Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна DNN.mn

Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрнээс 10 дугаар хорооллын “Гермес” төвийн уулзвар хүртэл хээрийн судалгаа хийн, зөрчил арилгуулж байна.

Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал  “Манай Ажлын хэсэг Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны зам дагуу яваад “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаараа нийт 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Өнөөдрөөс эхний ээлжийн 200 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж байна. Зөрчлийг хугацаанд нь арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө. Мөн явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна” гэв.

Ажлын хэсэг бүрд нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн багтаж, өөрсдийн чиг үүргийн хүрээнд зөрчил арилгаж буй. Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын эвдрэл гэмтлийг бүртгэн, засварлах төлөвлөгөө гаргаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Бахберген “Уг Ажлын хэсгийн хүрээнд төвийн 6 дүүрэгт гарсан авто замын эвдрэлийг бүртгэж, нөхөх, засварлах ажлыг хийнэ. Одоогоор Ботаникийн уулзвараас Улиастайн уулзвар хүртэлх 2.4 км замын ээлжит засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замыг 2006 онд өргөтгөн шинэчилснээс хойш ээлжит засвар хийж байгаагүй. Замын хашлага буюу бродюрын ашиглалтын хугацаа дууссан, элэгдэлд орсоны улмаас жолооч нар хашлага давж, явган хүний зам, хөвөөн дээр машинаа байрлуулах зөрчил гаргаж байгаа. Тиймээс авто замын хуучин бродюр солин, хашлага зөрүүлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сардаа багтаан хучилт хийж дуусгана. Мөн зөвшөөрөлгүй гарсан орц гарцыг хаана” хэмээлээ.

Одоогоор дөрөвдүгээр Ажлын хэсгийн хариуцсан трасст зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 14, газар олголтоосоо илүү гаргаж, хашаа татсан 9, нийтийн эзэмшил болон дэд бүтцийн шугам сүлжээн дээр хашаа хайс барьсан 3, зөвшөөрөлгүй хаягжилт, гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар байршуулсан 12 зөрчил илэрчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

JET SCOOTER: 3000 амортизатортой скүүтер нэмж, нийт 6000 скүүтертэй боллоо DNN.mn

“”JET scooter” компани 6000 ширхэг цахилгаан скүүтэр хэрэглээнд нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ.

Үнийн хувьд нэг минут нь 350 төгрөг байх юм.

Скүүтрийг зөвхөн 18-аас дээш насныхан түрээслэх бөгөөд нэгээс дээш хүн унахыг хоригложээ. Түүнчлэн бусдад саад болохгүй газар скүүтрээ байрлуулах, газрын зураг дээрх улаанаар тэмдэглэсэн бүс рүү орохыг хориглох, замаар гарахдаа аюулгүй байдлаа хангах зэрэг дүрэмтэй. Ашиглах дүрмийг зөрчсөн тохиолдолд аккаунт автоматаар хаагдана.

Categories
мэдээ үндэсний-бөx

Дундговийн Б.Пүрэвдаш заан анх удаагаа түрүүллээ DNN.mn

Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдсанаас Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Бямбаагийн Пүрэвдаш анх удаагаа түрүүлж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй, өргөөний сумын цолтнуудын барилдаанд хоёр түрүүлсэн заан Мөнхбаярын Баасанжав хоёр дахь удаагаа үзүүрлэв.

Гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Хангалын бор овоо” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү үлдсэн бол тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Алтай сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Ц.Сумъяабазар нар шалгарлаа.
Есөд Дорноговийн сумын заан Б.Мөнх-Эрдэнэ, Хэнтийн сумын заан О.Ихбаяр, Ховдын сумын заан О.Чадалбат, Архангайн сумын заан О.Доржсамбуу нар үлдэв.
Тус барилдаанд ӨМӨЗО-ны залуу бөх Б.Содномжамц анх удаагаа тав даван шөвгөрлөө. Тэрбээр нэгийн даваанд Архангайн заан С.Бат-Эрдэнэ, хоёрт Хэнтийн заан С.Эрхэмбаярыг, гуравт Баянхонгорын заан Э.Совджамцыг, дөрөвт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнийг, тавд Баян-Өлгийн заан Х.Гасырбекийг давж шөвгөрөөд зургаад Ховдын Ц.Сумъяабазар заанд өвдөг шороодлоо. Өмнөх буюу гуравдугаар сарын барилдаанд Б.Содномжамц мөн дөрөв даван шөвгийн даваанд гарч барилдсан юм. Энэ нь Өвөрмонгол бөхчүүдээс Монгол бөхийн өргөөний сумын цолтны барилдаанд хүртсэн анхны шөвөг ажээ. Түүнд сумын цолтнуудын барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”, Ховд аймгийн Мөст сумын заан О.Чадалбатад “Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн хорхойтон, бизнес эрхлэгч Б.Баатархүү тус тус гардуулсан юм.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд 11:00 цагаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаантай.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгууллаа DNN.mn

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй.

