Categories
мэдээ нийгэм

Жуулчин тээврийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг DNN.mn

Жуулчин тээврийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг… 

1. Хил дамнан гүйцэтгэх жуулчин тээврийн зөвшөөрлийг зөвхөн шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулна.

2. Хил дамнан гүйцэтгэх жуулчин тээврийг батлагдсан замын хуудсаар тээвэрлэлт гүйцэтгэнэ.

3. Дотоодын жуулчин тээврийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллага болон хувь иргэн хил дамнан жуулчин тээврийн үйлчилгээг үзүүлэхгүй болохыг анхаарна уу.

Categories
мэдээ улс-төр

“Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулав DNN.mn

Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс мэдээллийн технологийн сургалтын дэд хөтөлбөрийн хүрээнд өчигдөр (2024‌.03.11) “Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтыг явуулав.

Энэ удаагийн парламент нь хууль тогтоох үйл ажиллагаанд цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж, Тамгын газрын зүгээс өдөр тутмын үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшил, шийдлийг ашиглан түргэн шуурхай ажиллах туршлагыг бий болгосон хэдий ч мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангаж, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагад өртөхгүй байх дадлыг хэвшүүлэх, чадавхжуулах нь чухал хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нээлтийн үгэндээ онцолсон юм.

Монгол Улс нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатандаа кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс аюулгүй байдлын бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг сургалтын үеэр сургагч багш, бригадын генерал, доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх инженер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх Д.Баасандамба сануулж байв.

Өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна DNN.mn

Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй.

Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна. Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш их түвшинд байгаа юм.

Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүсээд байгаагаас 25 байршлыг дүүргүүд, найман байршлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Шар усны үерт өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбарт 1487 өрх байгаагаас 388 нэгж талбарын газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байгаа юм.

Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа тошин үүссэн байршил дахь мөсийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-ны хооронд зөөж тээвэрлэсэн. Энэ хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг тээвэрлэсэн байна.

Мөн халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүргийн 135 буюу нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Мөн сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай түгээх, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалья” нөлөөллийн аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна.

Үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 онд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг НИТХ-аар баталсан. Энэ хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын барилга байгууламж, ул хөрсний усны түвшинг бууруулах байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам, газар зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байна.

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн мал бүхий зургаан дүүрэгт холбогдох байгууллагууд ажилласан. Эрсдэлийн үнэлгээгээр Багануур, Багахангай дүүрэгт өвөлжилт хүндэрч, зудын эрсдэлтэй гарчээ. Нөхцөл байдал хүндэрсэн дүүргүүдэд 6187 толгой мал хорогдсон байна. Иймд нийслэл, дүүргийн аюулгүйн нөөцөд 794.4 тонн өвс, тэжээл бэлтгэн, малчдад хүргэж, өвс, тэжээлийг хөнгөлттэй үнээр олгох, дэмжлэх үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм.

Цаашид дээрх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд дүүргүүд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангах, түүнд үзлэг шалгалт зохион байгуулах, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх шаардлагатай байгааг НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотын үерийн аюул 3.75 оноо буюу их үнэлгээтэй гарчээ DNN.mn

Үерийн аюулын үнэлгээгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг маш их, Багануур их, Хан-Уул, Баянгол дүүргүүд дунд гэсэн үзүүлэлттэй байна. Харин Багахангай, Налайх дүүрэг үерийн аюулын үнэлгээ бага.

Гэвч нийслэлийн хэмжээгээр дундажлаж үзэхэд 3.75 оноо буюу “их” үнэлгээтэй гарчээ. Мөн 3947 обьект үерт өртөхөөр байгаа аж.

Жилд 40 мянган иргэн хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа бөгөөд тэдний 75 хувь нь уулын ам, голын сайр гэх мэт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшдаг учраас үерт өртөх эрсдэл жил бүр нэмэгдэж байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.

Мөн үерийн аманд буусан 464 өрхөд нүүх мэдэгдэл хүргүүлээд байна. Үүний 150 нь Баянзүрх дүүрэгт оршин сууж байгаа бол 139 нь Чингэлтэй, 135 өрх Сонгинохайрхан, 40 нь Сүхбаатар дүүрэгт оршин суудаг өрх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар-Хөх хот” чиглэлд энэ сарын 15-ны өдрөөс галт тэрэг аялна DNN.mn

Улаанбаатар-Хөх хот, Хөх хот -Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даваа, баасан гариг бүр аялахаар боллоо.

  • УБТЗ галт тэрэг: Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.
  • КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм

Нэг сурагчийг сургах хувьсах зардал 910 мянган төгрөг байсныг 2-3 дахин нэмэгдүүлжээ DNN.mn

Боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндсэн зургаан шинэчлэлийн нэг нь төсөв санхүүгийн шинэчлэл юм. Энэ хүрээнд боловсролын салбар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд бүрэн шилжээд байна. Багш нарын үндсэн цалин 1,2-1,3 сая төгрөг байгаа бол нийт багш нарын 52 хувь нь 15-40 хувийн үр дүнгийн урамшуулал авч байна. Тэгвэл өнөөдөр “Хувьсах зардлын аргачлал”-ын шинэчлэлийг танилцууллаа.

PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдаж байгаа улс орнуудын нэг сурагчид зарцуулах дундаж санхүүжилт 6-15 насанд өсөн нэмэгдэх дүнгээр 91 мянган ам.доллар байхад Монгол улс 12 мянган ам.доллар байна. Хэдийгээр манай улсын нэг сурагчдад зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ бага боловч сурагчдын математик, байгалийн ухааны хичээлүүдийн амжилт дундаж болон түүнээс дээш түвшинд байгаа нь сайшаалтай. Бид хувьсах зардлынхаа аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдэж байна.

Өмнө нь нэг сурагчид оногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн 4 түвшинд ангилж 910 мянгаас 1 сая хорин мянган төгрөгөөр бодож олгодог байсан бол шинэ аргачлалаар анги тус бүр өөр өөр буюу 1.5-2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж байна. Мөн хувьсах зардлыг өмнө нь эдийн засгийн ангиллаар санхүүжүүлдэг байсан бол өнөөдөр зориулалт, арга хэмжээгээр 7 багцад ангилан нь хуваарилах болов. Ингэснээр сургууль цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм.

Хувьсах зардал нь

  • Багшийн цалин
  • Сургалтын хэрэглэгдэхүүн
  • Цахим хэрэглээ
  • Багшийн тасралтгүй хөгжил
  • Тоног төхөөрөмж
  • Хүүхэд хамгаалал
  • Эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

Боловсролын салбарт нэвтрүүлсэн санхүүгийн шинэчлэлийн хүрээнд урсгал төсөв 4,2 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 5 хувьтай тэнцэж байна. Салбарын цалингийн сан 2021 онд 915 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 2.3 их наяд болж нэмэгдээд байна. Мөн энэ онд

– Хүүхэд хамгааллын зардлыг шинээр бий болгон 4.5 тэрбум

– Багшийн эрүүл мэндийг дэмжих зардалд 5,6 тэрбум

– Багшийн тасралтгүй хөгжилд 13,1 тэрбум

– Сургалтын хэрэглэгдэхүүнд 23,3 тэрбум

– Цахим хэрэглээ, олон улсын хөтөлбөрт 28,5 тэрбум

– Тоног төхөөрөмж, нөхөн хангалтын зардалд 43,6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа нь бүх үзүүлэлтээр өссөн дүн юм.

Цаашид боловсролын салбарын төсвийг солонгоруулах буюу санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд салбарын төсөв нь улсын болон орон нутгийн, гадаад зээл тусламж гэсэн гурван эх үүсвэртэй байсан бол цаашид эдгээрээс гадна бонд, санхүүгийн түрээсийг ч нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-аас хаврын шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байгаа.

Энэ хүрээнд хэрэглэгчдийн эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлана. Өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Засвар хийх хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр хязгаарлана уу.

Categories
мэдээ нийгэм

Виз зөвшөөрлийн 13 үйлчилгээг бүрэн цахимжуулжээ DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй газрын дарга, мэргэжилтнүүдийн  төлөөлөл Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзсан юм.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгсөн байна.

Тус байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх цахим шилжилтийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.

Энэ хүрээнд виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багасч, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ. Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэж байна. Үйлчилгээ бүрэн цахимжсанаар ирж очиход зарцуулдаг байсан 3-4 цагийг хэмнэж, ердөө 30 минутын дотор хүсэлтээ илгээх боломжтой болсон бөгөөд хүсэлтээ хянаж, шийдвэрлэлтийн мэдээллийг мөн л цахимаар хүлээн авдаг болсон.

Б.Энхбаяр: Төрийн үйлчилгээг цахимжуулахад Гадаадын иргэн, харьяатын газар манлайлан ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг бол төрийн албаны цахим шилжилт юм. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй үзүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж, төрийн албаны цахим шилжилтийг манлайлж байгаа байгууллага бол Гадаадын иргэн харьяатын газар. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд 15 улсын Элчин сайдтай уулзаж, санал солилцсон. Элчин сайд нарын зүгээс Монгол Улс виз олгох ажлыг цахимжуулж, гадаад улсын иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, аливаа хэлбэрийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэрлэдэг болсныг надад тухайлан сайшаан тэмдэглэж байсныг энд дурдмаар байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих бодлогыг “Go Mongolia” уриатайгаар гадаад, дотоодын аялагчдыг эх орондоо татах чиглэлд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа зөвхөн аялал жуулчлалын салбараас 1 тэрбум ам.доллар давсан орлого олсон. Монгол Улс ганцхан байгалийн баялгаас хамааралтай биш, өөр бусад салбараас ч ашиг орлого олох боломжтой юм гэдгийг энэ үйл явц харуулсан. Үүнд гадаадын иргэн, харьяатын байгууллагын цахим шилжилтийн ажил онцгой чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Нээлттэй, ил тод, шилэн байдалтайгаа хамт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогыг та бүхэн манаж, сэрж ажиллах энэ үүргээ умартаж болохгүй гэдгийг мөн анхааруулж хэлмээр байна” гэсэн юм.

Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлжээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх, цахимаар үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал зохицуулалтуудыг тусгасан байна.

Тухайлбал, визийн ангиллыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цахим виз олгох,  визийн хүчинтэй хугацааг уртасгах, цахим үйлчилгээний системийг шинэчлэх, оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах, визийн мэдүүлгийн хуудсыг цахимаар бөглүүлэх, Immigration.gov.mn цахим сайт 5 хэлний сонголттойгоор үйлчлэх боломж, нөхцөлийг бүрдүүлжээ.

2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс цахим визийн evisa.mn cистемийг ашиглалтад оруулж, Жуулчин /K2/, Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн 3 ангиллын визийг дэлхийн хаанаас ч мэдүүлэх боломжтой болжээ. Цаашид 64 ангиллын визийг бүгдийг нь цахимаар олгох боломж бүрэн бүрдсэн байна.

Өнгөрсөн онд 82 улсын 31 мянган иргэнд цахимаар виз олгож, нийт 4,4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.

Categories
story-news

Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд…

Долоо дахь хөхний гавар буюу амьтдын тухай өгүүллэгүүд…

Categories
story-news

Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж

Ардчилсан хувьсгал дууссан бололтой, малчдаас малыг нь хурааж нэгдэл байгуулна гэцгээх болж