Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд нөөцийн махыг энэ сарын 11-нээс худалдаанд гаргана DNN.mn

Нөөцийн махны худалдааг нийслэлд энэ сарын 11-ээс эхлүүлнэ хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Нөөцийн махны борлуулалт энэ сарын 11-ний өдрөөс худалдаанд гарахтай холбогдуулан ШӨХТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцжээ.

“Агро нэгтгэл трейд” ХХК  2150 тонн, “Стандарт мах” ХХК нь 1000 тонн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК нь тус бүр 1250 тонн мах нөөцөлж бэлтгэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

“Тогтвортой орлоготой биш бол эмэгтэйчүүд эмзэг байдал руу шилжиж хүчирхийллийн хохирогч болох эрсдэл өндөр байна” гэв DNN.mn

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 3-р сарын 1-ний өдрөөс 8-ний өдрийг дуустал эмэгтэйчүүдийн цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Номингэрэл, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан: Бид Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан нам болон АЭХ-оос 3-р сарын 1-ээс 8-ний өдрийг дуустал эмэгтэйчүүдийн 7 хоног цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна.

Бид Монголын нийгэмд тулгамдаж байгаа эмэгтэйчүүдэд, хүүхдүүдэд, гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудлаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлыг нь сонсож Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой саналуудыг тусгах, эрх баригчдын сонорт эдгээр асуудлуудын талаар мэдээлэл хүргэхээр 7 хоногийн арга хэмжээг хийж байна.

Монголын нийгмийн амьдрал маш хүнд байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруундаа үүрч буй ачаа маш хүндээр тусаж байна. Бүхий л салбарт эмэгтэйчүүд ажиллаж байна. Төрийн үйлчилгээний салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбар, сэтгэл зүйн салбаруудад эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд ажиллаж, маш их ачааллыг үүрч ирсэн.

Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналт зэрэг нь эмэгтэйчүүдэд маш хүндээр нөлөөлж байна. Энэ жилийн хувьд цас, зудтай хүнд өвөл болж байна. Энэ нь малчин өрх, эмэгтэйчүүдэд хүндхэн нөхцөл байдлыг бий болголоо. Тийм ч учраас Ардчилсан намаас “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг зохион байгууллаа.

Нийгэмд тулгамдсан байгаа олон асуудлуудад эрх баригчдын анхаарлыг хандуулах, олон нийтийн санаа бодлогын нэгтгэх зорилготойгоор бидний цуврал арга хэмжээ үргэлжилсээр байна. Удахгүй сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ, цас зудын нөлөөлөл гарна, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унах хандлагатай байна.

Биднийг сонгуулийн дараа маш хүнд эдийн засгийн нөхцөл байдал хүлээж байна. Энэ бүх асуудал дээр бид бодлого, шийдлээ уралдуулж, цаашид эдийн засгийн тогтвортой байдлаа дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих, орлогыг дэмжих бодлогууд хаана байна вэ гэж одоогийн эрх баригчдаас асуумаар байна.

Бид эмэгтэйчүүдийн 7 хоногийн арга хэмжээгээрээ Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг голлон хөндөж байна. Учир нь өнөөдөр эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө үгүй байна, цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учир энэ цаг үед шийдвэр гаргалтад нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар байх вэ гэдэг асуудал яригдаж байна.

Эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуульд зарцуулах хөрөнгө, санхүү хүндээр тусдаг тул улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих санг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос байгуулан ажиллаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Бид иргэдээсээ, олон нийтээсээ их бага, хэмжээгээр хандив цуглуулан эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилт тавин ажиллаж байна.

Ардчилсан намын дэд дарга Х.Номингэрэл: Эмэгтэйчүүдийн 7 хоногийн хүрээнд “Залгаарай сонсъё” аян зохион байгуулагдаж АЭХ-ны удирдлагын баг тодорхой хуваарийн дагуу тусгай дугаараар нийт эмэгтэйчүүд, монголчуудад тулгамдаж буй асуудлыг сонсож байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр цаашлаад төрийн бодлогод тусгах саналуудыг улс орны өнцөг булан бүрээс илэрхийлж байна. Бид бүхэн эдгээр саналуудыг багцлан намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна.

Бид эмэгтэйчүүдийнхээ “Хаврын чуулган”-ыг зохион байгууллаа. Уг чуулганд АЭХ-ны бүтцийн байгууллагын эмэгтэйчүүдийн төлөөлөл 1000 гаруй эмэгтэйчүүд оролцож эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэдэг зүйлийг тал талаас нь хэлэлцлээ. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх гэдэг бол нийгмийн оролцоо, эдийн засгийн оролцоо, бие дааж амьдралдаа шийдвэр гаргах эрх мэдлийн суурь эрх бөгөөд эдийн засгийн өмчтэй, орлоготой байх нь эдийн засгийн эрх чөлөө гэдэг манай нам үзэл баримтлал бий. Эдийн засгийн эрх мэдлийг цаашдаа намын хөтөлбөрт тусгайлан тусгуулахаар байна.

Аж ахуй нэгж эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санхүүгийн эх үүсвэртэй байх гээд эд бүгд эмэгтэйчүүдэд нэн хүндээр тусдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн байр суурь маш ялгаатай болсон. Хоёр эмэгтэй тутмын нэг нь баталгаатай ажлын байран дээр байхад нэг нь тогтвортой орлоготой биш байна. Тогтвортой ажлын байртай, тогтвортой орлоготой биш бол эмэгтэйчүүд эмзэг байдал руу шилжиж хүчирхийллийн хохирогч болох эрсдэл өндөр байна. Нийгмийн оролцоо, бие даан ажиллаж амьдрах оролцоо, улс төрийн оролцоо нь хязгаарлагдаж эхэлдэг.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ: Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Залгаарай сонсъё, Хаврын чуулган, салбар хуралдаанууд гээд маш олон ажлууд зохион байгуулагдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээр дамжуулан нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудын талаар олон нийтэд хүргэх, төр засгийн сонорт хүргэх зорилгоор ажиллаж байна.

Мөн түүнчлэн 3-р сарын 8-ны өдрийн 14:00 цагаас 16:00 цагийн хооронд нийгэмд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлаар тайван цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд нийслэл, дүүргүүдийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, залуучуудын байгууллага, ахмадын байгууллага гээд нийслэлийн хэмжээнд өргөн хүрээний арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирж, нээлттэй санал бодлоо илэрхийлэхийг хүсье!

 

Categories
мэдээ эдийн-засаг

Импортын бараа, түүхий эд 397.7 сая ам.доллароор өсчээ DNN.mn

Импортоор нийт 1595.9 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 397.7 сая ам.доллароор буюу 33.2 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 97.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.3 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.6 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.5 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 302.7 сая ам.доллар буюу 19.0 хувь, эрдэс бүтээгдэхүүн 414.0 сая ам.доллар буюу 25.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 366.6 сая ам.доллар буюу 88.6 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 170.6 сая ам.доллар буюу 24.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 371.1 сая ам.доллар буюу 23.3 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 90.8 сая ам.доллар буюу 5.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 85.0 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.6 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 119 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.3 хувь, ОХУ-д 28.4 хувь, Япон-д 12.4 хувь, БНСУ-д 3.8 хувь, АНУ-д 2.9 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.8 хувийг эзэлж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 27 байна DNN.mn

Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3 504 741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна.

Нийт эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монголбанкнаас мэдээлснээр манай гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

2021 оны дөрөвдүгээр сард гадаад валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрсэн ч үүнээс хойш буурсан юм. Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:

  • Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  • Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  • Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  • Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  • Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“12 сумын Эрүүл мэндийн төвд стандартын шаардлага хангасан автомашин олгоно” гэв DNN.mn

УОК-оос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдөр зургаан бүлэг 21 аймагт ажиллаж байна. Төмөр зудтай 50 сум, цагаан зудтай 135 суманд Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл хүргэсэн. 116 мянган айл өрхөд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн, бусад тусламжийг хүргэж байна.

Зудын гамшигтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад анх 52 мянган км зам гаргах шаардлагатай гэж байсан. Өнөөдрийн байдлаар 97 мянган км авто замыг нээгээд байна. Хамгийн сүүлд л гэхэд цэргийн хүчнийхэн 188 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 116 өрхийг нүүлгэсэн.

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Төв зэрэг аймаг найман мянган тэжээлийн буудай худалдан авах ажил зохион байгуулж байна. Цаашдаа айл өрхүүдэд тэжээл буудай хүргэх ажлыг шуурхай зохион байгуулна. Тэжээлийн хангалт нийлүүлэлт тийм сайн биш байна. Үнэ, тээвэрлэлтийн асуудал байна.

Иргэдэд тусламжийн бараа бүтээгдэхүүнийг хүргэх асуудалтай холбоотой ташаа мэдээлэл гарч байна. Иргэдийн тусламжийн мэдээлэл ч зөрүүтэй гарч байна. Аймаг орон нутгийг нам, эвслээр нь ялгах, замаас нь завшиж байна зэргээр бодит бус мэдээллийг дайны хажуугаар дажин гэдэг шиг гаргаж байна. Ялгавартай хандаж байна гэдэг асуудал цаашид байж болохгүй. Үнэн бодитой мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэх, хэрвээ үнэхээр асуудал гарвал хуулийн хариуцлага тооцох арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгасан.

Зургаан шуурхай бүлэг иргэдэд тусламж үйлчилгээ хүргэж байна. 350 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. 12 сумын Эрүүл мэндийн төвд стандартын шаардлага хангасан, туулах чадвартай автомашиныг ЭМЯ-аар дамжуулан хуваарилж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар өсчээ DNN.mn

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн сард хэрхэн өссөн тухай статистик мэдээллийг хүргэж байна. Үндэсний Статистикийн Хорооноос нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцууллаа.

Улаанбаатар хотод 2024 оны гуравдугаар сарын 4-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд нимгэн хувцастай зам дээр явж байсан гэх хэргийг шалгаж байна DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байна.
Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны шүүх хурал болно DNN.mn

Цаг үеийн асуудал, олны анхаарал татсан хэргүүдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл өгч байна.

Шүүгчийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн хараат бус байдлыг хангах албаны дарга Х.Билгүүнзаяа “Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хүлээн авсан.  Шүүх хуралдааныг энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулнаАнхан шатны шүүх хуралдааныг хэргийг оролцогчдын тооноос хамаараад шүүхийн байранд хийх боломжгүй болсон. Давж заалдах шатныг шүүх хуралдааныг Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулахаар Шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаад явж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт нөөцийн махыг 30 цэгээр борлуулна DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орхон аймаг дахь улсын байцаагч Б.Хашчулуун, Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.

Орхон аймгийн хувьд энэ онд 200 тн нөөцийн мах бэлтгэсэн байна.

Мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад “Эрдмийт” ХХК, “Жаргалант мах импекс” ХХК-иуд шалгарсан бөгөөд аймгийн хэмжээнд нийт үхрийн мах 80 тн, хонины мах 90 тн, ямааны мах 30 тн-ыг нөөцлөөд байна.

Нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс худалдаанд гаргах бөгөөд 30 цэгээр борлуулахаар төлөвлөөд байна.