Categories
мэдээ эдийн-засаг

Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 125.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Харин он гарсаар аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 859 тэрбум төгрөгөөр буюу 13.6 хувиар өссөн байна.

Түүнчлэн уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний улирлын байдлаар 5.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Categories
мэдээ нийгэм

ДЭЭД ШҮҮХ: Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарт холбогдох авлигын хэргийг нэгтгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарав DNN.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэлэлцжээ.

Нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна хэмээн Улсын Дээд Шүүхээс мэдээлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Прокурор тус хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн авлига авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул авлига өгсөн этгээдийн хэргийг авлига авсантай нь нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй.

Тиймээс гурван шатны шүүхээс авлига өгсөн гэх Ц.Анандбазар болон авлига авсан гэх Т.Бадамжунайн нарын хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж байна” хэмээн тайлбарлав.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр  хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй, мөн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй, иймээс хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Categories
мэдээ нийгэм

Угааржилтын бүсээс 35 хүнийг гаргажээ DNN.mn

Баянгол дүүргийн 15 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 22:51 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 70 м.кв хэмжээтэй байранд эд хогшил шатаж байсныг унтраажээ. Утаажилтын бүсээс 35 иргэн /30 том хүн, 5 хүүхэд/-ийг аюулгүй газарт гарган ажилласан байна.

Categories
гадаад мэдээ

Түүхэн гэгдэж буй шүүх хурал DNN.mn

Дональд Трампыг шүүх эрүүгийн хэргийн шүүх хурал Нью-Йорк хотноо эхэллээ. Ингэснээр Трамп түүхэнд АНУ-ын эрүүгийн хариуцлага хүлээх гэж буй анхны ерөнхийлөгч болов. Сар гаруй хойшилсон шүүх хурал тангарагтны шүүгчдийг сонгосноор эхэллээ. Эхний хэдэн минутын дотор нэр дэвшигчдийн тал орчим хувь нь (96-аас 50 нь) “Энэ шүүх хурлын шийдвэрт би шударгаар хандаж чадахгүй байх” гэж хэлээд хасагдсан байна. Үлдсэн тангарагтны шүүгчдээс мэдээ, ном унших дадал зуршил зэрэг олон асуулт асуун нийт 12 хүнийг тангарагтны шүүгчээр сонгожээ.

Долоон цаг орчим үргэлжилсэн сонсголын дараа Трамп шүүгч Хуан Мерчаныг дахин шүүмжилж сэтгүүлчдэд “Бидний хооронд асуудал байна” гэж хэлэв. Учир нь уг шүүх хуралдааны өмнө Трампын өмгөөлөгчдийн хүсэлтээс Мерчан хоёр удаа татгалзсан юм. Мөн Трампын өмгөөлөгчид “Охин нь Ардчилсан намынханд улс төрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид ажилладаг” учир ашиг сонирхлын зөрчил үүсч байна” хэмээн Мерчаныг уг хэргийг шүүхээс татгалзахыг уриалсан байна.

Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө порно жүжигчин Сторми Даниэлст 130 мянган ам.доллар төлсөн гэдгээ нуухыг оролдсон хэмээн буруутгаж байгаа юм. Гэхдээ төлбөрийн баримт нь өөрөө хуулийн зөрчил биш юм. Харин Трамп өмгөөлөгчдөө мөнгөө төлсөн болж, хууль ёсны хураамж төлсөн мэт харагдуулсан нь нотлогдсон тул Нью-Йорк мужийн прокурорын газар энэ үйлдлийг Трамп санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь гэмт хэрэг юм. Жүжигчин Дэниэлс нь 2006 онд Трамптай бэлгийн харьцаатай байсан бөгөөд Трампын өмгөөлөгч Майкл Коэн түүнд энэ асуудлыг дарах гэж мөнгө төлсөн гэж мэдэгдээд байгаа билээ. Ер нь АНУ-ын ерөнхийлөгч асан 34 зүйл ангиар залилангийн хэрэгт буруутгагдаж байгаа аж. Трамп өөрөө ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн гэдгээ үгүйсгэж бүр Даниэлстэй бэлгийн холбоогүй байсан гэж мэдэгдсээр байгаа билээ.

Шүүх хурлын өмнө Дональд Трамп уг хэргийг хариуцаж буй шүүгчийг шүүмжилж, түүнийг Ардчилсан намаар удирдуулсан “шулмын ан” хийх гэж байна гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч асан “Truth Social” олон нийтийн сүлжээнд “Шүүх хурал даргалагч маш их зөрчилдөөнтэй байгаа учир шүүгч хийж болохгүй” гэж бичсэн аж. Гэтэл уг шүүх өмнө нь Трампын үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж, шүүхийн ажилтнууд, тангарагтны шүүгчид, дүүргийн прокурорын газрын гэрч, өмгөөлөгчид болон тэдний ар гэрийнхний талаар олон нийтэд мэдээлэл хийхийг хориглоод байсан юм. Иймээс Трампын олон нийтийн сүлжээн дэх зарим нийтлэл нь шүүхийн захирамжийг зөрчсөн гэж үзэн Манхэттэн дүүргийн прокурорын газар нийгмийн сүлжээннд тавьсан гурван нийтлэлийнх нь төлөө Трампыг 3000 ам.доллараар торгохыг Мерчанаас хүсээд байгаа аж.

