Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2024.04.19) хуралдаж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хийлээ.

Улсын Их Хурал дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 04 сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар чиглэл өгсний дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн 13 дахь хэсгийг Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй багагүй хувиар хүүд тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй санхүү хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах агуулгаар өөрчлөн найруулах саналыг бэлтгэжээ. Мөн төслийн 16.12.6 дахь хэсгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уур уурхайн олборлолт ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгөөр оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангах агуулгаар өөрчилөн найруулж, үүнтэй холбогдуулан төслийн 13.12.8 дахь хэсэгт өөрчлөлт оруулах, 10.9 дэх хэсэгт өөрчлөлт оруулах, найруулах, найруулах санал бэлтгэсэн гэлээ. Түүнчлэн ажлын хэсэг төслийн 4.1,5, 12.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналаа татан авч, төслийн заалтыг хэвээр үлдээхээр танилцуулсныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хуралдаан даргалагчийн гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тус төслийн 5.4 дэх хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэл хувийг, 5.5 дахь заалтыг нь улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул гэж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүйээр эзэмшихээр өөрчилсөн хэмээн Б.Баттөмөр гишүүн танилцууллаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалттай холбогдуулан ажлын хэсгээс анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололыг эцсийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлж, санал хураалгахаар бэлтгэсэн байна. Мөн хуулийн 5.7, 5.8 дахь хэсгийг өөрчлөн найруулах саналын томьёолол бэлтгэсэн байна. Анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Ажлын хэсгийн энэхүү танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр дэмжигдсэн саналын томьёоллуудтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гаргаж, гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаар явуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Гишүүд төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь заалтыг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг гаргав. Эл саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн. Дараа нь Төв банкны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хорооны дарга гаргаж, гишүүдийн олонх дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг 2024 оны 04 сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг төслийг бэлтгэн хэлэлцжээ. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үеэр хуралдаан даргалагчаас ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр төслийн 10 дугаар зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өгч Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу төслийн 10 дугаар зүйлийг дахин томьёолон санал хураалт явуулан шийдвэрлэжээ.

Б.Баттөмөр гишүүний танилцуулсан ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкнуудын нээлттэй ХК-ийн хэлбэрээр зохион байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн банкнууд анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгон хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргаж хуулийн шаардлагыг биелүүлсэн. Дээрх хуульд зааснаар банкны хувь эзэмшигчдийн төвлөрлийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны дотор 20 хувь хүртэл бууруулах үйл явц нь олон улсын хөрөнгийн зах зээл боломжит хөрөнгө оруулахаас хамааралтай байгаа аж. Банкнуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг хуульд заасан хугацаанд бууруулах боломж гараагүй учир Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн “2023 онд” гэснийг “2026 онд” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан юм. Төслийн хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга дараагийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээр Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эмээлт”-д ямааны арьс 38.000-45.000 төгрөг байна DNN.mn

Эмээлт захын түүхий эдийн үнэ ханшийн /2024.04.19/ мэдээллийг хүргэж байна.

Ямааны арьс- 38.000-45.000 төгрөг

Ямааны өлөн- 500 төгрөг

Хонины нэхий, өлөн хамт – 2500 төгрөг

Үхрийн шир- 7000 төгрөг

Үхрийн том шир- 12.000 төгрөг

Адууны шир сүүлтэй-15.000 төгрөг

Адууны сүүл ширхэг нь- 13.000 төгрөг

Адууны дэл 1 кг – 3000 төгрөг

Адууны сүүл 1 кг нь-18.000 төгрөг

Адууны цагаан шир- 55.000 төгрөг

Сарлагийн шир сүүлтэй -27.000 төгрөг

Сарлагийн сүүл-23.000 төгрөг

Бухын шир-35.000 төгрөг

Тэмээний шир- 50.000 төгрөг

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа Малчин лавлах 109 мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм

Жирэмснээс хамгаалах 72 цагийн эмийг жилд нэгээс олон хэрэглэвэл үргүйдэлтэй болох эрсдэлтэй DNN.mn

Салбарын яамд, үндэсний төвүүд болон НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-гаар өсвөр насны 5 сурагч тутмын 1 нь бэлгийн харьцаанд орсон гэсэн асуумж өгсөн бөгөөд тэд үүнийгээ бусад найз нь “үзсэн” учраас гэж хариулжээ.

Цаашлаад бэлгийн харьцаанд орсон 4 сурагч тутмын 1 нь 14-өөс дооших насандаа анх “хавьталд” орсон талаараа хэлсэн нь мэргэжилтнүүдийн санааг ихэд зовоож буй юм. Учир нь тэд энэ насандаа өөрийгөө хамгаалах чадваргүй, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсрол хангалтгүй байдаг тул эрсдэлд орох өндөр магадлалтай гэсэн үг.

Үүнийг дагаад жирэмснээс хамгаалах янз бүрийн эм дур мэдэн ууж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тухайлбал, жирэмснээс хамгаалах “72 цагийн эм”-ийг гэхэд л жилд ганцхан удаа хэрэглэх заалттай байдгийг МГБССН-ийн Гэр бүл, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч хэлж байлаа. Шаардлагатай тохиолдолд буюу хүчирхийлэлд өртсөн, эрүүл мэндийн шалтгаантай бол тус эмийг жилд 2 удаа уухыг зөвшөөрдөг байна. Гэтэл өсвөр насныхан үүний талаар тэр бүр мэдэхгүй, сар бүр хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон, үргүйдэлтэй болсон тохиолдол ч цөөнгүй аж.

Эх сурвалж: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
  • Эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах болон сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж, сурах арга барил эзэмшүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ахмад багш Цэдэндоржийн Даня,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, тус салбарын багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвх, санаачилга гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж буй захирал Мягмарын Өлзийчимэг нарт хүртээв.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Ахмад ажилтан Дагважанцангийн Минжүүр,
  • Сувилагч Найдангийн Наранцэцэг,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Ахмад ажилтан Готовын Дашмаа,
  • Ахмад ажилтан Ягааны Зина,
  • Ахмад ажилтан Цэенгийн Сэлэнгэ,
  • Ахмад ажилтан Тойвын Ганбат,
  • Ахмад ажилтан Хайнямын Бат-Эрдэнэ,
  • Ахмад ажилтан Чадраагийн Дуламжав,
  • Туслах багш Сүхмөнхийн Оюунтуяа,
  • Тогооч Лхагважавын Уртнасан,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Асрамж, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Дамдинпүрэвийн Цагаанжанар,
  • Ахлах нийгмийн ажилтан Цэвэгмэдийн Оюунчимэг,
  • Үйлчилгээний ажилтан Отгонбаярын Мягмарсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Тус төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчид хүүхэд багачуудын төлөө 24 цагийн турш  хичээн зүтгэж, эцэг, эхийг нь орлон,  эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгааг онцоллоо.

Мөн “Өнөр бүл” хүүхдийн төвийн төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нэгтгэсэн нь “Өнөр бүл” хүүхдийн төвийн суурь болсон түүхтэй.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 2,000 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.

Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн хойно шар өвс шатсан дуудлага 12:05 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн бүрэлдэхүүн, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлтийн бүрэлдэхүүн унтраахаар ажиллаж байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчлэн тогтоожээ DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” тушаал, “Оюутан элсүүлэх журам”-ын өөрчлөлттэй холбоотой дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны төлөөллүүдэд мэдээллээ.

Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Жил бүр босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоож өгөхөөр хуульчилсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоосон. Элсэлтийн шалгалтын шалгуур шаардлагад босго онооноос гадна:

  • Багш бэлтгэх хөтөлбөрүүдийн босго онооны хэмжээг нэмэгдүүлсэн
  • БШУ-ны сайдын өнгөрсөн оны “Босго оноо тогтоох тухай” А/97 дугаар тушаалтай хичээл сонголтын хувьд ялгаа бага зарим нэг өөрчлөлт оруулсан. Тухайлбал: Эрхзүй хөтөлбөрт ЭШ-1 Математик ЭШ-2 Нийгэм судлал байсныг хооронд сольсон гэх мэт
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр элсэгчийг “Элсэлтийн шалгалт-1”-д заасан хичээлийн аль нэгийг “Элсэлтийн шалгалт-2”-т заасан хичээлд харгалзах босго оноонд шилжүүлэн тооцож болно.
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр ур чадварын шалгалтын оноог “Элсэлтийн шалгалт-1″-д зааснаас бусад элсэлтийн шалгалтын аль нэг хичээлийн 480 ба түүнээс дээш оноогоор дүйцүүлэн тооцож болох зэргийг журамд зааж өгсөн байна” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг “Үйлчилгээний гавьяат ажилтан” боллоо DNN.mn

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Тус төвийн ахмад ажилтан Г.Дашмаа, Т.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ж.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан нарт одон медаль гардуулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Н.Оргилмаа: Торгоны замаар анх удаа мотоциклтой явах гэж байгаадаа баяртай байна DNN.mn

Н.Оргилмаа , Э.Эрдэнэчимэг нар мотоциклоор 10 орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, засмал шороо хосолсон нийт 30.000 км замыг, хоёр сарын хугацаанд туулахаар төлөвлөжээ. Тэд өнөөдөр төв талбайгаас  аян замдаа гарлаа. 

Энэ үеэр мото спортоор хичээллэгч Н.Оргилмаа , Э.Эрдэнэчимэг нартай цөөн хором ярилцлаа.


-Энэ аялалд явах болсон шалтгаан юу вэ?

-Энэхүү аяллыг арванхоёрдугаар сард төлөвлөсөн. Торгоны замаар анх удаа мотоциклтой явах гэж байгаадаа баяртай байна. Өмнө нь энэ  замаар мотоциклтой  аялсан монгол эмэгтэй  байхгүй учраас энэ аяллаа төлөвлөсөн. Хоёр сарын  хугацаанд 30.000 км замыг туулна.

-Өмнө нь уртын аялал хийж байсан уу?

-Энэ аялал бидний хоёр дахь аялал. Хамгийн анхны уртын аялал баруун аймгуудаар буюу Алтай Таван богдоор аялж байсан.

-Нийт хэдэн улсаар дамжин өнгөрөхөөр төлөвлөсөн бэ?

-Улаанбаатар-Баян-Өлгий-ОХУ-Казахстан-Киргизстан-Тажикстан-Узбекистан-Азербайжан-Армен-Гүрж-Турк-Москва-Алтанбулаг-Улаанбаатар гэсэн маршрутаар аялна.

Аяллын хугацаанд нийт 10 орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрнө.

Мөн зам бол мэдээж хэцүү, чанга байгаа. Ер нь 40 хувь засмал, 60 хувь нь шороо, орон нутгийн зам.

-Яагаад Турк улсыг сонгох болсон бэ?

-Ерөнхийдөө цаад цэг нь Турк гэж байгаа боловч Торгоны замаар явж үзэхийг хүссэн. Бидний өвөг дээдсийн гаргасан жим байсан учраас.

 

Э. Анхчимэг

П.Тэргэлсаран

Categories
story-news

Гэрч: Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан

Гэрч: Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан

Categories
мэдээ нийгэм

ЭТТ: Ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй ил тод болгосон DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн.Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор (улирал тутам 4,680 ширхэг), 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ханги хилийн боомтоор (улирал тутам 500 ширхэг) улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг хуваарилан олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2022 оны 10 дугаар сараас Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгон ажиллаж байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ямар аж ахуйн нэгж, хэдэн “С” төрлийн зорчих зөвшөөрөл авсан, ямар шалгуур хангасан, шалгуур хангаагүй тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг бүх мэдээллийг компанийн цахим хуудас /ett.mn/-д нээлттэй, ил тод байршуулсан.

Мэдээлэл нээлттэй болсноор компанийн ашиг орлого нэмэгдсэн, авлига, хээл хахуулийн асуудлыг таслан зогсоосон. Иймд “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамааралгүй, үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.