Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьсан 66 зөрчил бүртгэгдэж, 108 хүнийг эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр нийт 1808 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1466, гэмт хэргийн шинжтэй 80 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 66, хүний биед халдсан 46, эрүүлжүүлэх байранд хоносон 108 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан Т.Бат-Эрдэнэд 1 жилийн хорих ял оноожээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд холбогдуулан фейсбүүк цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдлын эсрэг, Үндэсний эв нэгдлийг бусниулах илт худал мэдээллүүдийг олон нийтэд тараах замаар хүмүүсийг үндэс, угсаа, хэл, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхийг уриалсан, ялгаварлан гадуурхсан үйлдлийг зохион байгуулахыг завдсан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, худал мэдээлэл тараах гэмт хэрэгт Т.Бат-Эрдэнэд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэмт хэрэгт 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 10 сарын хорих ял дээр 2 сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 6.4 хувиар өсөв DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны I улиралд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 35.306 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4 хувиар өссөн бөгөөд 78.5 хувь нь Нийслэлд, 21.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс Цагдаагийн байгууллага 98.5 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.4 хувийг, Тагнуулын байгууллага 0.05 хувийг нь хүлээн авч, шалгасан бол Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд 78.5 хувьд нь, аймгийн прокурорын газрууд 21.5 хувьд нь хяналт тавьж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20,5 хувиар өссөн байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Оросын цэрэг Уулын Карабахаас гарч эхлэв DNN.mn

Азербайжаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросын энхийг сахиулагчдыг Уулын Карабахаас гаргаж байгаа мэдээлэл гарч байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Тийм ээ, энэ үнэн” гэж хариулжээ.

Орос улс 1991 онд Арменийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг болж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд он жилүүдэд Ереван Москватай харилцаагаа бэхжүүлсээр байв. Хамтын ажиллагааны эхний чухал үе шат болох 1992 онд Турк, Иран, Азербайжантай маргаантай байсан Арменийг хилээ хамгаалахад тусалсан

Оросын хилчид тэнд өнөөдрийг хүртэл үлдсэн билээ. Тухайн үед Орос улс өөрийн стратегийн ач холбогдол бүхий бүс нутагт цэргийн хүчээ бэхжүүлж, бүс нутагтаа геополитикийн сорилт, мөргөлдөөнтэй байнга тулгарч байсан Армен улс Оросын баазыг аюулгүй байдлын баталгаа гэж үзэж байв. Гэхдээ хурцадмал байдал эцэстээ дайнд хүргэж, Азербайжан ялж, Орос “хоёрдугаар байрт” орсон. Өөрөөр хэлбэл, Азербайжан Уулын Карабахын төв хэсэг, Армен руу чиглэсэн Лачин коридороос бусад бараг бүх алдсан газар нутгаа эргүүлэн авч чадсан тул дайн дууссаны дараа мөргөлдөөн дахин

царцаж, Оросын цэргүүд Азербайжаны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрт байрлах болсон нь тэдний байр суурийг найдваргүй болгосон юм. Ийнхүү Оросын цэрэг энэ бүс нутгаас шахагдан гарав.

ОХУ-ын энхийг сахиулагчид Уулын Карабахад байрлаж байсан ч Азербайжан өнгөрсөн есдүгээр сард нэг хоногийн дотор жинхэнэ “Цэргийн тусгай ажиллагаа” явуулж Карабахыг хүчээр эргүүлэн авсан юм. Үүний дараа Уулын Карабахад амьдардаг армян үндэстэн олноор дүрвэн гарсан юм.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Өргөтгөсөн худалдаагаар хонины мах гулуузаар килограмм нь 8900 төгрөг байна DNN.mn

Энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд нойтон цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Дөрөвдүгээр сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурна. Түүнчлэн нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Дөрөвдүгээр сарын 19-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

20-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Цоо шинэ зэвсэг ашиглажээ DNN.mn

АНУ Ираны агаарын довтолгооноос Израиль улсыг хамгаалахдаа SM-3 (Standard Mis­sile 3) зэвсгийг анх удаа ашигласныг Сенатын батлан хамгаалахын байнгын хорооны сонсголын үеэр Тэнгисийн зэвсэгт хүчний тэргүүн Карлос Дел Торо баталсан байна. “Stan­dard Missile 3” нь дайсны богино болон дунд тусгалын баллистик пуужинг нислэгийн явцад нь устгах зориулалттай

зэвсэг бөгөөд дэлхийн агаар мандлын гадна ажиллах чадвартай (exo-atmospher­ic) гэдгээр бусад ижил төстэй зэвсгүүдээс онцлог юм. Уг зэвсгийг сүүлийн 20 орчим жилийн турш олон удаа туршсан тухай мэдээ цацагдаж байсан ч тулаанд огт ашиглаж байгаагүй ажээ. Гэхдээ “SM-3” нь Ираны пуужингийн эсрэг агаарын тулаанд ашигласан цорын ганц “exo-atmospheric” төрлийн зэвсэг байгаагүй  юм байна.

Израилийн арми бас дайсны пуужинг дэлхийн агаар мандлын гадна устгах зориулалттай “Arrow 3” гэх шинэ систем ашиглажээ.

АНУ болон түүний холбоотнууд Иранаас харвасан 300 дрон болон баллистик пуужингийн 99 хувийг нэгэн зэрэг устгаж Тегеран төдийгүй Москва Бээжингийн “хандыг хага дарна” гэдэг болоод байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүдийн дийлэнх нь байрныхаа гадаа тоглож байхдаа бэртэж, гэмтдэг DNN.mn

Бага насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чухал ач холбогдол өгдөг ганц зүйл нь тоглоомын талбай байдаг. Энд хүүхдүүд эрүүл, аюулгүй таатай үйлчлүүлэх ёстой. Гэвч тэд өөрсдийн алдаанаас бус шаардлага хангаагүй тоглоомын талбайгаас болоод гэмтэж, бэртэх цаашлаад амиа алдаж байгаа нь харамсалтай.

Иймд хотын төвөөр хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны тоглоомын талбайг очиж үзэхэд ихэнх нь тоглоомын боолт нь суларсан, алга болсон байлаа. Зарим тоглоомын талбайн гулсуур нь хагарч, дасгалын хэрэгслүүд нь зэвэрсэн ямар нэг хэрэглэгдэхүүн нь байхгүй, гулсуур нь унасан ч засварлаагүй төмөр хаалт тавьсан байсан юм. Мөн стандартын дагуу тоглоомын талбай дээр 6-13 насны хүүхэд элсээр тоглох үед саравчгүй байв.

Хүүхдээ салхилуулан сууж байсан иргэнтэй ярилцлаа. Түүнийг Г. Энхцэцэгт гэдэг.  Тэрбээр “Тоглоомын талбайн тоглоом нь хуучирч шаардлага хангахаа больсон ч шинэчилж засдаггүй. Авто замтай ойрхон учир хүүхдүүдээ тоглуулахад хамт л гарахгүй бол айдастай байдаг” хэмээн ярьсан юм.

Иргэн Ж. Тэмүүлэн “Аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүүхэд өөрсдөө л болгож тоглодог болохоос олигтой тоглоом байдаггүй.  Тэгээд заавал эцэг эх нь хамт л гарч ирэхгүй бол эвдэрсэн тоглоомуудаас болоод зөндөө л шалбарч орж ирдэг” гэлээ.

Тоглоомын  талбайд  нарны тусгал хамгийн багадаа таван цаг тусах, шөнө гэрэлтүүлэгтэй байх, нэгдсэн хог хаях цэгээс 100 метрээс багагүй зайтай байх, мэдээлэх тэмдгийг орц гарц дээр байрлуулах, 20-с багагүй хувьд ногоон байгууламж байх зэрэг шаардлагыг заасан байдаг. 

Иргэн Б.Хүслэн “Манай байрныхан өөрсдөө л засаж янзалдаг тулдаа тоглоомын эвдрэл гэмтэл нь бага байна. Гэхдээ л тоглоомын талбай сааданд оройдоо хүмүүс архи уугаад орилолдож, тэрүүгээр дүүрэн архины шил, тамхины иш байдаг” гэсэн юм. 

2019 онд олон улсын жишигт нийцүүлсэн хүүхдийн тоглоомын талбайн стандартыг баталсан ч Улаанбаатар хотын 44 байршилд дахь тоглоомын талбайн 60 хувь нь эрсдэлтэй байна.

Тоглоомын талбайд тоглож унаж бэртсэн дуудлага хэр ирдэг талаар ГССҮТ-с тодруулахад  “Он гарсаар нийт 16247 хүүхэд ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авснаас 2819 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад бэртэл гэмтэл авсан.

Ийм учраас хүүхдийг хараа хяналтгүй тоглуулах, эвдэрч гэмтсэн тоглоом дээр тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэлээ.

 

Э.АНХЧИМЭГ

П.ТЭРГЭЛСАРАН

 

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсчээ DNN.mn

Манай улсад үр хөндөлтийн тоо жилээс жилд буурсан ч 20 хүртэлх насны охидынх эсрэгээрээ 6.4 хувиар өсчээ.

Судалгаагаар, эрт жирэмсэлсэн болон бэлгийн замын халдварт өвчинд өртсөн хүүхдүүд энэ талаарх эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг ихэвчлэн найз нөхдөөсөө, интернэт дэх цахим хуудаснуудаас “авдаг” гэсэн бол эцэг, эхчүүд нь хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, бэлгийн боловсрол хэзээ, хэрхэн, яаж олгохоо мэддэггүй байна.

 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб