Categories
гадаад мэдээ

Ираны эсрэг авсан шинэ хориг арга хэмжээ DNN.mn

Европын Холбоо(ЕХ)-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррелл “Бид Ираны эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр ажиллаж байна” гэж Брюссельд болсон ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдэв.

Боррел “Энэхүү шинэ хориг нь Ираны зэвсгийн экспорт, ялангуяа Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Украины эсрэг дайн хийж буй Орост нисгэгчгүй онгоц нийлүүлэхэд нөлөөлнө” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний

аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгах” гэж байгаа тухай мэдээлээд “Уг хориг арга хэмжээний бай нь Ираны Батлан хамгаалах яам болон Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) байх болно. Уг хориг бусад зүйлсээс гадна Ираны дрон, пуужингийн хөтөлбөрүүдэд чиглэгдэнэ.

Эдгээр шинэ хориг арга хэмжээ болон бусад арга хэмжээ нь Ираны цэргийн чадавх, үр нөлөөг сулруулж, Тегераны харгис үйлдлүүдийг бүхэлд нь сөрөн зогсоход байнгын дарамт шахалт үзүүлэх болно. АНУ холбоотнуудаа ижил төстэй арга хэмжээ авахыг хүлээж байна” гэж мэдэгдээд байсан билээ.

Европын Холбоо болон АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа нь Исламын Бүгд Найрамдах Улсаас Израилийн эсрэг урьд өмнө гарч байгаагүй агаарын дайралт хийсэнтэй холбоотой юм. Энэ цохилт үнэндээ Иранаас Израильд шууд дайн зарласан явдал болсон билээ. Харин барууны улсууд одоогоор үүнийг “олж харах”-ыг хүсэхгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

50 орчим насны эмэгтэйн цогцсыг уснаас гаргажээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд нэг эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 20:04 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Сэлбэ” гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн эрүүгийн хэргийг тавдугаар сард нээлттэй хэлэлцэнэ DNN.mn

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлажээ. Тус компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Мөн уг хэргийг 2024 оны тавдугаар сарын 1-нд шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарлажээ.

