Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, ЭгҮүр голын хөндийгөөр +2…+7 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3…-5 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Украин ялагдвал юу болох вэ?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-17-ны лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ч. Отгочулуутай  ярилцлаа. Тэрбээр “Монголд пиарчид  засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна ” хэмээн ярилаа. Энэ тухай “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Шинжээч “Өргөө амаржих  газар 2.9 тэрбум төгрөгийн  худалдан авалт хийхдээ 200 орчим сая төгрөгийг нь л тендерийн дагуу явуулжээ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Украин ялагдвал юу болох вэ?” хэмээн өгүүллээ

Л.Оюун-Эрдэнэ “Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно” нийтлэлийг II нүүрээс уншаарай.

Хуульч  П.Эрхэмбаяр “Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам  ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: ISW: Ираны цохилт ба урд хөршийн бодлого

СОНИНЫ АРЫН НҮҮР: Нэр дэвшигчдийн суртачилгаа цахимд цунами болон давалгаална


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Галт тэргэнд мөргүүлсэн эмэгтэй нас баржээ DNN.mn

Дархан-Уул аймгийн газар нутаг Дархан-2 өртөө-Шарын гол хоорондын замын 11км-ын 5 зуутад байрлах авто замын гарамд 2024 оны 4 сарын 13-ны 21:11 цагт 3501-р галт тэрэгний урдуур Субару маркын улаан өнгийн суудлын 99-47 ОРА автомашин орж осолдсон.

Ослын улмаас жолооч хөнгөн гэмтэлтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа бол хажууд нь сууж явсан эмэгтэй сэхээнд биеийн байдал хүндхэн , ард сууж явсан хоёр охины бие харьцангуй хэвийн байсан билээ. Тэгвэл өчигдөр өдөр эрчимт эмчилгээ хийлгэж байсан эмэгтэй нас барсан харамсалтай мэдээллийг тус аймгийн цагдаагийн байгууллагаас өглөө.

Осол гарах үед төмөр замын хэвтээ болон босоо хаалт аль аль нь ажиллаагүй тул уг машин зогсож байсан автомашинуудын урдуур тойрон гарч галт тэргэнд мөргүүлсэн байдаг юм. Галт тэрэг машиныг 328 метр түрж зогссоныг тогтоогоод байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурчээ DNN.mn

Он гарсаар Монгол улс нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Харин тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 367.2 сая ам.доллар, импорт 474.7 сая ам.доллароор өсөж, экспорт 107.5 сая ам.доллар, тэнцэл 582.2 сая ам.доллароор тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам. доллароор буурахад цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллар, нүүрс 38.7 сая ам.доллар, адууны мах 32.6 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 57.9 сая ам.доллар, төмрийн хүдэр,баяжмал 36.0 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол ардын суут” жүжгийг энэ сарын 22-ноос толилуулна DNN.mn

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2016 онд тайзнаа туурвисан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг энэ сарын 22-ноос эхлэн тайзнаа толилуулах гэж байна.

Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм. Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой юм. Нацагдорж судлаач Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолыг нь бичсэн энэхүү жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ажилласан.

Гол дүр их зохиолч Д.Нацагдоржид жүжигчин Ц.Цэрэндорж, Д.Пагмадуламд Э.Билгүүн, хар хүнд Г.Сугирбаатар, халамцуу эмэгтэйд Я.Өнөртуул нар тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймэрт 70.172 га талбай өртжээ DNN.mn

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг найман аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 70172 га талбай өртсөн байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд буюу 2010-2021 оны дунджаар ой, хээрийн түймрийн улирлын үргэлжлэх хугацаа 225 хоног буюу жилийн 61.6 хувийг эзэлж байгаа юм. Хаврын хуурайшилттай, салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах, шаталтын талбай ихсэж улмаар унтраах ажиллагаанд хүндрэл учруулан, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид хохирол их учруулдаг ажээ.

Тиймээс ой, хээрт зорчихдоо асаасан галын үнс нурам, татсан тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн тагтай саванд хийх, айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх, агнуур хийхдээ галт сум хэрэглэхгүй байх, түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад паспорт гаргаж өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээ танилцууллаа.

Тодруулбал:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84
  • Өмчлөх эрхийн эсрэг 73
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
  • Авлига, албан тушаалын зургаа
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо
  • Хүний амьд явах эрхийн эсрэг тав
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 8 иргэнийг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажилд томилж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 105 иргэнд хууль бусаар Монгол Улсын иргэний гадаад паспорт гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын ажилтан Б.М нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Дэлүүн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.А нь тус хурлын сул орон тоонд төрийн албанаас чөлөөлөгдөж байсан иргэнийг томилж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Төв аймгийн прокурорын газраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Б, Уурхайн дарга В.Б нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр орон нутгийн тусгай хэрэгцээний 7.18 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Г.М нь хууль бусаар археологи, палеонтологийн малтлага хийж, Н.Э, Н.П нартай бүлэглэн, малтлагаар олдсон соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх/, 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Categories
мэдээ нийгэм

Гэдэсний халдварт өвчний 90 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Гэдэсний халдварт  өвчин нь хүйтний  улиралд буурч, дулааны улиралд нэмэгдэх хандлагатай байдаг.

Тухайлбал энэ оны  гурван сард  20-30 тохиолдол бүртгэгдэж  байсан бол өнгөрсөн долоо  хоногт 90 орчим тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд  байна.

Гэдэсний халдварт өвчний  нууц үе 7 хоног  байдаг гэдгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Гэдэсний халдвар авсан даруйд, бөөлжих, суулгах, дотор муухайрах гэх мэт зовуурь илэрдэг байна.  Халдвар нь ахуйн ариун цэвэр муу байгаагаас үүдэлтэй байдаг  тул бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ гарыг  тогтмол угаах нь зүйтэй хэмээн үзэж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нулимс асгаруулагч хийд хордсон 147 дугаар сургуулийн 30 гаруй сурагч эмчилгээ хийж байна DNN.mn

Нийслэлийн 147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагч хийд хордож ЭХЭМҮТ-д хүргэгджээ.

Энэ талаар ЭХЭМҮТ “147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн.

Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн” гэв.

 

Categories
мэдээ нийгэм

“Багш солилцоо”-ын хөтөлбөрт хамрагдсан 10 багш БНСУ-ыг зорилоо DNN.mn

Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцооны хөтөлбөр-2024” эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын ивээл дор Ази-Номхон далайн орнуудын “Багш солилцоо”-ны хөтөлбөрийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн 10 багш БНСУ-ын сургуулиудад 3 сарын хугацаанд ажиллахаар болж, өнөөдөр /2024.04.16/ тус улсыг зорилоо.

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш нар харилцан туршлага солилцож, бусдаас суралцахын зэрэгцээ хоёр улсын түүх соёл, ёс уламжлалаа түгээн дэлгэрүүлэх өргөн боломж нээгдэж байна.