Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

03-р сарын 11-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Дамдинням   “Малын мах, малаас гарах түүхий эдийн үнийг өсгөж байж зудын хүндрэлээс айхгүй болно” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Далайн БАТБАЯР “ШӨХТГ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалдаггүй, компаниудтай л “БАЙЛДДАГ” газар” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж” хэмээн өгүүллээ

МАН-д “Өндөр буянтын дээрэм” гэдэг бөөн хэрүүл болж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэгт нүдэнд харагдаж, гарт баригдах дэвшил гарсан” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Ирэх долоо хоногийн мягмар гаригаас цас орж, хүйтэрнэ DNN.mn

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас гуравдугаар сарын 12-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Гуравдугаар сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас орно.

Түүнчлэн

  • 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар
  • 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус хүрнэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаарна.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна.

Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэдгийг мэдээлэв.

 

Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Чех бүсгүй 2024 оны Дэлхийн Мисс боллоо DNN.mn

Энэтхэг улсын Мумбай хотод болсон “Miss World” тэмцээнд дэлхийн 111 улсыг төлөөлсөн бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Чех улсын оролцогч Кристина Пишкова түрүүллээ.

Биеийн хөгжил, гоо үзэсгэлэн, авьяас билиг, илтгэх чадвар зэрэг олон дэд тэмцээний үр дүнд 40 оролцогч шалгарч үлдээд байв.

Тэдгээрээс өчигдөр шилдэг 12, дараа нь шилдэг 8, дараа нь шилдэг дөрвийг шалгаруулжээ.

Сүүлийн дөрөвт Африк, Европ, Ази, Америк дөрвөн тивийн оролцогчид үлдсэн юм.

Ингээд Ливан, Тринидад ба Тобаго, Ботсвана улсын гоо бүсгүйчүүдийг ардаа орхисон Кристина Пишкова түрүүлж, Miss World 2024 тэмцээний титмийг зүүжээ.

Тэрбээр 25 настай, 181 см өндөр, хуулийн сургуулийн оюутан, модель юм.

“Miss World” бол хамгийн хуучны олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд тооцогддог. 1951 онд анх Их Британид “бикини тэмцээн” нэртэй зохион байгуулагдаж байжээ.

Пишкова миссийн титмийг 2022 оны ялагч, Польшийн Каролина Биелавскагаас шилжүүлж авсан байна. Төлөвлөлтийн асуудлаас болоод 2023 онд уг тэмцээн зохион байгуулагдаагүй юм.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ олон улсын чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв DNN.mn

Яшар Догу, Вехби Эмре, Хамит бар нарын нэрэмжит олон улсын тэмцээний гурав дахь өдрийн медальтнууд тодорсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Энэ өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхэлж 57-65-74-86-97 кг-ын барилдаан зохион байгуулагдсан юм.

Тус барилдааны 86 кг-ын жинд Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ барилдаж, мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 86 кг жинд

1. Хади Бахтиар Вафайпур (Иран)

2. Бат-Эрдэнэ Бямбасүрэн(Монгол)

3. Бобур Исломов (Узбекистан)

3. Юдай Такахаши (Япон) тус тус байр эзлэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулжээ DNN.mn

Суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэх нь зам тээврийн осол гаргах шалтгаан болохоос гадна малаас хүнд халдварлах өвчин гарах, тархах эрсдэл үүсгэдэг. Иймд Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх суурьшлын бүс рүү орж ирсэн эзэнтэй болон тамгагүй адууг гаргаж тус дүүргүүд дэх түр саатуулах хашаанд байршуулж буй.

Мал гаргахад дотоодын цэрэг, цагдаа, нийслэлийн болон дүүргийн холбогдох байгууллагуудын нийт 381 албан хаагч ажиллажээ. Томоохон газар нутгийг хамардаг хороодод уг ажлыг зохион байгуулахдаа цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй эргүүл хайгуул хийх, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор дрон ашиглаж байгаа юм. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт 800 орчим адууг түр саатуулах хашаанд байршуулж, цагдаагийн байгууллагатай хамтран эздийг нь тогтоож байна.

Баянзүрх дүүрэгт 17:00 цагийн байдлаар 227 адууг эзэнд нь хүлээлгэн өгч бүртгэлжүүлэн, 26 адууны эзнийг хайж буй. Харин Хан-Уул дүүрэгт 218 адууны эзнийг нь тогтоосон бол 73 тооны адууг мал гаргах ажлын дундаас авч зугтжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 0 градус орчим байна.

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулна DNN.mn

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлалаа.

Тэрбээр “Суманд болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид, боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, соёлын байгууллагын соёлын ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид таван  жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор болжээ.

Хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар олгоно.

Өмнө нь зөвхөн төрийн захиргааны албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдлийг авдаг байсан бол одоо хэвтээ босоо томилгооноос үл хамааран төрийн захиргааны албан хаагчид мөн төрийн нийтлэг үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид авах юм байна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид хамрагдана.

Ирэх сарын нэгнээс нягтлан бодогчдын цалингийн сүлжээг ТҮ мэргэжлийн гэсэн шинэ ангилалд оруулах ба үндсэн цалин нь ангиллаа дагаад өснө.

Мөн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувийн цалингийн нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэл болох 20 хувь, суманд бол 40 хувиар болон бусад нэмэгдлээ авна” гэсэн байна.

Тэрбээр өмнө нь ийм мэдэгдлийг бас хийж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны гуравдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нөөцийн махыг маргаашнаас худалдаалж эхэлнэ DNN.mn

Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11 буюу ирэх Даваа гарагаас эхлэн худалдаалах шийдвэр гарчээ.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.

Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулж байна.