Categories
мэдээ нийгэм

Гал түймэр гарч, дэлбэрч болзошүй газын баллонуудыг аюулгүй болгожээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд айлын амбаар шатаж байна гэх дуудлага ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х2 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг унтраасан. Энэ үеэр газын баллонууд олдож, алба хаагчид аюулгүй болгож, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Иргэд, олон нийт газ хадгалах нь гал түймрийн үед тэсэрч дэлбэрэх, алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг хохироох, ойр орчинд аюулыг дагуулж байна. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд газыг ашиглахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд учрах аюулаас сэргийлж, ахуйн нөхцөлд газ хадгалахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс нийт 128 улстай худалдаа хийжээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний 3 сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнээс экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

May be an image of ‎text that says '‎เิ УДЭСНИЙ СТАТИСТИКИЙН XOPOO ГАДААД ХУДАЛДАА 2024 оны 1 дугээр улирлын байдлаар ЭКСПОРТ нийт GAPAA эРГЭЛТ 6.1 тарвум мамерик קהתההת 3.7 тербум м.долЛ ep ИМПОРТ ГадААД ХУДАЛДААНЫ тенцэл 2.4 тербута арбугашм-делтар 1.2 гароумам. гароумам.допл9р БНХдУ гол ТУНШ УЛСУУД, сая америк доллар ДуНд ээлэх хувиар 3 345.8 91.4% Шпейцяр + oxy GHXAY 860.5 214.5 35.6% 5.9% צאצם Исан 680.7 29.4 28.2% 0.8% итали אכחג 279.1 19.7 11.6% 0.5% БНСУ ር.ስ 97.2 13.5 4.0% 0.4% дну 78.9 35.9 3.3% 1.0% 35 XIH 49.6 2.1% Бусθд 368.3 15.3%‎'‎

Categories
мэдээ эдийн-засаг

Mөнгөний нийлүүлэлт 37.4 их наяд төгрөг болжээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн хадгаламж 5.0 (38.3%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.9 (48.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

May be an image of text that says "街 yHA3CHИЙ CTATИCTИKИЙH cTИKИЙH XOPDO meHrΕ, 333л, yH3 UAACHbl 3AX 333л, 2024 oHbl 3 Ayraap capA meHreHий HИИЛyyЛ3ЛT 2023 III 手 333л 2024* III 2024* III 30.9 พจะแะบ 37.4 ብፍርያት 레거 4aHapryй 333л AAH6, иpraA3A лrocoH 333лийH BpийH yлAarA3л 2.1 1.3 HI:HI H-RS AHxaapaлxeHAyyлax 33aл 2하영/고 29.1 HcHeau yH3T UAACHbl 3AX 333Л 2024* I|I yHaT 340.9 90.8 ลถหกมลล ropaTr rap6Kи p산 보그ㅋ aUT 8BB Tan20 иHneKa H3rж 44 351.2 11.8 VX Aco" BAЛЮTblH H3PЛ3C3H XAHW 1$ 3 376.22 ----- 天 468.73 1€ 3 668.40 1 36.79 ApaAoлcTиTeйweиor"

Categories
мэдээ нийгэм цаг-үе

12 настай охиныг хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял оноолоо DNN.mn

Дорнод аймагт 12 настай настай охиныг хулгайлж улмаар амь насыг хөнөөсөн Г-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болсон. Шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ танилцуулж, бүх насаар нь хорих ял оноолоо.

Гэмт хэрэгтэн Г-д холбогдох хэргийг 2024 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Прокуророос Г-д хүн хулгайлах, хүчирхийлэх, хүнийг алах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн юм. Түүний буруутгагдсан зүйл ангиуд нь дараах ялтай.

-Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар бага насны хүүхдийг алсан бол 12 жилээс 25 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

– Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Баавгай болохсон” кино Британийн кино театруудаар гарна DNN.mn

“Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” буюу “If Only I Could Hibernate” бүрэн хэмжээний уран сайхны кино Их Британи, Ирландын кино театруудаар 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс гарч эхэлнэ.

Тус кино Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд Монгол Улсаас анх удаагаа шалгарч бусад олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм.

“Баавгай болохсон” кино Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийг агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 27 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ DNN.mn

Аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний улирлын байдлаар нийт 2498 хүн нэрвэгдсэн байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний улирлын байдлаар

  • ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 110 удаа,
  • геологийн гаралтай аюулт үзэгдэл 27 удаа,
  • биологийн гаралтай аюулт үзэгдэл 29 удаа,
  • хүний үйл ажиллагаатай холбоотой осол 1186 удаа тус тус бүртгэгдсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна DNN.mn

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тухайн Ажлын хэсгүүд нь

  • Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хайс, хашаа, байгууламж;
  • Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл;
  • Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг;
  • Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ;
  • Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт;
  • Инженерийн шугам сүлжээний онгорхой таг, гадаргын ус зайлуулах сүлжээ, трапп, хоолой;
  • Авто замын байгууламж, хашлага, явган хүний замын эвдрэл;
  • Оршин суух бүсэд газрын зориулалтыг зөрчиж, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг;
  • Суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц;
  • Суурьшлын бүсэд байрлах хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр;
  • Гудамж, зам талбайд үүссэн хур хог хаягдал, бохирдсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө;
  • Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна орчны стандарт;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй төлөвлөлт;
  • Гадна фасад, засвар үйлчилгээ;
  • Хотхон, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж зэргийн зөрчлийг арилгаж, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ингэхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Иргэн та өөрийн ойр орчмын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг 1800-1200, 11-310005 утсаар мэдээлэх боломжтой.

Categories
гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ од төрнө DNN.mn

Үнэн хэрэгтээ Tau Corona Borealis (T CrB) нь мөхсөн цагаан одой ба мөхөж буй улаан аварга гэсэн хоёртын одны систем юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар тэд удахгүй дэлхийгээс энгийн нүдээр ч харагдахаар шөнийн тэнгэрт тод гялбаа үүсгэн шинэ од төрүүлэх аж. Энэхүү ховор сансрын үзэгдэл энэ оны есдүгээр сараас хэтрэхгүй болох төлөвтэй байна.

Шинэ од төрөхийг өөрийн нүдээр харах нь хүн бүрт тохиодоггүй ховор аз завшаан гэдгийг НАСА сануулж байна.НАСА-гийн Гүйцэтгэх захирал Уильям Жэй Күүк “Би их баяртай байна” гээд “Энэ зүйл нь холоос хүрч ирдэг Халлейн сүүлт одтой адил75-80 жилд нэг удаа тохиолддогүзэгдэл юм. Харин сэтгүүлчид шинэ оддод хамаагүй бага анхаарал хандуулдаг” гэжээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны эхний улиралд Монголд 110 мянган жуулчин иржээ DNN.mn

Манай улсын хилээр 2024 оны эхний улиралд 1,342.3 мянган зорчигч давхардсан тоогоор нэвтэрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 488.5 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болоод байгаа юм. Үүнийг хувиар тооцоолбол 57.2 хувийн өсөлт юм байна.

Улсын хэмжээнд хилээр нэвтэрсэн зорчигчид 2022 оны мөн үеийнхээс 1,191.6 (8.9 дахин) мянгаар, 2021 оны мөн үеийнхээс 1,152.4 (7.1 дахин) мянгаар өссөн байна. Мөн 2024 оны эхний улиралд 667.8 мянган зорчигчид хилээр оржээ. Улсын хилээр орсон зорчигчдын

  • 32.5 хувь нь Замын-Yүд,
  • 24.7 хувь нь Чингис хаан,
  • 11.3 хувь нь Гашуун сухайт,
  • 10.5 хувь нь Алтанбулаг,
  • 5.4 хувь нь Шивээхүрэн,
  • 3.4 хувь нь Ханги,
  • 12.2 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр орсон зорчигчдын 556.9 (83.4 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 110.9 (16.6 хувь) мянга нь гадаад улсын иргэд байна.

Улсын хилээр 2024 оны эхний улиралд гадаадын 110.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 24.6 (28.6 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Тэдний 78.9 хувь нь 30 хоног хүртэл, 0.5 хувь нь 60 хоногоос дээш, 0.8 хувь нь 90 хоног хүртэл, 19.8 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна. Энэ оны эхний улиралд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 73.0 (65.9 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 37.8 (34.1 хувь) мянга нь эмэгтэйчүүд байгаа бол тэдний 105.3 (95.0 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 5.6 (5.0 хувь) мянга нь хүүхэд байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 55.8 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 39.7 хувь нь Европ, 2.1 хувь ньАмерик, 1.2 хувь нь Ойрх Дорнод, 0.8 хувь нь Өмнөд Ази, 0.4 хувь нь Африк тивээс иржээ.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 37.1 хувийг БНХАУ-ын, 35.1 хувийг ОХУ-ын, 10.2 хувийг БНСУ-ын, 2.5 хувийг Казахстан Улсын, 2 хувийг Япон иргэд, үлдсэн 13.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Хилээр орсон жуулчдын тоо 2024 оны эхний улиралд 86.2 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.2 (10.5 хувь) мянгаар өссөн байна. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй зорчсон улсаар нь харьцуулбал, БНХАУ-ын 15.2 (2.3 дахин) мянгаар, БНСУ-ынх 3.5 (48.9 хувь) мянгаар, Казахстан Улсынх 0.5 (23.8 хувь) мянгаар, Япон Улсын жуулчид 0.5 (30.9 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өсчээ DNN.mn

Өнгөрсөн 2023 оны Монгол Улсын эдийн засаг 7 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засгийн өсөлтийн 2.6 хувийг уул уурхай, олборлолт, 4 хувийг үйлчилгээний салбарын ашиг орлого, татвараас бүрдүүлсэн байдаг.

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэлт өртөг 2023 оны жилийн эцэст 3.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 733 тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын өртөг 14.7 тэрбум болж өмнөх оныхоос 162 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн юм.

Тэгвэл өнгөрсөн оны улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 3 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.6 (51.3 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт хүрч, 2.5 (52.7 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.