Нью-Йорк хотын Шүүхийн байрны гадна хэдэн арван сэтгүүлчдээс гадна Трампыг эсэргүүцэгчид болон дэмжигчид цугларчээ. Экс ерөнхийлөгчийг дэмжихээр цугларсан зарим хүмүүс өнгөрсөн зун Жоржиа мужийн шоронд Трампын авахуулсан зураг бүхий хувцас өмсөн түүний фото зураг бүхий АНУ-ын тугийг барьсан байв. Харин экс ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид “Хэн ч хуулиас дээгүүр тавигдах ёсгүй” гэсэн бичигтэй уриа барин жагсчээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 13.6 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 859 тэрбум төгрөгөөр буюу 13.6 хувиар өсчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: Хайлаастад ноцтой осол гаргасан жолооч хааз, тоормосоо андуурсан эсэхийг шалгалтын явцад тогтооно DNN.mn

Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр /2024.04.17/ 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ноцтой ослын талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГ “Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдэж, 16 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Жолооч хааз, торомз андуурч гишгэсэн эсэхийг шалгалтын явцад тогтооно. Автомашины жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Жолооч нь эмэгтэй байсан. Осолд өртсөн иргэдийн ГССҮТ-д хүргэж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2024 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

2024 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.6 сая тонноор буюу 57.2 хувиар өссөн үзүүлэлт аж.  Үүнд авто тээврээр тээвэрлэсэн ачаа 87.6, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 5.2 хувиар өсжээ. Үүнийг дагаад авто тээвэр болон төмөр замын тээврийн орлого ч мөн өссөн байна. Энэ нь бүх төрлийн тээврийн орлого өсөхөд голлон нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврийн орлого 1.8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн байна. Авто тээврээр тээвэрлэсэн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт сүүлийн гурван жилийн хугацаанд өсөж байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 97.8 хувийг эзэлжээ.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт төмөр замаар тээвэрлэсэн ачааны дүнд 92.3 хувийг бүрдүүлсэн байна. Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт оны эхнээс дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд 19 сая тонн хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Европын Зөвлөл ОХУ-ын хөрөнгийг Украинд шилжүүлнэ DNN.mn

Сүүлийн үед барууны улсууд Оросын хураагдсан хөрөнгийг Украинд нөхөн төлбөр болгон өгөх асуудлыг хөндөх болсон. Тэгвэл Страсбург хотноо хуралдсан Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей/ЕЗПА/-н хаврын чуулганаар “Европын зөвлөл ОХУ-ын царцаагаад байгаа хөрөнгийг Украиныг сэргээн босгоход ашиглах үйл явцыг олон улсын нөхөн олговор олгох тусгай механизмаар удирдан зохицуулах ёстой. Олон улсын хууль тогтоомжийн дагуу улс орнууд энэхүү хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн улсын эсрэг хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж заагаад “ОХУ-ын Төв банкны хөрөнгийг битүүмжилсэн улс орнуудад эдгээр хөрөнгийг олон улсын нөхөн төлбөрийн механизмд хурдан шилжүүлэхийн төлөө хамтын ажиллагаагаа эхлүүлэхийг уриалж байна” гэсэн “Украиныг сэргээхэд дэмжлэг үзүүлэх тухай” тогтоолыг санал нэгтэй батлав. ЕЗПА энэхүү механизмыг Европын зөвлөлийн ивээл дор бий болгох ёстой гэж үзжээ. Үүнд Европын Зөвлөлийн гишүүн болон гишүүн бус орнуудын нутаг дэвсгэрт битүүмжилсэн Оросын төрийн бүх хөрөнгийг хуримтлуулах олон улсын итгэлцлийн сан байгуулах асуудал багтах юм байна. Түүнчлэн Оросын түрэмгийлэлд өртсөн Украины хувь хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг авч үзэх “зөв бас үр дүнтэй шийдвэр гаргах” олон улсын комисс ажиллуулах болжээ.

Барууны орнууд нийтдээ Украины сэргээн босголтод ашиглах боломжтой Оросын төрийн 300 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжлээд байгаа аж. Гэхдээ Украинд ашигтайгаар эдгээр хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар ЕХ-ны орнуудад нэгдсэн байр суурь одоогоор алга байгаа юм. Иймээс ЕЗПА энэхүү тусгай тогтоол баталж уг асуудлыг зохицуулах шинэ хууль, журам батлахаар болж байна.

Учир нь барууны орнуудыг Оросын төрийн өмчийг хураахаас сэргийлж байгаа гол шалтгаан нь тусгаар тогтносон улсын дархан эрхийн зарчим бөгөөд уг зарчмаар төр, түүний өмчийн эсрэг харийн улсын шүүх шийдвэр гаргах боломжгүй юм. Харин олон улсын дүрэм, журамд олон улсын дүрэм, журмыг ноцтой зөрчсөн улсаар учирсан хохирлыг төлүүлэх ёстой гэж заасан байдаг ажээ. Иймээс ЕЗПА-ын санал болгож буй энэхүү арга хэмжээ нь “хууль эрхийн хүрээнд маргаан үүсгэхгүй” гэж уг тогтоолд онцлон тэмдэглэжээ. Мөн ЕЗПА “Оросын Холбооны Улс нь түрэмгийлэгч улсын хувьд дэд бүтцийг сүйтгэсэн, хүний амь нас хохироосон, эдийн засгийн хүндрэл учруулсан зэрэг олон улсын хууль бус үйлдлийнхээ улмаас Украинд учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй” гэж сануулжээ.

Тогтоолыг батлах мэтгэлцээн эхлэхийн өмнө Украины Дээд Радын дарга Руслан Стефанчук депутатуудад хандан үг хэлжээ. Тэрээр “Би Страсбургт ирж, Европын Холбооны Парламентын гишүүн бүрийн нүд рүү харж байгаад, өнөөдөр сум хүрэлцэхгүй байгаа ч гурван жилийн турш траншейнаасаа гараагүй ядарсан хэрнээ нугараагүй байгаа Украин цэрэг бүрийн өмнөөс, Киев, Сумы, Харьков, Запорожье, Одесса, Херсон хотууд болон Украин даяар оросын пуужингаас хүүхдээ хамгаалж чадахгүй байгаа эх бүрийн өмнөөс, Украины багш нар, эмч нар, аврагчид болон Украины парламентын нэрийн өмнөөс, бүх амь үрэгдэгсэд бас тэдний төлөө чимээгүй залбирч байгаа Оросын суманд шарадсан, тахир дутуу болсон бүх Украинчуудын нэрийн өмнөөс та нараас гуйя” гэж хэлжээ. Руслан Стефанчук мөн “Манай барууны түншүүдийн Украинд зэвсэг өгөх эсэх талаар бодох цаг нь аль хэдийнэ дууссан тул тэд яаралтай арга хэмжээ авах ёстой” гэж уриалсан байна.

Мэтгэлцээн эхлэхэд Их Британийн Консерватив намын гишүүн Дэвид Блансатра “Оросыг ялагдах хүртэл Украиныг сэргээн босгож, Оросын түрэмгийллийн улмаас учирсан бүх хохирлыг барагдуулах боломжгүй” гэж мэдэгдээд иймд АНУ болон Европын орнуудыг Оросыг хамтдаа ялахын тулд Украинд бүх боломжит зэвсгээр туслахыг уриалжээ. Мөн Дэвид Блансатра “ОХУ-ын битүүмжилсэн 300 тэрбум долларын хөрөнгийг бид Москвад хэзээ ч буцааж өгөх ёсгүй” гэж хэлжээ. Харин Европын парламентын Испанийн депутат Пабло Хиспан Украинтай бүрэн эв нэгдэлтэй байхыг уриалаад “Бид бүгд Оросыг ялахын тулд хүчин чармайлт гаргаж, энэ зорилгодоо үнэнч байгаагаа харуулах ёстой. Украин дайны талбарт тэмцэж байгаа учир бид түүний эдийн засаг, санхүү, төрийн үйлчилгээ, эрчим хүчийг дэмжих хэрэгтэй. Орос бүрэн ялагдах хүртэл бид үүнийг хийх ёстой” гэж хэлсэн бөгөөд энэхүү мэтгэлцээн өндөрлөсний дараа гишүүд уг тогтоолыг санал нэгтэй баталсан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж буй.

Энэ хүрээнд Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар, цаашлаад Чулуун овооны тойргоос “Гермес” худалдааны төв хүртэлх төв зам дагуух зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар:

-Тухайн хашаа хайс, самбарууд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байж болох ч нийслэл, дүүргээс зохих зөвшөөрлийг аваагүй учраас буулгаж байна. Зөвшөөрөлгүй байрлуулсан хашаа хайс, самбарыг буулгах мэдэгдлийг тухайн иргэн, аж ахуйн нэгжид долоо хоногийн өмнө хүргүүлж байгаа бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд ийнхүү албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа юм хэмээлээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд стандарт мөрдүүлэхдээ зөвшөөрөлгүй, зөрчилтэй объектуудыг буулгах, нүүлгэх, чөлөөлөх арга хэмжээг авч, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна.