Categories
мэдээ нийгэм цаг-үе

Унаж, бэртсэн 10 хүн тутмын 9 нь Улаанбаатарт байна DNN.mn

2023 оны осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэгд бүх насны ангилалд унаж гэмтэх шалтгаан зонхилжээ.

Тодруулбал, нийт 94 мянган (44.9 хувь) тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Уналтын шалтгаант шинэ тохиолдлын 89.8 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл уналтын шалтгаанаар бэртэж, тусламж үйлчилгээ авч буй 10 хүн тутмын 9 нь нийслэлд 1 нь орон нутагт бүртгэгджээ.

 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Categories
мэдээ нийгэм

“Ой 9+” чуулганд 26 ажилтан салбарын шинэ технологи, бүтээгдэхүүн танилцуулж оролцов DNN.mn

Ойн салбарын үндэсний II “Ой 9” чуулганы үеэр эрдэмтдийн онцлох бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжийн шинэ технологийг олон нийтэд танилцууллаа.

Тухайлбал,

Оюу толгой ХХК:- Нисгэгчгүй нисэх төхөөрөмж – Drone DJI Agras MG-1P дроныг танилцуулсан бөгөөд энэхүү дрон нь мод, модлог ургамлын үрийг жижиг бөмбөлөг болгон капсул үүсгэн агаараас үр цацаж ойжуулалт хийх зориулалттай. Үүнийг дэлхий нийтэд шинээр хэрэглэж буй арга технологи юм.

Инженер Геодези ХХК:- Ойн аж ахуйд ашиглах боломжтой дронууд болон гар ажиллагаатай байршил тогтоогч багажуудыг танилцуулав. Үүнээс онцлох төхөөрөмж нь Хөдөө аж ахуй газар тариаланд хор цацдаг DJI Agras T40 дроныг танилцуулсан бөгөөд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд ашиглахаар төлөвлөж байгаа ба туршилт, судалгааны ажлыг хийж байна.

Мөнх ногоон тал ХХК:- Дуслын усалгааны системийн макет загвар, хөвдөн хөрс, гар багаж болон мод үржүүлгийн газарт ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийг танилцуулав.

May be an image of text that says "TaHxиm 2024.03.05 A 125"

Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ:- Хонины ноосон бордоо, хөрс-универсаль, бортоготой суулгац, үрийн коллекц, Эко Айдиа ХХК-наас Гүмины бордоо, хуурай бордоог онцлов.

Шинжлэх ухаан технологийн их сургуул:-“Байгальд ээлтэй аргаар үр, боргоцой бэлтгэх төхөөрөмж, тоног хэрэгслийн багц”;

Монгол Улсын их сургуулиас Шинэс модноос гаргаж авсан Бионүүрс, усны бохирдол цэвэршүүлэх цеолит дүүргэлттэй реактор, хөрс сайжруулах лагаас гарган авсан бордоо, хаягдал боловсруулах хуванцар хаягдлаас гарган авсан дизель;

Хөдөө аж ахуйн их сургууль:- Хүчилтөрөгийн нанобөмбөлөг үйлдвэрлэх төхөөрөмж зэргийг танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шинэ Зуунмод дагуул хотыг найман бүстэй байхаар төлөвлөжээ DNN.mn

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр өчигдөр дагуул хот, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ.

Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.

Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  1. Эдийн засгийн чөлөөт бүс
  2. Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  3. Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  4. Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  5. Худалдаа, бөөний төв
  6. Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  7. Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  8. Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр болох урлаг, соёлын арга хэмжээний хуваарь DNN.mn

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өнөөдөр тохиож байна.

Эмэгтэйчүүдийн баярын энэ өдрөөр болох урлаг соёлын арга хэмжээ, тоглолтуудын хуваарийг хүргэж байна.

UB PALACE

15:00, 19:00 цагт “Миний ээж хөөрхөн” нийтийн дуучдын тоглолт

UB PALACE 

12:30 цагт Шинэ үе продакшн “Үргэлж инээмсэглэж яваарай” инээдмийн шоу тоглолт

ГАН ЗАМ ПАЛАС

16:00 цагт “Үнэн сэтгэл” дуучин Б.Нямзагт, Б.Хандмаа нарын тоглолт

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

15:00 цагт Анир саунд рекордс “Баярлалаа ээжээ” тоглолт

UG PALACE

17:00 цагт Хурд хамтлаг “Бүсгүй” тоглолт

UG ARENA

18:00 цагт Дуучин Наагий “Lady in red” тоглолт

UB EVENT HALL

17:00 цагт “Сүүтэй энгэрийн аялгуу” дуучин Г.Эрдэнэтунгалаг VIP тоглолт

MIDWAY EVENT CENTER

19:00 цагт Соёл-Эрдэнэ болон Өргөө хамтлагийн хамтарсан “Энэ хүүхнүүд үү” тоглолт