Categories
гадаад мэдээ

Европын Холбооны дээд чуулган эхлэв DNN.mn

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайен энэ сарын 17-ны лхагва гаригт Брюссельд эхэлж, хоёр хоног үргэлжлэх жил бүрийн батлан хамгаалах, аюулгүй байдлын дээд чуулганы үеэр “Ирэх таван жилд Европын Холбоо(ЕХ) батлан хамгаалах аж үйлдвэрийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч энэ үйл явц амаргүй байх болно гэдгийг тэр хүлээн зөвшөөрч “Энэ ажил гишүүн орнууд, байгууллагууд, аж үйлдвэр, хөрөнгө оруулагчдаас Европын батлан хамгаалах шинэ сэтгэлгээ, түүнчлэн Украиныг урт хугацаанд дэмжих улс төр, ёс суртахууны эр зориг шаардах болно. Биднээс гарах зардал буюу Оросыг ялах өртөг нь бидний одоо зарцуулаад буй бүх мөнгөнөөс хамаагүй өндөр байх болно. Гэхдээ Орос ялбал бидэнд ирэх олон аюул заналхийлэл, зөрчилдөөнтэй тулгарах зардал маань Украиныг ялахад зарцуулах мөнгөнөөс хамаагүй их байх болно” гэж хэлжээ. Тэрээр Иранаас Израиль руу хийсэн цохилтыг Тегеран төдийгүй Москва, Пхеньяныг багтаасан “дарангуйлагч эрх баригчдын шинэ лигийн санаа зорилгын эхний дохио” гээд “Оросын Украины эсрэг харгис хэрцгий дайн үргэлжилж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр эрчимжиж, Ираны өгсөн дронууд өдөр бүр Украины хотуудад цохилт өгч, олон улсын дүрэм, дэг журмыг устгаж, өөр өөр тивүүдийн газрын зургийг дахин зурахыг санаархаж, бидний ардчиллыг устгах гэсэн авторитар удирдагчдын шинэ холбоо ажиллаж байна” гэж мэдэгджээ. Түүний бодлоор Европын Холбооны нутаг дэвсгэр дээр дайн цааш өргөжин гарах нь үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ЕХ-ны орнууд зэвсэгт хүчээ сэргээн босгох, шинэчлэх, түүнчлэн болзошгүй тулалдаанд өөрсдийн материаллаг болон технологийн давуу талаа хангах шаардлагатай байна. Үүний тулд “Европ илүү их хөрөнгө оруулалт хийж Европын батлан хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулан аюулгүй байдлын түвшингээ дээшлүүлэхээс гадна ажлын байр, ноу-хау, эдийн засгийн өсөлтийг хангах ёстой. Европын Холбооны бүрэн эрхээ хамгаалах батлан хамгаалах зорилго нь НАТО-г бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж Урсула фон дер Лейен өөрийн илтгэлдээ онцолсон байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар Украинд үзүүлэх цэргийн тусламж, Европын Холбооны ардчиллын эсрэг Оросын хөндлөнгийн оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Энэ чуулганы өмнө танилцуулагдсан санал асуулгын “Евробарометр”-ийн судалгаа Европын Холбооны орнуудын иргэдийн сонгуулийн идэвх таван жилийн өмнөх Европын парламентын сонгуулийн үеийнхээс хамаагүй өндөр байгааг нотолсон нь судлаачдын сонирхлыг татсан байна. Европын Холбооны улсуудын хэмжээнд явуулсан санал асуулгад оролцогчдын 60 хувь нь ирэх зургадугаар сард болох сонгуулийг сонирхож байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь 2023 оны намар болсон өмнөх судалгаанаас 3 хувиар, таван жилийн өмнөх буюу Европын парламентын сонгуулийг европчуудын 49 хувь нь сонирхож байсан үр дүнгээс 11 пунктээр илүү байна. Германд энэ үзүүлэлт сүүлийн таван жилийн хугацаанд 13 хувиар өссөн бөгөөд Европын парламентын сонгуулийн сонирхол нэмэгдээгүй цорын ганц орон Франц болжээ. Оросын Украины эсрэг үргэлжилж буй дайн, мөн Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцадсан зэргээс шалтгаалан Европын сонгуулийн ач холбогдлыг улам бүр бэхжүүлсэн гэж судалгаанд оролцогчдын 81 хувь нь мэдэгджээ. Германд энэ үзүүлэлт 82 хувь байсан бол хамгийн бага буюу 27 хувь нь Францад бүртгэгдсэн байна. Германы иргэдийн 60 хувь нь ЕХ-ны ирээдүйн талаар “нэлээд өөдрөг” эсвэл “маш өөдрөг” гэж хариулсан нь өнгөрсөн намрын судалгаанаас 2 хувиар, харин гурван жилийн өмнөхөөс 12 хувиар их гарчээ. Үүний зэрэгцээ, Европын холбооны орнуудын иргэдийн хувьд ирэх сонгуулийн хамгийн чухал сэдэв нь ядууралтай тэмцэх (санал асуулгад оролцогчдын 33 хувь), нийгмийн эрүүл мэндийн систем (32 хувь), эдийн засаг, шинэ ажлын байр бий болгох (31 хувь), батлан хамгаалах, аюулгүй байдал (31 хувь), уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх (27 хувь) явдал гэсэн бол Европын сонгогчдын хувьд байгаль орчны асуудал гурав дахь байрнаас тавдугаарт орж буурчээ. Харин “Европын парламент ойрын жилүүдэд ямар үнэт зүйлийг хамгаалах ёстой вэ” гэсэн асуултад Европчуудын 47 хувь нь энх тайван, 33 хувь нь ардчилал, 20 хувь нь хууль дээдлэх ёстой гэж үзжээ.

Судалгааг Европын Холбооны 27 орны 26,411хүний дунд явуулсан бөгөөд “Европын баруун жигүүрийн популист намууд суудлын тоогоо нэмэх төлөвтэй байна” гэж дүгнэжээ

 

Г.АМАРСАНАА

Categories
story-news

ТОЙМ: “Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гэрч: Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан DNN.mn

Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжиллаа.


Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч: Хайлаастын энэ зам чиний харж байгаачлан хоёрхон эгнээтэй зам. Өвлийн улиралд ч осол аваар гарах нь бага. Саяхан орсон борооноор зам нь бага зэрэг эвдэрснээс бусдаар дажгүй. Осол гарсан уулзвар дээр өмнө нь осол гарч байхыг би лав үзээгүй. Пунцогцогчинлин хийдийн урд талын уулзвар дээр жолооч нар нэгэндээ хүлээцтэй хандчих л хэрэгтэй байгаа юм. Туслах зам талаас нь гэр хороолол, сургуулийн зам төв замтайгаа нийлдэг. Жолооч Пунцогцогчинлин хийдийн урд өөр машинтай шүргэлцээд сандарсандаа эсрэг урсгалынхаа явган хүний замаар явсаар байгаад айлын хашаа очиж мөргөсөн байгаа юм. Осол гарах үед би яг нүдээр хараагүй ч ослын дараа очиж харсан. Хэрвээ тэр жолооч уруудаж явсан бол эсрэг урсгалынхаа явган хүнийг зам дээгүүр дайрч гарах боломжгүй мөртлөө айлын хашаа, хүнтэй юутай нь мөргөсөн байсан гэв.

Сурвалжилга бэлтгэж явах үеэрээ бидэнтэй таарсан тус хорооны оршин суугч бүрээс тус ослыг харсан эсэх талаар асууж, тодруулж байлаа. Тэр олон хүмүүс дундаас ослын газраас холгүй таарсан нэгэн иргэн “Юугаа шиншилж яваа хулгайч вэ, чамд ямар хамаатай юм” хэмээн уурласан юм. Гэвч тэрбээр амь үрэгдсэн охины хамаатан байж таарав.

Амь үрэгдсэн 16 настай охины хамаатны ах: -Осол гарсан тухай урьд шөнө олж мэдээгүй. Өглөө унтаж байсан чинь дүү маань гэрт орж ирсэн. Тэрээр охин маань өнгөрчихлөө гэдгээс өөр юу ч хэлээгүй. Би юу болсныг тухайн үед огт ойлгоогүй. Охины аав, ээж 50 гарсан настай хүмүүс. Охин хөдөлгөөн багатай, дээрээ ах, эгчтэй айлын бага хүүхэд гэв.

Ингээд осол болсон газрын байршлыг зааж өгсөн юм. Ослын газарт ирэх үед өдрийн 12:00 цаг болж байв. Блокоор ханаа өрсөн, баганыг нь тоосгоор өнгөлсөн хашаа байлаа. Хашааны төмөр хаалга цөмөрч зүүн урдахь хэсэг бүхэлдээ нурж унажээ. Ослын газар хүүхдийн улаан малгай, цус болсон ганц нэг чулуу үлдсэн байлаа.

59 дүгээр сургуулийн дөрвөн хөвгүүнээс тухайн ослын тухай мэдэж байгаа эсэхийг асуухад зургадугаар ангийн хөрслөг бор хүү ослыг нүдээр харсан гэв.

59 дүгээр сургуулийн зургадугаар ангийн хүү: -Энэ айлын хашаа өчигдрийн (уржигдар) ослоор ингээд нурсан. Хичээл маань 16:40 минутад тарсан. Гадаа дулаахан болчихсон болохоор шууд гэртээ харилгүй жаахан гадаа тоглох гээд үлдсэн. Сургуулийн ойролцоо тоглож байсан чинь тэнд осол гарчихсан байна гээд гэнэт найзууд маань хэлсэн. Тэнд очих үед нэг машин хашаа руу мөргөөд орчихсон байсан. Олон хүүхдүүд газарт блок, тоосгон дунд хэвтчихсэн, нэг гараа хугалсан хүүхэд гараа барьчихсан явган хүний зам дээр сууж байсан. Бас нэг охин огт хөдлөхгүй хэвтэж байсан гэв.


Осол болох үед автомашин айлын хашаа руу мөргөж орсон бөгөөд тус хашааны оршин суугчтай ярилцлаа.

-Та осол гарах үед гэртээ байсан уу?

-Хайлаастын зам манай гэрийн цонхоор харагддаг болохоор ихэвчлэн түгжрээтэй байдгийг нь хэлье. Осол гарах үед би гэртээ унтаж байлаа. Тэгээд ямар нэг чанга чимээнээр сэрсэн. Гэрээсээ гарах үед байшингийн урд хүүхдийн гутал хэвтэж байсан. Осол болох үед талийгаач охины гутал шидэгдээд ороод ирсэн байх. Манай хашааны буланд байдаг хогийн поошиг, нойлын хажууд хүүхдүүд тоосго, блоконд дарагдчихсан хэвтэж байсан. Ихэнх нь ухаангүй. Нэг насанд хүрсэн хүн ухаантай байсан ч тэрээр тоосго, блоконд дарагдсанаасаа болж хөдөлж ч чадахгүй. Хашааны төмөр хаалгыг цөмлөөд хүүхдийн хөл гараад ирчихсэн. Тэгээд л бушуухан тэр хүүхдүүдийн дээрх тоосго, блокыг зайлуулж эхэлсэн.

-Цагдаа, эмнэлгийн байгууллага хэр хурдан ирсэн бэ?

-Миний бодлоор удаан хугацааны дараа ирсэн. Яг минут зааж хэлж чадахгүй. Би тэр амь үрэгдсэн охины хүзүүн дээр хуруугаа тавьж зүрхний цохилтыг нь мэдэрсэн. Тэр үед багахан, удаанаар ч гэсэн судас нь цохилж байсан. Төд удалгүй түргэн тусламж ирсэн. Тэд охиныг амьсгал хураачихсан байна гэж хэлсэн. Тэгээд л би шоконд орсон доо. Үнэхээр аймшигтай, түрүүхэн намайг хуруугаа хүргэх үед амьд байсан охин ингээд амьсгал хураачихсан байна гэхээр үнэхээр цочирдом байсан. Түргэн тусламж ирэхээс өмнө талийгаач охин амьсгал хураагаагүй байсан.

-Түүний дараа юу болсон бэ?

-Тэгээд хамгийн хачирхалтай нь кинон дээр хүмүүсийг цахилгаанаар цохиулаад амь оруулах гэж оролддог шүү дээ. Ерөөсөө тэгээгүй, бас цагаан даавуу, эсвэл ямар нэгэн юмаар амьсгал хураасан охины нүүрийг бүтээхгүй байгаа нь үнэхээр эвгүй байсан. Ослын газрыг кино үзэж байгаа мэт хүмүүс тойроод зогсчихсон.

-Хашаагаа өөрсдөө засах гэж байна уу?

-Тэдгээр хүмүүс эрүүл, аюулгүй байвал манай хашаа бол яахав дээ. Хашаагаа өөрсдөө засах, яах эсэх нь тодорхойгүй байна. Жолооч дараа холбогдоно гэсэн. Манай хашаа замынхаа зүүн талд байрлалтай. Хашааны хажуу дахь зам дээшээ өгсөх урсгалтай. Яаж эсрэг урсгалаас ирж мөргөдөг байна аа хэмээн халаглав.

Амь үрэгдсэн охин 59 дүгээр сургуулийн сурагч байсан аж. Тухайн сургууль урд болон баруун талдаа орох, гарах хоёр хаалгатай. Сургуулийн урд талын замын гарц дээр хоёр хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хангалттай байрлуулсан. Сургуулийн хашааны гаднах шон дээр дөрвөн зүгт харах дөрвөн ширхэг камер ч суурилуулжээ. Охины сургууль дээр очих үед хоёр жижүүр багш үүдэнд нь сууж байлаа. Захирал, сургалтын менежертэй уулзах гэж яваагаа хэлэхэд “Одоо хуралтай байгаа, уулзуулах боломжгүй” гэв. Хэсэг хугацааны дараа өөр жижүүр багшид сургуулийн захирал, сургалтын менежертэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Гэмтэлийн эмнэлэг явсан” гэх хоёр өөр хариулт өгч байв.

Осол болсон өдөр хуваарийн дагуу хичээл 18:45 минутад тарсан. Осолд өртсөн хүүхдүүд сургуулиас урагш байрлах Пунцогцогчинлин хийдийн уулзвараар аюулгүй зам гарч, явган хүний зам дээр алхаж байжээ. Тэр үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг иргэнийг мөргөсөн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогчид блокон хашаатай хавсарч мөргүүлсэн. Өчигдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэг том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.


Тус осолтой холбогдуулан ЦЕГын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг өчигдөр мэдэгдэл хийлээ.

-Хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас хажуугийн явган хүний замаар явж байсан нэг иргэн, 4-14 насны хүүхдүүд гэмтэж 16 настай нэг хүүхэд амиа алдсан. ЦЕГ-аас уг ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай үргэлжлүүлэн ажиллаж байна.Хоёр жолооч хоёул согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хааз, тоормос андуурч гишгэсэн эсэхийг мөрдөн шалгах явцад тодруулна. Гэхдээ тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй, эмэгтэй байх энд хамаагүй. Тэдгээр автомашинууд ЧД-ийн Хайлааст орчимд хойноосоо урагш уруудах чиглэлд явж байсан. Хурд хэтрүүлсэн эсэх, хэний буруу вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна. 2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол их гарч байна хэмээв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж өсчээ DNN.mn

Монголбанкнаас энэ оны зургадугаар сарын 2-ны дотор зээлийн ангиллаа бууруулсан иргэд зээлээ бүрэн барагдуулбал ангиллыг нь хэвийн болгоно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар анхаарал хандуулах зээл 1.3 их наяд, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.1 их наяд байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны гуравдугаар сарын эцэст 29.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.1 (3.9 хувь) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.9 (25.4 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэд, 39.6 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны гуравдугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 39.6 (3.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 124.2 (9 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.3 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны гуравдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 14.6 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 167.4 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.1 хувийг эзэлж байна. Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорациас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны хоёрдугаар сарын эцэст 7.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 88.6 (1.1 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.2 (18.8 хувь) их наяд төгрөгөөр тус тус өсчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.8 (7.6 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.2 (90.4 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 1.1 (82.1 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.

Categories
story-news

Эрчим хүчний шинжээч Л.Жамбаа: Монгол орны 330 сумын дэд станцууд дээр батерей хуримтлуур суурилуулахад эрчим хүчний хараат байдлаас дорхноо гарна

Эрчим хүчний шинжээч Л.Жамбаа: Монгол орны 330 сумын дэд станцууд дээр батерей хуримтлуур суурилуулахад эрчим хүчний хараат байдлаас дорхноо гарна

Categories
story-news

Зүгээр Улс

Зүгээр Улс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн бүсийн аймгуудад нийт 2.7 сая мал хорогджээ DNN.mn

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зүүн бүсийн аймгуудад нийт 2.753.679 мал хорогджээ.

147520 сэг зэм буюу 1.8 хувийг нь хүн хүч дайчлан, техник хэрэгсэл ашиглаж устгалд оруулсан байна.

Хэдийгээр хорогдсон малын сэг зэмийг устгалд оруулах ажил үргэлжилж байгаа боловч аймгийн Засаг дарга, мал эмнэлгийн газар болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран хүн, малын халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг булж устгах, бэлчээр, бууц, хашаа байр, худаг, усны эх, булгийг цэвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг түргэн шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж ХЭҮК-оос мэдээллээ.