Categories
мэдээ нийгэм

“Ховор амьтны жагсаалт”-д орсон зэрлэг гахай тээвэрлэж, 11.3 сая төгрөгийн хохирол учруулжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн зарим хэргийг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

  • Иргэн Б.Б нь Ховд аймаг Мянгад сум Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн Р.З нь Дорнод аймаг Баян-Уул сумын 6 дугаар баг “Цагаан цоорхой” гэх газраас энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20 ширхэг нарс мод хууль бусаар бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн Д.Ж нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн Ө.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн Д.Э нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өлөнт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, 2экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн Б.Б нь Төв аймаг Борнуур сум 3 дугаар баг “Цолмонгийн ам” гэх газар хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;

  • Иргэн Ё.М нь 2023 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Турагт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн З.М нь энэ оны 02 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Урт царам” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн Б.Г нь энэ оны 02 дугаар сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тэрхэн гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан;
  • Иргэн А.М нь энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Өлөнт” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж, экологи-эдийн засгийн хохирол учруулсан хэргүүдийг тус тус шалгаж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлэн ажиллаа.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу дээрх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг зөрчсөн 38 иргэнд 11.4 сая төгрөгийн торгууль оногдуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлжээ.

Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 2,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 70,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6,
  • Өмчлөх эрхийн эсрэг 46,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 11,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 12,
  • бусад 4 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 63.456 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.742 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.322 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 420 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс:

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1727,
  • Танхайрах 74,
  • Хүний биед халдах 71,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 183,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.161,
  • бусад 4526 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 38 иргэнд 11,400,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоо барьсан 72 хэрэг бүртгэгджээ DNN.mn

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 50 гаруй иргэнд энэ оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт хийсэн байна.

Тодруулбал

  • Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон
  • Согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн дахин дээрх үйлдлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх болсон.

Өөрөөр хэлбэл Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу жолоо баривал эрүүгийн хариуцлага хүлээнэ. 

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” 72 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

Categories
мэдээ нийгэм

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүллээ DNN.mn

Халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байна. Харин Чингэлтэй дүүрэгт эрсдэлтэй бүсэд буй 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт гурван айлыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн иргэдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлж, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд нүүх албан шаардлага тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулсан хэргийг харьяа байгууллагад нь шилжүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлсэн байна.

“Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулсан” гэх гомдол, мэдээлэл иржээ.

Төв аймгийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэн авч шалгалтын ажиллагаа явуулж энэ гуравдугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Төв аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлэн ажилласан байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Zura III “Цэвэрлэгээ” УСК-г 66.939 хүн үзэж, кино театрын рекордыг эвджээ DNN.mn

Фантастик продакшны 17 дахь уран бүтээл Zura III “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 07-ны өдөр нээлтээ хийж, бүх кино театраар гарч байгаа юм.

May be an image of 11 people and text

Тэгвэл “Zura III Цэвэрлэгээ” УСК-г нээлтийн эхний 4 хоногт нийт 66,939 хүн үзэж кино театрын рекордыг эвджээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв.

Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ.

БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов.

Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС, цэцэрлэгийн нэг хүүхдэд улсаас олгох хувьсах зардлын нэмэгдсэн хэмжээ DNN.mn

Боловсролын салбарын үр дүнд суурилсан төсвийн бодлого, төлөвлөлт хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “2024 онд боловсролын салбарын төсөв 4.2 их наяд төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүрсэн. Тус төсөвт нэг хүүхдийг сургах хувьсах зардлын шинэчлэл багтаж байгаа.

Өмнө нь нэг хүүхдийг сургаж буй хувьсах зардал нь байгууллагыг санхүүжүүлдэг тогтолцоо байсан. Үүнд тодорхой үр дүн, сурлагын ахиц, сургуулийн цэцэрлэгийн орчны ялгааг арилгах санхүүгийн тогтолцоо байгаагүй.

Хувьсах зардлыг нэг байгууллагын цахилгаан дулааны зардал, багшийн цалин гэж ойлгодог байсан.

Харин энэ жилээс эхэлж нэг хүүхдийн хувьсах зардлыг анги бүрээр нь тооцохоор болсон. Анги бүрд үзэж буй хичээлийн агуулга, орчин өөр учраас индексжүүлэх санхүүгийн шинэ тогтолцоонд орж байна” гэв.

ӨМНӨ:

  • Бага ангийн хүүхдийг 910 мянган төгрөг,
  • Дунд ангийн хүүхдийг 950 мянган төгрөг,
  • Ахлах ангийн хүүхдийг 910 мянган төгрөг,
  • Цэцэрлэгийн хүүхдийг нэг сая төгрөгөөр бодож хувьсах зардал олгодог байсан.

ОДОО:

  • Нэгдүгээр анги-1,607,000₮
  • Хоёрдугаар анги-1,616,000₮
  • Гуравдугаар анги-1,576,300₮
  • Дөрөвдүгээр анги-1,743,700₮
  • Тавдугаар анги-1,743,700₮
  • Зургаадугаар анги-2,117,700₮
  • Долдугаар анги-2,224,700₮
  • Наймдугаар анги-2,282,900₮
  • Есдүгээр анги-2,324,200₮
  • Аравдугаар анги-2,250,800₮
  • Арваннэгдүгээр анги-2,352,400₮
  • Арванхоёрдугаар анги-2,386,300₮
  • Цэцэрлэг-2,475,000₮
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1494 тонн мөсийг зөөвөрлөжээ DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн газартай хамтран шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан Баянзүрх дүүрэгт 150, Сонгинохайрхан дүүрэгт 135, Чингэлтэй дүүрэгт 139, Сүхбаатар дүүрэгт 40, нийт 464 айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлж ажиллалаа.

 Халиа дошны хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлж Сонгинохайрхан дүүргийн 9, 24-р хороонд 500 метр, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороонд 350 метр, Хан-Уул дүүргийн 22, 23-р хороонд 860 метр, нийт 1710 метр сувагчлал татаж, Баянзүрх дүүргийн 29, 31-р хороонд 414 тонн мөсөн далан, Хан-Уул дүүргийн 22, 23-р хороонд 1080 тонн мөс, нийт 1494 тонн мөсийг зөөвөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 124.115 хүн үйлчлүүлжээ DNN.mn

Монгол орон даяар 3-р сарын 1-7-ны өдрүүдэд төрийн болон орон нутгийн 35 музейгээр нийт 124,115 хүн үйлчлүүллээ. Музей үзэгчдийн 44.8 хувь буюу 55,514  нь 16 хүртэлх насны хүүхдүүд “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хамгийн идэвхтэй үзэгч байлаа.