MPM EVENT HALL

18:00 цагт П.Идэржавхлан, Д.Дүйнхэржав, Н.Ундрал нарын “Бүсгүй” тоглолт

CORPORATE CONVENTION CENTER

18:00 цагт “Ladies first” концерт

CORPORATE CONVENTION CENTRE

19:00 “Миний шүтээн” МУГЖ дуучин С.Цогтсайхан уран бүтээли йн цэнгүүн

ONE EVENT HALL

18:00 цагт “Happy Women’s day” special эвент

БӨХИЙН ӨРГӨӨ

19:00 цагт “Үртэй хүн жаргалтай” тоглолт

LIGHT EVENT HALL

19:00 цагт Дуучин Мөөжиг “Хайрын сарнай” тоглолт

РЦНК

20:00 цагт “Шадар гурван цэрэг” физикл драм

HARD ROCK CAFE ULAANBAATAR

20:00 цагт “International Women’s Day” амьд хөгжмийн тоглолт

CORPORATE HOTEL AND CONVENTION CENTER 16TH FLOOR

20:00 цагт Big Sistas comedy crew

ZAISAN HILL EVENT HALL

19:00 цагт “The night new” 3 охин хамтлагийн тоглолт

САНТ АСАР ТӨВ

20:00 цагт “Women’s day comedy”

OMNI CLUB

23:00 цагт “Happy international women’s day” тоглолт

METRO CLUB

23:00 цагт Take off хамтлаг “Women’s day” тоглолт

IKH MENGER CLUB HOUSE

20:00 цагт “International women’s day” тоглолт

МҮЭСТО

Өдөр бүр 19:00 цагт Мөрөөдлийн театрын “Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжиг тоглогдоно

ӨРГӨӨ КИНО ТЕАТР, ТЭНГИС КИНО ТЕАТР

Imaginary, Kung Fu Fanda-4 зэрэг кинонууд нээлтээ хийнэ

Categories
мэдээ нийгэм

Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэхээр боллоо DNN.mn

Унгар УлсынҮндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо.

Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсний дагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон. Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан энэхүү  баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өглөө.

Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна. “Байдраг усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм. Мөн Байдрагийн усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон ослын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 718.7 мянган ам.долларын 3639.0 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолжээ DNN.mn

Манай улс энэ оны эхний 2 сарын байдлаар 718.7 мян.ам.долларын 3639.0 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон байна.

Үүнээс гарал үүслийн улсаар задалж үзвэл,

  • Франц улсаас 334.1 мян.ам.долларын 870.1 литр
  • Итали улсаас 144.7 мян.ам.долларын 537.5 литр
  • Польш улсаас 101.8 мян.ам.долларын 1084.6 литр үнэртэй ус, ариун цэврийн тус тус импортолсон байна.

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 765.2 мян.ам.долларын 5470 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон нь үнийн дүн 46.5 мян.ам.доллар буюу 6.1 хувиар, тоо хэмжээ 1831.0 литр буюу 33.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

May be an image of fragrance and text
Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт 35.5 хувиар өсчээ DNN.mn

2024 оны I-II сард Монгол Улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолжээ

Монгол Улс 10.6 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Гаалийн ерөнхий газар мэдээлж байна.  Ийнхүү нүүрсний экспортоос 1.3 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлээд байгаа аж.

Төмрийн хүдрийн экспорт 1.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин зэсийн баяжмалын экспорт 2023 оны мөн үеэс 16.1 хувиар өсөж, 445.2 сая ам.долларын орлого олоод байгааг Гаалийн ерөнхий газар тодотголоо. 2024 оны эхний хоёр сард төмрийн хүдэр, зэс болон цайрын баяжмал, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д экспортолжээ.

2023 онд Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд түвшин буюу 70 сая тонн дөхөөд байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмэгтэйчүүдийн дундаж цалин 1.7 сая төгрөг байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 8-ны олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дараах судалгааг танилцууллаа. Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3,504,741 хүрснээс 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.
Categories
мэдээ нийгэм

12 сум түргэний шинэ машинтай боллоо DNN.mn

Зудын эрсдэлийг бууруулах хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд зудын хүндрэлтэй байгаа орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Засгийн газрын 63 дугаар тогтоолоор өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай түргэн тусламжийн 60 автомашин худалдан авахаар батлагдсан.

Уг тогтоолыг хэрэгжүүлж эхний ээлжинд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаалаар 11 аймгийн 12 сумын Эрүүл мэндийн төвийг туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинтай болголоо. Ээлж дараатайгаар худалдан авалтыг зохион байгуулж ойрын хугацаанд 60 суманд шинэ машин олгоно.

Түүнчлэн ЭМЯ энэ онд багтааж түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг үргэлжлүүлэн нийт сумын 50 хувийг шинэ машинтай болгохоор ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай, эмнэлгийн зориулалттай 75 автомашиныг 2024 оны есдүгээр сард нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Categories
гадаад мэдээ

Хүндэтгэлийн цуваа тасрахгүй байна DNN.mn

ОХУ-ын сөрөг хүчний нэрт удирдагч Алексей Навальный агсан хоёрдугаар сарын 16-ны өдөр Хойд туйлд орших шоронд гэнэт нас барсан. Энэ сарын эхний өдөр Навальныйг оршуулах ёслол Москва хотод амьдарч байсан гэрийнх нь ойролцоох жижиг сүмд болж, түүнийг хамгийн ойрын оршуулгын газарт оршуулсан.
Олон хүн багтахгүй жижиг сүмд ээж Людмила, аав Анатолий нар нь түүнийг сүүлийн удаа үнсэж, гашуудагсад эцсийн хүндэтгэлээ үзүүлсний дараа номлогч лам Навальныйн нүүрийг цагаан даавуугаар бүрхсэний дараа авсны тагийг тавьснаар сүмийн ёслол нэг их удалгүй дууссан. Навальныйд хүндэтгэл үзүүлэхээр Орост суугаа АНУ, Францын болон барууны хэд хэдэн улсын Элчин сайд нар тэргүүтэй гадаадын дипломатууд хүрэлцэн ирсэн байв. Оршуулах ёслолд ирсэн нэгэн эмэгтэй Навальныйг “баатар” гэж нэрлэсэн бол өөр нэг залуу сөрөг хүчний улстөрчийг “эсэргүүцлийн бэлгэ тэмдэг” гэж магтаж, Орост хүн бүр эрх баригчдыг дэмждэггүй гэдгийг харуулахын тулд энд ирсэн гэж хэвлэлд ярьж байв.

Навальныйн шарилыг машинд ачихад гадаа нь цуглан уйлж байсан олон хүн бүгд алга ташиж түүний эцэг эхэд “Та хоёрт баярлалаа” хэмээн хашгирч байсан. Ингээд шарил ачсан машины араас хэдэн км үргэлжилсэн иргэдийн цуваа хөвөрч эхэлсэн. Москвагийн цагаар 17 цагт хаах байсан оршуулгын газар хаах аргагүй болж иргэдийн урт цуваа хөвөрсөөр байв. Навальныйн шарилд цэцэг өргөж буй иргэд “Бид хэзээ ч уучлахгүй”, “Путин бол алуурчин”, “Орос эрх чөлөөтэй болно”, “Дайнд үгүй гэж хэл”, “Путингүй Орос”, “Украинчууд сайн хүмүүс” бүр украинчуудын хэрэглэдэг “Баатруудын алдар бадраг!” гэх мэт туйлын зоримог уриа цуурайтуулж байсан.

Цагдаагийн алба хаагчид ёслолын газарт олноороо ирсэн байсан ч хөндлөнгөөс нэг их оролцоогүй юм. Гэхдээ “ОВД Инфо” агентлаг энэ өдөр ОХУ даяар 32 хотод нийт 400 гаруй хүн Алаксей Навальныйн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр ирээд баривчлагдсан гэж мэдээлсэн.

Навальныйд хүндэтгэл үзүүлэх ёслолд эхний өдөр 16500 орчим хүн оролцсоныг “Белый Счетчик” олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн оролцоог хэмжих төслийн баг тооцоолсон бол 23000 хүн талийгаачийн булшинд очсон тухай хараат бус “Дождь” телевиз мэдээлсэн. Навальныйд хүндэтгэл үзүүлэх иргэдийн цуваа тасрахгүй байгаа бөгөөд өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Харин Кремлийн эрх баригчид камер шүүн Навальныйд хүндэтгэл үзүүлсэн иргэдийн гэрээс нь саатуулж, шүүхэд өгч эхэлжээ.

Гэхдээ ийм олон хүнийг шоронд хорих боломж ОХУ-д ч байхгүй юм. Энэ явдлыг олон улсын судлаачид “Алаксей Навальныйн оршуулга Кремлийн дэглэмийн оршуулга болж хувирлаа” гэж бичиж байна.