16 ангит тус киноны эхний бүлгийн 9 анги нь хэдийн үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл “Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид киног шимтэн үзэж буй үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Primecineplex” кинотеатрт зохион байгууллаа.

Тусгай үзвэрээр киноны 10 дугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулж, тус киноны зохиолч, найруулагч, жүжигчин Б.Амарсайхан, гол дүрийн жүжигчид болох Б.Ноба, Ч.Одгэрэл, Э.Билэгтмаа нарын уран бүтээлчид үзэгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.12/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гарагийн 10 цагаас нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 44 гишүүн буюу 89.8 хувь нь дэмжлээ.

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ хуулийг ард иргэдийн саналыг үндэслэж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж санаачилсныг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ  эдэлнэ” гэж заасан. Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн саналыг хууль тогтоомжид тусгах D-parliament цахим системийг хэрэгжүүлсэн. 2019 онд баталсан Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд “D-parliament” буюу цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн. Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100.000 иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр энэхүү санаачлагыг гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол Улсынхаа иргэнд баяр хүргэлээ.

“D-petition” буюу иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг системийг нэвтрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Үүнийг төрийн байгууллага, албан тушаалтан шийдэх үүрэгтэй гэж заасан. Энэ дагуу иргэдийн саналыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой шүүн хэлэлцээд Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцүүлэн, ард түмнийхээ саналд нийцүүлэн батлах шинэ систем хэрэгжиж байна. “D-Parliament” цахим систем Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу биеллээ олж буйд баяртай байна. Улсын Их Хурлын гишүүд та бүхний  бүтээсэн бодит түүх бол “D-Parliament” цахим системийг нэвтрүүлж, зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийнхээ саналыг авч, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулсан явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотгосон.

Түүнчлэн 2023 оноос “D-petition” буюу өргөдлийн систем хэрэгжиж эхэлснээр иргэд талбай дээр жагсаж цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэх бус цахимаар санал бодлоо илэрхийлдэг боллоо. Монгол Улсын ардчиллын гол баталгаа иргэдийн оролцоо бөгөөд төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх нь ардчиллын үндсэн зарчим юм. Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдаж байна. Энэ бол ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдлээ.

Хуралдаан “Хянан шалгах түр хороо байгуулах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Чуулганы пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул  тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслийг батлахыг дэмжсэн тул “Хянан шалгах түр хороо байгуулах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг  үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Зеленский: Кремль хаа сайгүй өөрийн лобби бүлэгтэй DNN.mn

“The Washington Post” сонин Трамп Киевт шахалт үзүүлж, Украиныг Крым, Донбасс зэрэг газар нутгийнхаа зарим хэсгийг өгөхийг шаардахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм. Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский “Politico” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Дональд Трампын Цагаан ордонд буцаж ирвэл Украин дахь Оросын дайныг хэрхэн зогсоох тухай санааг шүүмжилж “Газар нутгаа түрэмгийлэгчид зүгээр л өгөх ёстой гэдэг бол ямар ч утгагүй санаа юм. Надад маш хүчтэй шалтгаан хэрэгтэй байна. Надад гайхалтай санаа хэрэггүй, надад бодит санал хэрэгтэй, учир нь энэ бол хүмүүсийн хувь заяа, амь настай холбоотой асуудал. Дайсагналаа зогсоосны хариуд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд зүгээр л газар өгөх аливаа хэлэлцээр нь ирээдүйд Оросын байлдан дагуулах дайн хийх замыг л нээх болно. Иймээс хэлэлцээрээр тохиролцох энх тайван нь Путинд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ямар ч боломж олгох ёсгүй” гэж хэлжээ. Зеленский ярилцлагадаа барууны холбоотнууд цэргийн тусламжийг хангалттай хурдан үзүүлэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, энэ нь Украин дайнд шинэ амжилт гаргахад хүчтэй дарамт шахалтад болж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж Po­litico бичжээ.

