нь нийт олгосон тусгай зөвшөөрлийн 13 орчим хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 6.9 сая га талбай бүхий газар, түүний хэвлийг олгосон нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 орчим хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нэрлэсэн хэмжээ 2022 онд 1,756.1 тэрбум төгрөг буюу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнд эзлэх хэмжээ 10.3 хувь байсан бол 2023 онд 3,566.8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнд эзлэх хэмжээ 15.4 хувьд хүрч, 4.1 нэгж хувиар өссөн боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуримтлагдсан өр 2023 оны жилийн эцсийн байдлаар 3,259.7 тэрбум орчим төгрөг буюу Монгол Улсын 2024 оны төсвийн зарлагын 12 орчим хувьтай тэнцэж байна.

Ашигт малтмалыг зохистой, ард түмний нийтлэг ашиг сонирхол, эх орны хөгжлийн төлөө ашиглах ёстой боловч ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь зохих хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийтийн зүгээс эргэлзэж байгаа бөгөөд Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна.

Иймд Улсын Их Хурлаас хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээ авах, тус үйл ажиллагааг явуулах Хянан шалгах түр хороог байгуулж ажиллуулах шаардлага бий болсон гэв.

Түүнчлэн, Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар захирамжаар ““Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг 100,167 иргэн дэмжсэн, түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудал нээлттэй, ил тод бус, хүртээмжгүй байгаатай холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт хийж, санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Энэхүү ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ““Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт боловсруулах, тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах” санал, дүгнэлт гаргасан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгажээ DNN.mn

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна.

Товч мэдээ
·      УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална.
·      Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанд танилцууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлтэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
·      Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
·      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо.
·      Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн хүүхдийг Төрсний гэрчилгээтэй болгож, хүүхдийн мөнгийг нөхөн олгуулахаар боллоо DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд бичиг баримтгүйн улмаас сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг эрх нь зөрчигдөж байсан хүүхдүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авчээ.

Энэ хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчгүй 4 хүүхдийг бичиг баримттай болгох зорилгоор Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр насыг нь тогтоолгож, иргэний бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээтэй болгосон байна.

Үүний үр дүнд тухайн хүүхдүүд сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах, төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болсон байна. Мөн прокуророос тэдгээр хүүхдүүдийн өмнө нь аваагүй мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д дээрх байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тяньжинд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3650 орчим чингэлэг байна DNN.mn

Тяньжин боомтын нөхцөл байдлын энэ долоо хоногийн мэдээ хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 25 галт тэрэг гарчээ.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3650 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-65 хонож гарч байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1347 чингэлэг байгаагаас: Ачаатай: 671 Хоосон: 676 чингэлэг байна.