Сүүлийн долоо хоногт Украинд тусламж үзүүлэхийг дэмжиж буй Бүгд найрамдах намын хоёр хууль тогтоогч болох Охайо мужийн төлөөлөгч Майк Тернер, Техасын Майк Маккаул нар “Оросын суртал ухуулга Конгрессын зарим гишүүдийн сэтгэлгээнд гүн нэвтэрсэн байна” гэж мэдэгдсэн билээ. Зеленскийгээс энэ мэдэгдлийн талаар асуухад энэ нь ардчилсан АНУ-д Оросын нөлөөллийн асуудлыг бүрхэгдүүлсэн явдал гээд “Кремль АНУ, Европын Холбоо, Их Британи, Латин Америк, Африкт гэх мэт хаа сайгүй өөрийн лобби бүлэгтэй. Бид Конгрессын тухай ярихдаа Оросын суртал ухуулга АНУ-ын нийгэмд яаж нөлөөлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Оросууд барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрсдийн бодлогыг сурталчилж байна. Гэтэл үүнийг гардан хийж буй хүмүүс нь Оросын иргэн эсвэл Оросын уугуул иргэд биш шүү дээ.

Эдгээр нь барууны хэвлэл мэдээллийн тодорхой бүлгүүдийн төлөөлөгчид, АНУ-ын иргэд юм. Тэд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох санаануудаа, заримдаа бүр шууд Оросын бодлогыг баримталсан мэдээлэл гаргадаг хүмүүс” гэж мэдэгдэв.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

“Парис-2024” зуны олимпийн наадмын 10, паралимпийн дөрвөн эрх баталгаажаад байна DNN.mn

Олимп, паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо.

Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпийн наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпийн хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпийн наадамд 45, паралимпийн наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад байна. Одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10, паралимпийн гурван төрөлд дөрвөнэрх баталгаажжээ.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүний Олимп, паралимпийн наадамд өмсөх ёслолын болон спорт хувцасны сонгон шалгаруулалт хийж байна. 10 мянга орчим иргэнээс санал асуулга авчээ.  “ADIDAS”, “KELME”, “MIZUNO” брэндийг эхний шатанд шалгаруулснаас хамгийн өндөр оноо авсан “MIZUNO” брэндийн компанийг спортын хувцасны нийлүүлэгчээр албан ёсоор сонгож гэрээ байгуулах, хувцасны бүрдлийг тодорхойлох, өнгө, загварыг сонгож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсооно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.

Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр “Бүртгэлийн байгууллага сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг гардаг. Энэ дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөн зогсоно.  Нийслэл хотод хаягийн бүртгэлтэй 1 сая 730 мянган иргэн байна. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахад  1 сая 940 мянган бүртгэгдсэн байна. Гэхдээ Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирэх бөгөөд эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалтаа хийлгэдэггүй. Энэ нь уг хаяг дээр олон хүн амьдарч байгаа юм шиг харагддаг. Тиймээс иргэд та бүхэн заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай.

Түүнчлэн тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр нь танихгүй, гэр бүлийн биш хүн хүмүүс байвал УБЕГ-т өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой” гэв.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн өөрийн  оршин суугаа хаягийн мэдээлэл болон нийт сонгогчийн мэдээллийг ЭНЭ  хуудаснаас харах боломжтой.

Ташрамд, нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

DNN-ТОДРУУЛГА: Хумсаа будуулсныхаа дараа гурван сар амраавал хавдар тусах эрсдэл буурна DNN.mn

Хумсны хавдрын талаар “Доктор Үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч О.Очирпүрэвтэй ярилцлаа.


-Сүүлийн үед хумсны хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна гэж ярих боллоо?

-Хумсны хавдар гэдэг зөвхөн мэсийн аргаар эмчлэгддэг.  Хортой химийн бодистой, бүтээгдэхүүн хэрэглэх, мөн химийн бодистой ойр ажиллахаар хавдар үүсэж байна гэж харж байгаа. Сүүлийн үед эмэгтэйчүүд ихээр өвчилж байна. Энэ нь шаардлага хангаагүй хумсны будаг, ариун цэврийн шаардлага хангаагүй хэрэгсэл хэрэглэснээс болсон юм болов гэж харж байгаа.

Эмэгтэйчүүд хиймэл хумс их хийлгэх болсон. Хиймэл хумс хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа будаж буй будаг нь чанаргүй, ямар нэгэн буруу хэрэгсэл хэрэглэснээс болж тэр хорийг хумс руу нэвтрүүлэн хавдар үүсгэж байна гэж бодож байна.

-Хавдар илрэх шинж тэмдэг нь ямар байх вэ?

-Эхний 3-4 жилд ямар нэг зүйлд хүрэхэд өвдөх эсвэл хөлдүү маханд хүрэхээр гол тасрах гэж байгаа юм шиг өвддөг гэж иргэд их ирдэг.

Түүний дараагаас хумс хөхрөөд, ягаарна. Бүр хүндрээд эхэлбэл хумсаа идэж эхэлдэг. Хумсны хэвийг идсэнээр шууд хавдар ургаж эхэлдэг. Харин амь нас болон гар хуруунд учруулах аюулын хэмжээ нь бага л даа. Тийм дээ ч 10 жил өвчлөлтэй явсан тохиолдол байдаг ч өөр нь их зовуурьтай байдаг.


Будаг нь хоргүй ч гэрлээр хатааж байгаа учир хавдар тусах магадлалтай


-Аль үед нь эмчид хандвал зүгээр вэ?

-Эхэн үед хандвал маш зүгээр.  Ямар нэгэн зүйлд хүрэхэд өвдөөд байвал эмчид хандаж рентген шинжилгээгээр оношлуулбал зардлын хувьд ч өртөг бага, шууд анзаарагддаг.

-Жирэмсэн болон хөхүүл ээжүүд эрүүл, эко хоргүй будаг гээд хумсаа будуулж хиймэл хумс хийлгэх нь ихэссэн. Үүний талаар таны бодол ямар байна вэ?

-Сүүлийн үед чанаргүй будаг болон хумсаа будсаны дараа хатаадаг гэрлээс болж хавдар үүсэж байна гэсэн судалгаа гарсан. Тийм учраас будаг нь хоргүй байсан ч гэрлээр хатааж байгаа учир хавдар тусаж болно.

-Хумсны хавдар ганцхан байдаг уу. Эсвэл дотроо өөр өөр төрөл байдаг уу?

-Хумсны хавдар химийн хорт бодисоос шалтгаалж үүсдэг өвчин.

Иймдээ ч олон хорт бодис, хавдрын байрлал зэргээс шалтгаалж өөр өөр байдаг. Үүнийг мэс засал хийж задалж үзэж байж мэддэг.

Түүнийгээ зөв аргаар авчвал хүндрэхгүй гайгүй. Хумсны хавдар нь хоргүй хавдар учраас үсэрхийлж хүндрүүлэхгүй. Энэ өвчин нь 10 жилийн өмнө байдаггүй байсан. Ер нь бол 10.000-д нэг тохиолддог өвчин. Намайг БНХАУ-д сурч байхад багш маань чанаргүй будаг болон уурхайд ажилладаг эрэгтэй хүнд ч тохиолдож болдог өвчин гэхэд нь би тоолгүй өнгөрч байсан.

Саяхнаас л манай Монголд энэ өвчлөл гарч эхэлсэн. Дийлэнх нь хумсны чанаргүй будаг гэж байгаа ч ерөөсөө хумсаа будуулж байгаагүй хоёр тохиолдол илэрсэн. Энэ хоёр хүн  уурхайн хортой бодистой ажилдаг юм.

-Энэ жил хагалгаанд орсон хэдэн тохиолдол байгаа вэ?

-Сайн санахгүй байгаа ч барагцаагаар хэлбэл нэгдүгээр сарын 20-нд зургаан тохиолдол байсан. Одоогоор 30 гаруй байна.

-Эмэгтэйчүүдэд болон химийн бодистой ажилладаг хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Хэрвээ хумсаа буддаг бол амрааж байх хэрэгтэй.  Гурван сар болоход бие организм шинэчлэгдэж хорт бодисыг гадагшлуулдаг.

Иймд хумсаа будуулсныхаа дараа гурван сар амрааж байвал хавдар тусах эрсдэл буурна. Хамгийн гол нь чанартай будгаар будах хэрэгтэй. Чанаргүй будаг илүү их хортой бөгөөд хүний биед аюултай зүйлээр хийгддэг учраас аль болох татгалзаарай.

 

 

Э. Анхчимэг

П. Тэргэлсаран

 

 

Categories
мэдээ нийгэм

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна DNN.mn

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.

Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.

Харин 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн байна.

Тухайн хүсэлтийн дагуу Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучин зохицуулалтад нь оруулбал оройн оргил ачааллын цагаар хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж, Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал үүсэх юм. Мөн ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэн, Нисэх, Яармаг талаас ирэх хөдөлгөөний ачаалал ихсэж, зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт 1 цагт 5.3 км-р нэмэгдэнэ.

Иймд Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авч байна.

Иргэн та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой.